Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн талаар танилцууллаа

4-р сарын 10-ны өдрийн 15 цагт Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн алба хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “Хятадын /Өвөр Монгол/ чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий төлөвлөгөө” /цаашид ”Ерөнхий төлөвлөгөө” гэх/-г танилцуулав.

 

Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, "Ерөнхий төлөвлөгөө" нь “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний зорилттой нягт уялдаж, "Таван үүрэг"-ийн хэрэгжилтийг түргэтгэж, "Таван төв"-ийг байгуулж, Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь хилийн бүс нутийн нээлттэй хөгжлийн стартегийг гүнзгийрүүлж, үндэсний чансаатай хөгжлийн үлгэр жишээ бүсийн бүтээн байгуулалтад үйлчилгээний баталгаа хангах болно гэжээ.

"Ерөнхий төлөвлөгөө"-нд Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь Хөх хот, Манжуур, Эрээн хот зэрэг гурван бүсийг хамарч, нийт талбай нь 119.74 кв.км байх болно гэж тусгагдсан. Үүнд дотоод гадаадын зах зээлийг холбосон худалдааны чухал бүс байгуулах, хоёр талын хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны чанар, үр ашгийг дээшлүүлэх, умард зүгт нээлттэй олон улсын сүлжээг нэвтрүүлэх, өвөрмөц онцлог бүхий давуу талтай орчин үеийн аж үйлдвэрийн системийг бий болгох зэрэг үндсэн зорилтод чиглэсэн 19 арга хэмжээг тусгасан байна гэжээ.

"Ерөнхий төлөвлөгөө"-нд дурдсанаар, чөлөөт худалдааны туршилтын бүсэд шинэчлэл хийх давуу эрхийг олгож, туршилтын төслүүдийг дэмжих, илүү өргөн хүрээнд, гүнзгий түвшинд анхдагч, нэгдсэн, ялгаа зөрөөтэй хайгуул хийхийг дэмжих болно. Гурваас таван жилийн шинэчлэл, эрэл хайгуулын дараа технологи, аж үйлдвэрийн инновацыг гүн гүнзгий нэгтгэж, ногоон хөгжлийн эрч хүч үлэмж дээшилж, дотоодын болон гадаадын давхар эргэлтийн гол зангилаа, чухал коридорын чадавх нь улам сайжирч, дотоод болон гадаадыг хамрах хүчин чадавх эрс дээшилж, эрчим хүч, стратегийн нөөцийн баталгааны түвшин нь тасралтгүй дээшилж, Үндэсний умард зүгт нээлттэй чухал гүүрэн гарцын үүргийг улам ихээр гүйцэтгэх болно. Хөрөнгө оруулалт, худалдаа хийхэд тохиромжтой, инновацын эрүүл экосистем, шилдэг үйлдвэрүүдийн кластер, олон улсын идэвхтэй солилцоо бүхий өндөр түвшний чөлөөт худалдааны бүсийг бий болгоход хүчин чармайлт гаргана гэжээ.

ӨМӨЗО-ны Худалдааны танхимын орлогч дарга Гүө Жөүмин танилцуулахдаа, дараагийн шатанд, Өвөр Монгол Төрийн Зөвлөлөөс нийтэлсэн "Ерөнхий төлөвлөгөө"-ний дагуу "Улс орныхоо төлөө тогтолцоог туршин хэрэгжүүлж, орон нутгийн хөгжлийг эрэлхийлэх" эрхэм зорилт тавьж, ӨМӨЗО-ны намын хорооны "1571” ажлын байршуулалтын дагуу тууштай ажиллаж, Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг “дотоод болон гадаадыг холбосон, ойр орчмын бүс нутгуудтай мэдээлэл солилцох төв байгуулах, зам тээвэр, логистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан технологи болон аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төв, хилийн бүс нутгийн нээлттэй хөгжлийн стратегийн өндөрлөг, улсын чансаатай хөгжлийн үлгэр жишээ бүсийг байгуулахад үйлчилгээний баталгаа хангаж, хилийн бүсийг тогтворжуулах, ойр орчмын бүс нутгийг бодолцсон, улсын хэмжээнд үйлчилгээ хангах стратегийн тулгуур төвийг бий болгох” зэрэг “таван төв, нэг стратегийн өндөрлөг, нэг үлгэр жишээ бүс, нэг стратегийн тулгуур төв”-ийн өвөрмөц байрлалд анхаарлаа хандуулна. “Хөрөнгө оруулалт, худалдаанд төхөм үзүүлсэн, инновацын шилдэг экосистемтэй, шилдэг үйлдвэрүүдийн кластер бүрэлдсэн, олон улсын солилцоо идэвхжсэн” өндөр түвшний чөтөөт худалдааны паркийн хөгжлийн зорилтыг тавьж, ялгаа зөрөөтэй эрэлт хийж, тогтолцооны шинэчлэлийг түлхүү ахиулж,  Өвөр Монголын өвөрмөц онцлог бүхий шилдэг аж үйлдвэрийг хөгжүүлж, орон нутгийн нөхцөл байдалд тохируулан шинэ хөгжлийн хүчийг буй болгож, чөлөөт худалдааны туршилтын бүсийг өндөр түвшинд, чансаатай байгуулна гэжээ.

 

 

Зохиогч:Хөү Рүй, Гао Хүй
Найруулагч:Б.Хурц
Эх сурвалж:SLG
Мэдээ үзсэн:762
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7