Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс 04-р сарын 11-ний өдөр албан ёсоор байгуулагдав. Хятадын Төрийн зөвлөлийн "Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий төлөвлөгөө"-д нийтэснээр, Хятадын чөлөөт худалдааны туршилтын бүс 23 болж, зүүнээс баруун тийш, өмнөдээс хойд зүг рүү, далайн эргээс дотор газар рүү цар хүрээгээ тэлсээр байна.
Хятадын умрад бүс нутагт байрлах Өвөр Монгол нь Хятадын баруун хойд, умард, зүүн хойдыг холбож, дотоодын найман мужтай залгаж, Орос, Монгол Улстай хиллэдэг өвөрмөц газарзүйн давуу талтай.
Өвөр Монголын бүс нутгаар өдөр бүр их хэмжээний бараа бүтээгдэхүүн нэвтэрдэг ч зөвхөн дамжуулах үүрэг гүйцэтгэж нэмүү өртөг багатай байдаг. Энэ бол гадаадад нээлттэй байдлыг хязгаарлаж байгаа явдал юм. Саяхан Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг албан ёсоор байгуулсан нь энэхүү хүнд байдлаас гарах түлхүүр болов.
Өвөр Монголыг яагаад чөлөөт худалдааны туршилтын бүсээр сонгосон юм бэ? Яагаад 2026 онд сонгосон юм бол? Хятадын үндэсний стратегийн томоохон төлөвлөгөө болон цаг үеийн хөгжлөөс бид энэ талын бодит байдлыг ойлгож болно.
Таван стратегийн зорилтыг биелүүлэх чухал алхам
Хятадын чөлөөт худалдааны туршилтын бүсүүд нь Хятадын дотоодын институцийн инновацийг гол цөм болгон ашигладаг эдийн засгийн үйл ажиллагааны цэг байж, арилжаа худалдааг хялбарчлах, чөлөөтэй хөрөнгө оруулалт хийх, санхүүгийн олон улсын харилцааг ахиулдаг. Хятадын чөлөөт худалдааны туршилтын бүс нь байгуулагдаад 13 жил болж байна. Эдгээр чөлөөт худалдааны бүсүүд өнгөрсөнд далайн эрэг дагуу, гол мөрний сав газар дагуу, Хятадын өмнөд зүгийн бүс бүс нутагт төвлөрч байв.
“15-р таван жил”-ийн төлөвлөгөөний эхний жилд ХКН-ын Төв Хороо Хятадын Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулж, чөлөөт худалдааны туршилтын бүсийн ерөнхий зохион байгуулалтыг улам сайжруулсан. Энэ нь чөлөөт худалдааны туршилтын бүсийн шинэчлэлийн стратегийг гүнзгийрүүлэх чухал байр суурь бөгөөд шинэ эрин үед өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх чухал арга хэмжээ юм.
Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академийн Өвөр Монголын “Бүс ба Зам” судлах газрын орлогч дарга, судлаач Зоригт хэлэхдээ,
-дэлхийн эдийн засгийн орчинд гүнзгий өөрчлөлт гарч байгаа энэ үед Хятад улс дотоодын эргэлтийг гол болгож, улсын дотоодын ба олон улсын хоорондын хос эргэлтийг ахиулсан шинэ хөгжлийн хэв маягийг бий болгохыг санал болгов. Өвөр Монголын өвөрмөц газарзүйн байршил нь дотоодын болон олон улсын хос эргэлтийн хүрээнд саадгүй нэвтрүүлэхэд орлуулшгүй чухал үүрэг гүйцэтгэдэг гэв.
Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулах нь дотоодын найман мужтай хил залгаж, нийслэлээс ойрхон байрладаг, умрад хэсгээрээ Орос, Монгол Улстай хиллэж, Европ Азийг холбодог газарзүйн давуу талаа бүрэн ашигласан явдал байж, "Таван үүрэг"/Хятадын умрад хэсэгт экологийн аюулгүй байдлын чухал халхавчыг байгуулах, Хятадын умрад хэсэгт аюулгүй байдал, тогтвортой байдлын халхавчийг байгуулах, Үндэсний эрчим хүч, стратегийн нөөцийн томоохон бааз байгуулах, Үндэсний хөдөө аж ахуй, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн томоохон бааз байгуулах, Хятадын умрад зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарцыг байгуулахыг түргэтгэсэн байна. Мөн "Бүс ба Зам" санаачилга, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтад идэвхийтэй үйлчилж, хил дагуу бүс нутаг болон дотор газрын хөгжил, өндөр түвшиний нээлттэй байдал, Хятадын чансаатай хөгжлийн үлгэр жишээ бүс нутагт үйлчилнэ. Энэ нь хил хязгаарыг тогтворжуулан хил хязгаарыг бэхжүүлэх, ойр орчмын бүс нутгийг удирдах, бүх Хятадад үйлчлэх стратегийн тулах цэгийг бий болгох зайлшгүй шаардлага байж, Хятадын шинэ эрин үед гадаадад өндөр түвшний нээлттэй байдлыг өргөжүүлэх чухал арга хэмжээ юм. Энэ нь мөн Хятадын умрад зүгт нээлттэй байдлыг хүчтэй ахиулахаас гадна Хятадын умрад зүгт нээлттэй байх чухал гүүрэн гарцыг бий болгоход тусална.
