Хятадын төрийн зөвлөл саяхан ӨМӨЗО-ны чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий төлөвлөгөө"-г нийтэллээ. Ерөнхий төлөвлөгөөнд Өвөр Монголынчөлөөт худалдааны туршилтын бүс байгуулах нь ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлийн томоохон шийдвэр бөгөөд өөрчлөлт шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх, дээд түвшний нээлттэй байдлыг ахиулах, чансаатай хөгжлийг ахиулах стратегийн чухал арга хэмжээ мөн гэж тэмдэглэлээ. Ши Жиньпиний шинэ эриний Хятадын онцлогтой социализмын тухай үзэл санаагаар удирдуулж, Хятад үндэстнүүпийн хамтын цогцын үзэл санаагаар гол сэдэв болгож, ХКН-ын Төв Хорооны ӨМӨЗО-ны талаарх стратегийг хэрэгжүүлж, 15-р таван жилийн төлөвлөгөөний зорилтод түлхүү анхаарч , улс орны хөгжилд идэвхтэй үйлчилэх болно. Чөлөөт худалдааны туршилтын бүсийг сайжруулах стратегийг гүнзгий хэрэгжүүлж, уг туршилтын бүсийг шинэ эриний өөрчлөлт нээлтийн шинэ өндөрлөг болгон байгуулж, Өвөр Монголын эдийн засгийн чансаатай хөгжлийг ахиулж, хил орчмын үндэстний цөөнхийн иргэдийн амьжиргааг сайжруулна гэжээ.
Ерөнхий төлөвлөгөөнд тэмдэглэхдээ,Өвөр Монголын чөлөөт худалдааны бүсэд өөрчлөлт шинэчлэлтийн бие даасан эрх олгох, туршилтын төслүүдийг дэмжих, илүү өргөн хүрээнд, илүү гүнзгий түвшинд анхдагч, нэгдсэн, ялгавартай хайгуул хийхийг санал болгож байна. Үүнд олон улсын ложистикийн үйлчилгээг бэхжүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололтыг бодитойд нэвтрүүлж нэрэгжүүлэх үр ашгийг дээшлүүлэх, олон талт олон улсын солилцоог өргөжүүлэх зэрэг шинэчлэл, инновацийн 19 арга хэмжээг тусгасан байна. Энэхүү төлөвлөгөө нь дотоодын болон олон улсын зах зээлийг холбосон, мэдээлэл солилцооны төв, тээвэр ложистикийн төв, нөөцийн хуваарилалтын төв, технологийн инновацийн гол төв, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төв зэрэг өндөр түвшний чөлөөт худалдааны бүс байгуулахыг зорьж байна гэжээ.
Ерөнхий төлөвлөгөөнд, чөлөөт худалдааны бүсийн бүтээн байгуулалтын бүх үйл явцад үндэсний аюулгүй байдлын цогц хэтийн төлөвийг тууштай тогтоож, хяналт шалгалтыг чангатгаж, аюулгүй байдлыг тууштай хамгаалахыг онцолжээ. Өвөр Монголын Өөртөө Засах Орон болон холбогдох салбар нэгжүүд хамтран ажиллаж, өөрчлөлт шинэчлэлийн бүх арга хэмжээг хэрэгжүүлэхийг баталгаажуулах ёстой. Чөлөөт худалдааны бүсийн ажлын яам хоорондын хамтарсан хурлын механизм нь өндөр үр ашигтай ажиллаж, шинэчлэл туршилтын олон төрлийн ажлуудын хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэжээ.






























































