Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн нээлтийн ёслол болов

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн нээлтийн ёслол болов

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн нээлтийн ёслол болон дайчлалтын хурал 4-р сарын 11-ний үдээс өмнө Хөххотод  болов.

 Хятадын Төрийн Зөвлөл 4-р  сарын 9-нд" Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын  бүсийн ерөнхий төлөвлөгөө"-г нийтэлсэн билээ. Ингэснээр Хятадын туршилтын чөлөөт бүсийн нийт тоо 23-д хүрчээ.

Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь 119.74 хавтгай дөрвөлжин км талбайг хамарч байна. Үүнд Хөххотын иж бүрэн баталгаат бүс 0.88 км.кв талбайтай.

Хөххотын бүс нь шинэ эрчим хүч, шинэ материал, био анагаах ухаан, хойч үеийн мэдээллийн технологи зэрэг хөгжиж буй  стратегийн салбаруудыг хөгжүүлэхийн зэрэгцээ ногоон хөдөө аж ахуй, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн боловсруулах, сүүний аж ахуй зэрэг өвөрмөц салбаруудыг хөгжүүлэхэд анхаарлаа хандуулах болно. Худалдаа, ложистик, дижитал эдийн засаг, технологийн үйлчилгээ, үзэсгэлэн, соёлын аялал жуулчлал зэрэг орчин үеийн үйлчилгээний салбарыг идэвхтэй хөгжүүлж, Хятадын умард зүгт нээлттэй чухал гүүрэн гарц болж, өвөрмөц салбаруудыг чансаатай хөгжүүлэх гол зангилаа, инновацийн кластер болохыг зорино. Манжуур орчмын нутаг дэвсгэр нь импортын нөөц боловсруулах, хил дамнасан аялал жуулчлал, хил дамнасан санхүү, боомтын үйлчилгээ зэрэг өвөрмөц үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч, Зүүн хойд Ази, Европ зүг чиглэсэн чухал цонх, Хятад, Орос, Монголын нээлттэй хамтын ажиллагааны амин чухал талбар болгохыг зорино. Эрээн хотын бүс нь олон улсын худалдаа, олон улсын ложистик, хил дамнасан аялал жуулчлал, олон улсын эмнэлгийн тусламж үйлчилгээ зэрэг өвөрмөц үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд анхаарч, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа болж, хөрш зэргэлдээ орнуудтай найрсаг хамтын ажиллагааны үлгэр жишээ болох зорилготой юм.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж: ӨМӨС
Мэдээ үзсэн:741
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7