Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Умрад зүгт нээлттэй байх талаар Өвөр Монголын шинэ төлөвлөгөө

Умрад зүгт нээлттэй байх талаар Өвөр Монголын шинэ төлөвлөгөө

4200 гаруй километр хилийн шугам, 20 боомт, хуурай замын ачаа тээврийн хэмжээ зэргээрээ Өвөр Монгол олон жил дараалан Хятад улсын хэмжээнд тэргүүлж байна. Хятад улсын умрад хил дээр байрлах Өвөр Монгол нь Хятад улсын умрад зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарц байгуулах үүргийг хүлээсэн юм. Одоо Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулагдсанаар умрад зүгт нээлттэй байх үүд хаалга улам их, тогтвортой нээгдэж байна.

Өвөр Монгол яагаад дэлхийн анхааралд орж байгаа вэ?

Өвөр Монгол яагаад чөлөөт худалдааны туршилтын бүс болсон бэ?

Хятадын төрийн зөвлөл Өвөр Монгол чөлөөт худалдааны туршилтын бүс байгуулахыг зөвшөөрсөн нь санамсаргүй хэрэг биш юм.

Үндэсний хэмжээнд Хятад улс аль хэдийн 22 чөлөөт худалдааны туршилтын бүстэй боловч Орос, Монгол Улс руу чиглэсэн хилийн шугмын дагуу чөлөөт худалдааны туршилтын бүс байгаагүй. Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулснаар Хятадын умрад хилийн нутагт чөлөөт худалдааны бүс байхгүй байсан цоорхойг нөхөж, үндэсний нээлттэй байдлыг улам өргөжүүлж, умрад зүгт нээлттэй байх стратегийн тулах цэгийг бэхжүүлэв.

Өвөр Монгол нь дотоодын найман мужтай хил залгаж, нийслэлээс ойрхон байрладаг бөгөөд умрад хэсгээрээ Орос, Монгол Улстай хиллэж, Европ Азийг холбодог. Өвөр Монгол нь  "Тал нутгийн торгоны зам", "Түмэн газрын цайны зам"-ын чухал төв байсаар ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа болж, хил дагуу нээлттэй байдлыг хөгжүүлэх өвөрмөц давуу талтай юм.

Үүний зэрэгцээ, Сүүлийн жилүүдэд Хятад улсын умрад зүгт нээлттэй чухал гүүрэн гарц болох Өвөр Монголын төмөр зам, хурдны зам, боомтын дэд бүтэц сайтар хөгжсөн бөгөөд эрчим хүчний нөөц, ногоон тооцооллын хүч, хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүн зэрэг хүчирхэг аж үйлдвэрийн суурьтай учраас умрад зүгт нээлттэй байх шинэ өндөрлөгийг байгуулахад хүчтэй эрч хүч, бат бөх суурийг бий болгож буй юм.

Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн өвөрмөц тал юу вэ?

Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь умрад зүгт нээлттэй байхаар гол болгон хил хязгаарын болон дотоодын онцлогийг тодотгож, дотоод гадаадыг холбох шинэ гарцыг судалж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ загваруудыг бий болгож, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ давуу талыг бүрдүүлж байна.

Стратегийн төлөвлөгөөний дагуу Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс нь Хөххот, Манжуур, Эрээн хот гэсэн гурван бүсийг хамардаг. Хөххот нь гол төв болж, өвөрмөц салбар, инновацийн кластеруудад анхаарлаа төвлөрүүлдэг. Манжуур хот нь Хятад-Орос-Монголын хамтын ажиллагааг ашиглан Зүүн хойд Ази, Европ руу чиглэсэн чухал цонхыг бий болгодог. Эрээн хот нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорт анхаарлаа төвлөрүүлж, хөрш орнуудтай найрсаг хамтын ажиллагааны загварыг бий болгодог.

Гурван бүс нь тодорхой үйл ажиллагааны байршил, өвөрмөц хөгжлийн шинж чанартай юм. Тэд бие биетэйгээ хамтран ажиллаж, хилийн боомт, нөөц баялаг, стратегийн байршлын давуу талаа нэгтгэн, зохицуулалттай хөгжлийн хэв маягийг бүрдүүлж, хил хязгаар болон эх газрын дагуух хөгжил, нээлттэй стратегийн өндөрлөгийг бий болгох болно.

Бидэнд юу авчрах вэ?

