Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Дөрвөн настай халиун” нь дөрөө жийгээд дэргүүлнээ

”Дөрвөн настай халиун” нь дөрөө жийгээд дэргүүлнээ

"Дөрвөн настай халиун" найрал дууны концерт 4-р сарын 22-нд Өвөр Монголын урлаг жүжигийн хүрээлэнд амжилттай болж, Өвөр Монголын урлагийн театрын найрал дууны баг дөрвөн зүг найман зовхисоос ирсэн нутаг нутгийн хүмүүст үндэсний өв уламжлалыг орчин үеийн гоо зүйтэй хослуулсан хөгжмийн тоглолтыг толилуулсан байна.

“Дөрвөн настай халиун” уран сайхны концерт нь “Малжлын дуу”, “Найман шаргын магтаал”, “Өнчин цагаан ботго”, “Зоригжуулал”, “Хөлөнбуйрын тал”, “Ээж минь”, “Аав ээжийн нутаг усан”, “Дөрвөн настай халиун” зэрэг сонгодог бүтээлүүдээр голлож, монгол үндэстний уртын дуу, хөөмий, морин хуур зэрэг урлагийн үнэт өвийг төвлөрүүлэн үзүүлсэн бөгөөд монгол үндэстний ардын дуу, зохиолын дууг барууны орчин үеийн дуу хөгжмийн арга мэргэжилтэй уялдуулж, цоо шинэ хэлбэрээр Өвөр Монголын ард түмний зорьсондоо заавал хүрэх цоцолтгүй урагшладаг эрхэм нандин зан чанарыг магтан дуулжээ.

Хүсэл мөрөөдлөөр бялхасан урлаг соёлын наадам нь урин цагийн бэлэгт уянга болж, Өвөр Монголын утга урлагийн өвөрмөц содон шинж, өрнүүн хөгжлийн үр дүнг харуулж, урлагийн салбарт шинэ агуулга, шинэ сэдэв, шинэ онцлог нэмсэн бөгөөд Өвөр Монголын урлагын содон бүтээлийг олон түмэнд түгээн танилцуулав.

“Дөрвөн настай халиун ээ” нь азнай хөлгийн жавхаа, амраг хайраа дурсан санасан ханын сэтгэл, нутаг усаа мөрөөдсөн эзэн хүний нөмзөг сэтгэл, удам дамнасан малчин хүний жаргал, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тэмүүлж яваа дүрүүдийг тоглон, Өвөр Монголын ардын дуу, соёл утга урлагийн гайхамшигийг дахин харуулж чадсанаараа “Дөрвөн настай халиун” дуу нь хүн бүрийн амны аяар аялуулж чаддаг хийд дуу болж дамжигдана.

Зохиогч:Нийтлэл: Х.Арвинтал, Ш.Цогзолмаа
Найруулагч:Х.Арвинтал
Эх сурвалж:СОЛОНГО МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
Мэдээ үзсэн:738
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7