Өвөр Монгол нь 20 боомттой, Хятад-Европын төмөр замын зүүн болон төв коридоруудыг нэгэн зэрэг эзэмшдэг Хятадын цорын ганц муж орон юм. Энэ нь Хятадын үйлдвэрлэл хангамжийн сүлжээнд дотоодын болон олон улсын хамтын ажиллагааг дэмжих чухал суваг болж, умрад зүгт нээлттэй байх шинэ эрин үед чухал дэмжлэг болдог.
Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг албан ёсоор байгуулсан нь ХКН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпиний Өвөр Монголд өгсөн "Хоёр халхавч", "Хоёр бааз", "Нэг гүүрэн гарц" гэх таван стратегийн зааварчилгааны зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж байна. Өвөр Монгол бол Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал гарц юм.
"Ерөнхий төлөвлөгөө"-нд, умрад зүгт нээлттэй байх олон улсын коридорыг саадгүй нэвтрүүлэх, дотоод болон гадаад худалдааг холбосон зангилаа бий болгох зэрэг хэд хэдэн шинэчлэлийн туршилтын ажлуудыг зохицуулав. Жишээлбэл, Хятад-Европын галт тэрэг дамжин өнгөрөх Хөххот, Манжуур, Эрээн хотын хил дамнасан хуурай замын боомтуудын бүтээн байгуулалтыг ахуилах, өргөн царигтай шууд галт тэрэг болон захиалгат галт тэрэгний үйлчилгээний чиг үүргийг өргөжүүлж, хил дамнасан ложистикийн үр ашиг, хамрах хүчин чадлыг сайжруулж, дотоодын болон олон улсын хос эргэлтийг ахиулахад илүү их үүрэг гүйцэтгэдэг.
Өвөр Монгол нь шинэ эрчим хүчний машин төхөөрөмж, нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал, цахилгаан дамжуулах хэмжээ зэрэг 20 төрлийн нөөцөөрөө Хятадад тэргүүлдэг юм. "Ерөнхий төлөвлөгөө"-нд, зэс, калийн бордоо, флюорит зэрэг импортын нөөцийн бааз, өнгөт төмөрлөг/ төмөрлөг бус металлууд/ болон нефтийн байгалийн хийг гүнзгий боловсруулах бааз байгуулахыг дэмжих" зэрэг шинэчлэлийн туршилтын ажлуудыг санал болгов.
Өвөр Монголыг "Үр тарианы бааз", "Махны агуулах", "Сүүний агуулах" хэмээн ч нэрлэдэг. Үр тарианы үйлдвэрлэл хоёр жил дараалан 40 сая тонноос давсан бөгөөд үхрийн мах, хонины мах, сүүний үйлдвэрлэл нь Хятадад тэргүүлж байна. "Ерөнхий төлөвлөгөө"-нд экологийн хөдөө аж ахуй, мал аж ахуйг хөгжүүлэх, ногоон хүнсний гэрчилгээг дэмжих, чанар сайтай бүтээгдэхүүнийг оруулах зэрэг талд зохицуулалт хийв.
"Ерөнхий төлөвлөгөө"-нд, умрадын экологийн аюулгүйн байдлын халхавчийг байгуулах нь чухал үүрэг юм. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол байгаль экологио хайрлан хамгаалах, элсэн цөлийг засаж сайжруулан, зүүн хойд , умард, баруун хойд бүс нутгийг хамгаалах ойн халхавчийн төслийн ажлыг амжилттай дуусгаж, эх орныхоо умрад хэсэгт экологийн аюулгүй байдлын бат бэх ногоон хана байгуулсан байна.
"Ерөнхий төлөвлөгөө"-нд, "Хятад-Монголын цөлжилтийг засан сайжруулж хянах хамтын ажиллагааны төв, үлгэр жишээ үзүүлэх бааз, элсэн шуургыг хянах станц зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхийг дэмжих" зэрэг шинэчлэлийн туршилтын ажлуудыг дэвшүүлж, экологийн давуу талаа хөгжлийн давуу тал болгож, эх орныхоо умрад хэсэгт бат бөх экологийн аюулгүй байдлын халхавч байгуулна гэв.
