Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Шинэ аянд Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлтэй Өвөр Монголын шинэ хуудсыг нээнэ

4-р сарын 21-ний үдээс өмнө ӨМӨЗО-ны Хөх хотод “Шинэ аянд Хятадын онцлогтой орчин үеийн шинэчлэлтэй Өвөр Монголын шинэ хуудсыг нээнэ” сэдэвтэй хэвлэлийн бага хурал боллоо.

Хурлаар орчин үеийн аж үйлдвэрийн систем, ард түмний амьжиргааг хамгаалан сайжруулах, эрчим хүч, стратегийн нөөц, хөдөө аж ахуй, мал аж ахуй, умард бүс нутгийн экологийн аюулгүй байдлыг хамгаалах, шинжлэх ухаан, технологийн өндөр түвшний бие даасан байдал, хиймэл оюун ухааны тооцооллын эрчим хүчний үйлдвэрлэл, Хятадын үндэстний хамтын нэгдмэл цогцыг цогцлоон байгуулахыг дэмжих, хөдөө аж ахуй, мал аж ахуй, соёл, аялал жуулчлал, спорт, худалдааны гүнзгий интеграцчилал зэрэг салбаруудын тойронд сэтгүүлчдийн асуултад хариулав.

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны нарийн бичгийн даргын орлогч, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын дарга Бао Ган мэдээлэл өглөө.

“15-р таван жил” бол Өвөр Монголын чансаатай бүтээн байгуулалтыг түргэтгэж, хөгжлийн шинэ замыг хайсан чухал үе юм. “ӨМӨЗО-ны улс ардын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 15-р таван жилийн төлөвлөгөө”-г ӨМӨЗО-ны XIV сонгуулийн АТИХ-ын V чуулганаар хянан хэлэлцэн баталж, 2-р сарын 14-ний өдөр албан ёсоор хэрэгжүүлэв. Энд би гурван талаар Өвөр Монголын “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаан дахь эдийн засаг, нийгмийн хөгжлийн зорилтыг танилцуулъя.

Нэгдүгээрт, шинэ чиглэлийг баримтална.  ХКН-ын XVIII их хурлаас хойш дарга Ши Жиньпин өөрийн биеэр ӨМӨЗО-д гурван удаа ажиллаж, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн хэлэлцүүлэгт таван удаа оролцож, Өвөр Монголын хөгжлийн талаар заавар, төлөвлөгөө өгч, Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтад шинэ замыг эрэлхийлэхийг эрмэлзэж буйгаа илэрхийлэн, амжилт хүслээ. “14-р таван жил”-ийн хугацаанд Өвөр Монголын эдийн засгийн нийт хэмжээ улсын хэмжээнд 20-д жагсаж, нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээгээрээ эхний 8-д багтаж, сүүн бүтээгдэхүүн, газрын ховор элемент, орчин үеийн нүүрс химийн үйлдвэрүүд нь үндэсний дэвшилтэт үйлдвэрлэлийн кластерт амжилттай сонгогдож, бүс нутгийн инновацийн чадавхи улсын хэмжээнд 20-д багтжээ. Амуу будааны ургац улсын хэмжээнд 5-д жагсаж, сүү, үхэр хонин мах, ноос ноолуурын хэмжээгээр улсын хэмжээнд 1-д жагсжээ. Оршин суугчдын нэг хүнд ногдох орлого Улсын хэмжээнд 9-р байранд орсон бөгөөд амьжиргааны баталгаа Улсын дундж түвшнээс давсан байна.

Хоёрдугаарт, шинэ зорилтыг баримтална. Дарга Ши Жиньпин болон Намын Төв Хорооноос Өвөр Монголд даалгасан стратегийн байр суурь, үүрэг даалгаврын дагуу, Өөртөө Засах Орны Намын хорооноос “Найман шинэ зорилт”-ыг тогтоолоо. Үүнд, Хятад үндэстний нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг шинэ үр дүнд хүргэж, чансаатай хөгжилд шинэ үсрэлт гаргаж, шинжлэх ухаан, технологийн салбар шинэ дэвшилд хүрч, өөрчлөлт нээлтийг гүнзгийрүүлэн шинэ амжилтад хүргэж, нийгмийн соёл иргэншлийн түвшинд шинэ дэвшилд хүрч, ардын амьдралын чансааг сайжруулан, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт шинэ өндөрлөгт хүрч, амгалан тайван Өвөр Монголын бүтээн байгуулах зэрэг агуулгуудыг багтаажээ. “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний хугацаанд “хоёр тогтвортой” байдалд хүрэхийг зорьж байгааг онцлон тэмдэглэв. Энэ нь нэг хүнд ногдох ДНБ болон оршин суугчдын орлогын хэмжээгээр улсын хэмжээнд тэргүүлэх байр сууриа хадгалах болно. 2035 он гэхэд “хоёр тэргүүлэх байр суурь”-иа хадгалах болно. Үүнд, Хятад үндэстний хамтын нэгдмэл цогцыг цогцлоохыг үргэлжлүүлэн ахиулж, хил дагуу үндэстний цөөнхийн бүс нутагт хамтын хөгжил цэцэглэлтэд хүрэх, үндэсний экологийн аюулгүй байдал, аюулгүй тогтвортой байдлыг хамгаалах зэрэг ажлаар үргэлжлүүлэн манлайлах болно.

