Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Өглөө хийхээс татгалзвал зохих өглөөний 6 дадал зуршил

Өглөө – таны тэр өдрийн байдлыг тодорхойлно. Өглөө орноосоо өөдрөг, эрч хүчтэй босч чадвал өдөржингөө сэргэлэн цовоо, олон ажил амжуулах чадалтай байх болно

Өглөө – таны тэр өдрийн байдлыг тодорхойлно. Өглөө орноосоо өөдрөг, эрч хүчтэй босч чадвал өдөржингөө сэргэлэн цовоо, олон ажил амжуулах чадалтай байх болно.

Сэрүүлгээ хойшлуулах

Өглөө сэрүүлэг дуугарах дуунаар орноосоо босох хүсэлтэй хүн байхгүй гэдэгтэй хэн ч санал нийлнэ. Босох хүсэлгүй байгаа болохоор сэрүүлгээ 10 минутаар хойшлуулж үргэлжлүүлэн нойрондоо дийлддэг.

Эмч нарын үзэж байгаагаар энэ бол сайхан санаа биш ажээ. Эргэж унтсанаар хүн шинэ нойрны эргэлтэнд ордог учраас сэрүүлгээ хойшлуулж илүү унтсан ч гэсэн нойрмог, дутуу нойртой мэт босдог байна.

Хөнжлөөсөө босохгүй эвхрэлдэн хэвтэх

Маш их эр зориг гарган сэрүүлгээ хойшлуулж тавилгүй нэг юм нүдээ нээж чадсанд баяр хүргэе. Харин босолгүй яг л муур шиг хөнжилдөө хэсэг шурган хэвтээд л…

Сэтгэл судлаачид бидний хүслээс өөр зөвлөгөө өгч байна: Сэрээд гар, хөлөө дөрвөн тийш тэнийлгэж суниа, аль болох тал тал тийш нь сунга. Хүчтэй сунгаж чадсаны ачаар цусны эргэлт сайжирч танд шинэ эрч хүч сэлбэгдэж байгааг мэдрэх ажээ.

Орондоо ажлын холбогдолтой цахилгаан шуудангаа бүү шалгаа

Унтахдаа утсаа хажуудаа тавьдаг, бүгд л тэгж байгаа. Хөнжлөөсөө сугарч гарч ирээд л гар тань утас руугаа явж ирсэн шуудан, чат зэргээ шалгана.

Энэ бас л буруу зуршил. Тайм-менежер Жули Моргенштерний зөвлөснөөр: “Шуудан, ажил төрөл, асуудал – энэ бүгд хэзээ ч дуусахгүй. Тэгэхээр дөнгөж сэрж байгаа тархийг эцэс төгсгөлгүй асуудлаар булж орхино. Ажилдаа очоод л тэр болгоныгоо нээж үз” гэсэн байна.

Харин өглөө босоод амьдралын онц чухал шийдэх асуудал байгаа бол түүнээсээ эхэл, гэхдээ тархиа элдэв зүйлээр бүү дүүргээрэй.

Ороо хураахгүй орхих

Ороо хурааж яах юм бэ? Орой буцаж ирээд л эргээд хэвтэнэ ш дээ.

Үнэний хувьтай ч бодох л зүйл. Нэгдүгээр. Гэр орон тань эмх цэгтэй байна. Хоёрдугаар. Бага ч гэсэн нэг ажил амжуулаад авлаа гэсэн дохио тархинд очих тул өнөөдөр үр бүтээлтэй өдөр байх нь гэсэн сэтгэгдэл төрж эхэлнэ. Эрдэмтдийн үзэж байгаагаар, ороо хураана гэдэг бол сайн зуршил, тийм учраас байнга хурааж бай гэж зөвлөсөн байдаг.

Харанхуйд хувцаслах

Зарим нэг хүмүүс өглөөгүүр бүүдгэр гэрэлтэй байх нь нойрноос аажим сэрэх шилдэг арга гэж үздэг. Харин эрдэмтдийн үзэж байгаагаар бол хүний биологийн цаг гэрэлтүүлгээс мөн хамаардаг гэсэн байна. Харанхуй – унтах цаг болсон гэсэн дохио. Тийм болохоор харанхуйд хүн өөрийгөө сэргэлэн цовоо, сэргэгээр мэдрэх боломжгүй. Бүрэн утгаар нь сэрэхийг хүсэж байгаа бол гэрлээ асаах хэрэгтэй.

Өглөөний ажлаа урьдчилан төлөвлөөгүй байх

Ус уух уу, дасгалаа шууд хийх үү? Хөгжим сонсонгоо аяга цай уух уу? Шүршүүрт орох уу, хүйтэн усаар нэг угаагаад л болох уу? Сэтгэл судлаачид дараах зүйлийг зөвлөж байна: Өглөө болгон тогтсон дадал зуршилтай бай – бослоо, бүлээн ус уулаа, шууд шүршүүр.

Өглөө босоод юу хийхээ шийдэхэд таниас багагүй хүч шаарддаг байна. Тиймээс бодож саналгүй шууд шууд хийгээд явах зуршилтай байж өдрийн эрч хүчээ хэмнэхийг зөвлөжээ.

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:xopom
Мэдээ үзсэн:2283
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7