
Хаш – хавантай тэмцэхэд сайн туслагч болж чадна. Биеэс давсыг гадагшлуулна. Хэрвээ та хавангаа бууруулах гэж хаш сонгосон бол шарж бус харин чанаж, эсвэл жигнэж идээрэй. Бүрэн боловсорч зөөлөрсөн хаш хоол хүнсэндээ сонгохгүй байхыг зөвлөж байна. Учир нь хэт зөөлөрсөн хашид алкалоид соланин гэх бодисын агууламж нэмэгдэж хордлогод оруулах аюултай ажээ.






























