Чөлөөт худалдааны туршилтын бүсүүд нь зүгээр нэг бодлогын диваажин биш, харин институцийн инновацийн тусламжтайгаар хөгжлийн эрч хүчийг идэвхжүүлэх арга зам болно. "Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий төлөвлөгөө"-нд чөлөөт худалдааны туршилтын бүсэд "таван төв, нэг өндөрлөг, нэг үлгэр жишээ бүс, нэг стратегийн тулгуур цэг" гэсэн стратегийн байр суурийг тодорхой зааж, шинэчлэлийн илүү бие даасан байдлыг олгож, зоригтой шинэчлэл хийж, туршилтын төслүүдийг явуулж, илүү өргөн хүрээтэй, илүү гүнзгий түвшинд анхны, нэгдсэн, ялгаатай судалгаа хийх боломжийг олгодог.

Бүс нутгийн хөгжлийн хувьд энэ нь "хөрш зэргэлдээ боловч хамтын ажиллагаагүй" бүсүүдийн хөгжлийн саадыг арилгаж, Өвөр Монголын умрад зүгт нээлттэй байх байдлыг улам идэвхжүүлж, эдийн засгийн өндөр үр ашигтай төв болгон сайжруулна.

Эгэл ардын хувьд энэ нь хил дамнасан худалдаанд илүү хялбар нэвтрэх, гэрийнхээ ойролцоо чансаатай, боломжийн үнэтэй импортын бараа бүтээгдэхүүн худалдан авах, ажлын байрны илүү олон боломжийг ашиглах боломжийг олгоно гэсэн үг бөгөөд энэ бүхэн нь хүмүүсийн амьжиргаанд бодит ашиг тус юм.

Чөлөөт худалдааны туршилтын бүсүүдийг өргөжүүлэх нь дэлхийд юу авчрах вэ?

Төлөвлөгөөнд Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг дотоод гадаадыг холбох, ойр орчмын бүс нутгийг холбох мэдээлэл солилцох төв, тээвэр, ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан, технологийн инновацийн төв, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төв болгон хөгжүүлэхийг санал болгож байна. Эдгээр "таван төв" нь мэдээллийн урсгал, ложистик, хөрөнгийн урсгал, технологийн урсгал, аж үйлдвэрийн урсгалын бүх элементүүдийг хамардаг бөгөөд энэ нь Өвөр Монголын эдийн засгийн чансаатай хөгжлийг илүү сайн дэмжихээс гадна дэлхийд худалдаа, хөрөнгө оруулалтын ихээхэн боломжийг олгоно.

Жишээлбэл, Өвөр Монгол нь эрчим хүч, хөдөө аж ахуйн арвин нөөцтэй, мөн ногоон тооцооллын хүч, дижитал эдийн засаг зэрэг шинээр хөгжиж буй өсөлтийн хөдөлгөгч хүчнүүдтэй. 2025 онд Өвөр Монгол нь нийт тооцооллын хүч болон ухаалаг тооцооллын цар хүрээгээрээ улсдаа тэргүүлэв. Энэ нь дэлхийн капиталыг илүү олон төрлийн хөрөнгө оруулалтын сонголтоор хангаж, дэлхийн аж ахуйн нэгжүүдэд зах зээлийн өргөн боломж, бизнесийн илүү сайн орчныг санал болгоно.

Бас Жишээлбэл, Хятад-Европын төмөр замын зүүн болон төв коридоруудыг нэгэн зэрэг эзэмшдэг Хятадын цорын ганц нутаг болох Өвөр Монгол нь институцийн нээлттэй байдлыг бий болгосноор хөрш орнуудтайгаа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байгаа бөгөөд энэ нь Хятад, Монгол, Орос, түүнчлэн Европыг холбосон "алтан коридор"-ыг улам бүр нэвтрүүлж, дэлхийд илүү уян хатан худалдааны замыг бий болгох болно.

“15-р таван жил”-ийн төлөвлөгөөний эхний жилд хэрэгжиж эхэлсэн Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий төлөвлөгөө нь өндөр түвшний нээлттэй байдлыг  бий болгож байгаа юм. "Тал нутгийн торгоны зам"-аас "Чөлөөт худалдааны туршилтын бүс" -ийг байгуулах гээд Өвөр Монгол умрад зүгт нээлттэй байх шинэ хуудсыг нээхээр хичээн ажиллаж, шинэ аялалд гарлаа.

 

 

 

Зохиогч:Нийтлэл: ХА ЛИЧИНЬ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:605
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7