Гуравдугаарт, шинэ байршуулалтыг баримтална. ӨМӨЗО-ны Намын хороо Өвөр Монголын хөгжлийн үе шатын онцлогийг сайтар судалж, “1571” ажлын төлөвлөгөөг гаргажээ. Эхний “1” нь Хятад үндэстний хамтын нэгдмэл цогцийг цогцлоох үзэл ухуумсрыг бэхжүүлэхээр үндсэн сэдэв бологосон үлгэр жишээ болсон Өвөр Монголыг үргэлжлүүлэн бүтээн байгуулна. Бид Хятадын үндэстнүүдийн хамтын нэгдмэл цогцыг цогцлоох сэтгэлгээг бодитой, үр дүнтэйгээр бэхжүүлж, Хятад үндэстний нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулж, үндэстэн ястнуудыг анар жимсний үр мэт эвлэрэн нэгдэж, үлгэр жишээ Өөртөө Засах Орны нэр төрийг хамтдаа хамгаалж, өвлөн залгамжлах болно.

Энд дурдсан “5”-д дарга Ши Жиньпин болон Намын төв хорооноос Өвөр Монголыг эх орны минь умард нутгийн экологийн аюулгүй байдлын чухал хаалт, эх орны умард хилийн аюулгүй, тогтвортой байдлыг хамгаалах, үндэсний эрчим хүчний чухал бүтээгдэхүүн, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чухал бааз, эх орны минь умард зүгт нээлттэй чухал гүүрэн гарц болгон бүтээн байгуулах зэрэг таван стратегийн үүрэг хариуцлагыг багтаасан. Тэр дундаа саяхан байгуулагдсан Хятадын /Өвөр Монгол/ чөлөөт худалдааны туршилтын бүс нь улсын чөлөөт худалдааны туршилтын бүсийн стратегийг шинэчлэн хэрэгжүүлсний дараа батлагдсан анхны чөлөөт худалдааны бүс болно. Энэ нь дарга Ши Жиньпин болон Намын төв хорооноос Өвөр Монголд анхаарлаа хандуулж, дэмжлэг үзүүлж буйг бүрэн харуулж байна. Бид бүх бүс нутгийг дайчлан 3-5 жилийн өөрчлөлтийн замыг хайж, Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг хөрөнгө оруулалт, худалдаа хийхэд тохиромжтой, инновацын эрүүл экосистем, ашигтай аж үйлдвэрийн бөөгнөрөл, олон улсын идэвхтэй солилцоо бүхий өндөр түвшний чөлөөт худалдааны туршилтын бүс болгон бүтээн байгуулахаар хичээн ажиллах болно.

“7” нь Өвөр Монголын өвөрмөц онцлог бүхий давуу талтай орчин үеийн аж үйлдвэрийн тогтолцоог бий болгох, орон нутгийн нөхцөл байдалд тохируулан технологийн өндөр түвшний бие даасан байдлыг хурдасгах, үндэсний нэгдсэн зах зээлтэй гүнзгий уялдуулах, социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог өндөр түвшинд бий болгох, бүс нутгийн эдийн засгийг хөгжүүлэх, социалист соёлыг цэцэглэн хөгжүүлэх, ард түмний амьжиргааг баталгаа ханган сайжруулах хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зэрэг долоон үндсэн зорилтыг тусгасан байдаг. Бид иж бүрэн төлөвлөж, хамтдаа зүтгэж, эцсээ хүртэл хөлсөө урсгах сэтгэлээр чармайн ажиллаж, төлөвлөгөөг чансаатай хөгжлийн амьд туршлага, үр өгөөжтэй үр дүнд хүргэж болно.

“1” нь Намын ерөнхий удирдлага болон намын байгуулалтыг үндсэн баталгаа болгон бэхжүүлэх болно. Гүйцэтгэлийн талаарх зөв үзэл баримтлалыг бий болгож, хэрэгжүүлэх талаар судалж, сургах ажлыг гүнзгийрүүлж, намын ёс зүй, шударга байдлын байгуулалтыг тасралтгүй бэхжүүлж, ажлын арга барилаа байнга сайжруулан, бүх ажил үйлсийг тогтвортой, урт хугацаанд хөгжүүлэхэд баталгаа хангах болно.

Өвөр Монгол нь стратегийн чухал байр суурьтай бөгөөд өвөрмөц нөөц баялагтай, олон үндэстний баялаг соёлтой, хөгжлийн хязгааргүй хэтийн төлөвтэй. Одоогийн байдлаар бүс нутгийн хэмжээнд нийт боловсон хүчний дийлэнх хэсэг, ард түмэн бие биедээ тусалж, асар их урам зоригоор хамтран ажиллаж байна. Бид эдгээр зорилго, зорилтуудыг биелүүлж, Өвөр Монголын хөгжлийг шинэ шатанд гаргаж, ахиц дэвшлийг нь түргэтгэх бүрэн итгэлтэй байна.

 

Зохиогч:Б.ХУРЦ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:SLG
Мэдээ үзсэн:641
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7