Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Умард зүгт нээлттэй байхын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг  

Умард зүгт нээлттэй байх
...

   Сайн байцгаана уу, би яг одоо Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны хэвлэлийн бага хурлын танхимаас мэдээлж байна. Энд саяхан Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий төлөвлөгөөний талаар хэвлэлийн бага хурал болж, олон мэдээлэл хангалаа.

   Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг баталсан нь Хятад улсын умард зүгт нээлттэй байх стратеги маш чухал институцийн ажлыг хийж дуусгасаныг харуулж байна. Дотооддоо найман муж, гадаадад Орос, Монгол улстай хиллэдэг Өвөр Монголын хувьд энэ нь бодлогын “титэм” төдийгүй “дамжин өнгөрөх эдийн засаг”-ийг нутагшуулах сайхан боломж юм.

   Өвөр Монгол нь Манжуур, Эрээн хот зэрэг 20 гаруй хилийн боомттой, ачаа тээвэрлэх чадвараараа байнга нэгдүгээрт эрэмбэлэгдэж ирсэн хэдий ч зөвхөн дамжин өнгөрүүлэх үүрэг гүйцэтгэсээр ирсэн тул, асар их хэмжээний бараа бүтээгдэхүүний нэмүү өртгийг үлдээж авч чадаагүй байсан.

   “Ерөнхий төлөвлөгөө”-нд нарийн бөгөөд гүн гүнзгий агуулгыг оруулсан байдаг. Хөххот нь стратегийн ач холбогдол бүхий хөгжиж буй үйлдвэрүүд болон орчин үеийн үйлчилгээний салбар, өвөрмөц онцлогтой аж үйлдвэрүүдийн бүтээн байгуулалтад түлхүү анхаарсан бол Манжуур, Эрээн хот нь нөөцийг нутагшуулж нарийн боловсруулах, хил дамнасан хамтын ажиллагааны салбарыг хамруулсан байдаг.

   “Зөөлөн холболт”-д төвлөрсөн тогтолцооны шинэчлэлийн тусламжтайгаар Өвөр Монгол зам тээврийн зангилаагаа ойр орчмын бүс нутгуудыг хамруулсан мэдээлэл солилцох, зам харилцаа, ложистик, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төв болгон хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна.

   Чөлөөт худалдааны туршилтын бүсийн үнэ цэнэ нь газар нутгийг хамруулахдаа биш, саад бэрхшээлийг арилгахад оршдог. Туршилтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд бие даасан  эрхээ үр дүнтэй ашиглаж, илүү олон импортын нөөцийг дотооддоо нарийн боловсруулж, дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлохоос өмнө боомтуудад нэмүү өртөг шингээх боломжийг олгоно. Энэ нь Өвөр Монголыг ложистикийн томоохон “суваг”-аас умард зүгт нээлттэй “супер төв” болгон хөгжүүлэх боломжоор хангах болно.

 

Найруулагч:Э.ТЭРГҮҮН
Эх сурвалж:SOLONGONEWS.MN
Мэдээ үзсэн:780
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7