Сүүлийн үед хоол хүнсний дэмжлэгтэйгээр биеэс хорт бодис гадагшлуулах гэсэн хөтөлбөр хүчээ авч байна. Харин мэргэжилтнүүд нэгэн дуу хоолойгоор дараах зүйлийг баталж байгаа нь сонирхолтой: Эрүүл бие өөрөө ямар нэгэн гадны тусламжгүйгээр хорт бодисоо гадагшлуулна. Тийм учраас таны элэг, бөөрний хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэж байгаа бол эмчид ханд. Ямар нэгэн хүчилтөрөгчийн коктейль, жимсний смузи зэрэгт найдаад хэрэггүй.






























