Өвөр Монгол бол Хятадын "Умрад хаалга" бөгөөд умард хилийн аюулгүй байдал, тогтвортой байдлыг хамгаалах чухал үүрэг хариуцлага хүлээдэг. "Ерөнхий төлөвлөгөө"-нд, "Эрсдэлээс урьдчилан сэргийлж, хянах системийг сайжруулна" хэмээн тусгайлан тэмдэглэв. Өвөр Монгол нь Хятадын үндэстнүүдийн хамтын цогцын ухамсарыг бэхжүүлэхийн дагуу, хөгжил, аюулгүй байдлыг уялдуулж, хил дамнасан худалдаа, санхүү, мэдээлэл зэрэг салбарт эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хянах системийг сайжруулж, боомтуудын ухаалаг хяналт, онцгой байдлын зохицуулалтын чадавхийг нэмэгдүүлж, өндөр түвшний аюулгүй байдлын чансаатай хөгжлийг баталж байна.
"Хөрш зэргэлдээ боловч хамтын ажиллагаагүй" бүсүүдийн хөгжлийн саадыг арилгана
"Тал нутгийн хилийн хот" хэмээгддэг Эрээн боомтоор өдөр бүр Хятад-Европын ачааны галт тэрэг нэвтэрдэг. 2025 онд Өвөр Монголын хуурай замын боомтоор 132 сая тонн ачаа тээвэрлэж, өнгөрсөн оны мөн үеэс 8.3 хувиар өссөн нь гурван жил дараалан 100 сая тонноос давсан үзүүлэлт юм. Хятад-Европын ачааны галт тэрэг хилээр 9,557 удаа нэвтэрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 16.9 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Хятадын нийт ачааны бараг тал хувийг эзэлж байна.
Ачаа тээвэрлэлтийн хэмжээгээрээ тэргүүлж байгаа ч Өвөр Монгол нь зөвхөн дамжин өнгөрөх цэг байсан учраас бодит ашиг тус байхгүй байсан.
Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг байгуулсан нь Өвөр Монгол нь институцийн нээлттэй байдалд илүү их эрх мэдэлтэй болно гэсэн үг юм. Туршилтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд бие даасан эрхээ үр дүнтэй ашиглаж, илүү олон импортын нөөцийг дотооддоо нарийн боловсруулж, дотооддоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлохоос өмнө боомтуудад нэмүү өртөг шингээх боломжийг олгоно. Энэ нь Өвөр Монголыг ложистикийн томоохон “суваг”-аас умард зүгт нээлттэй “супер төв” болгон хөгжүүлэх боломжоор хангах болно.
"Ерөнхий төлөвлөгөө"-нд, Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүсийг дотоод гадаадыг холбох, ойр орчмын бүс нутгийг холбох мэдээлэл солилцох төв, тээвэр, ложистикийн төв, хүчин зүйлийн нөөцийн хуваарилалтын төв, шинжлэх ухаан, технологийн инновацийн төв, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны төв болгон хөгжүүлэхийг санал болгож байна. “Таван төв” нь мэдээлэл, ложистик, хөрөнгө, технологи, аж үйлдвэрийн урсгалын бүх элементүүдийг хамарч, "коридор-төв-платформ-аж үйлдвэр" гэсэн бүрэн нээлттэй экосистемийг бүрдүүлнэ.
119.74 хавтгай дөрвөлжин километр талбай бүхий хэрэгжилтийн талбай нь гурван бүсийг хамардаг. Даруй Хөх хот бүс нь шинэ эрчим хүч, шинэ материал зэрэг хөгжиж буй стратегийн салбаруудыг хөгжүүлж, Хятадын умрад зүгт нээлттэй чухал гүүрэн гарц болохыг зорьж байна. Манжуурын бүс нь импортын нөөц боловсруулах, хил дамнасан санхүү зэрэг өвөрмөц үйлдвэрлэлийг хөгжүүлж, Зүүн хойд Ази, Европ руу чиглэсэн чухал цонхыг бий болгож байна. Эрээн хотын бүс нь олон улсын худалдаа, ложистик зэргийг хөгжүүлхэд илүү анхаарч, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал төвийг байгуулж байна.
Өвөр Монгол нь 4200 гаруй километр урт хилийн шугамтай. Институцийн инновацийн " алтан түлхүүр" нь хил нутгийн үүд хаалгыг нээж, "Таван төв"-ийн зураг төсөл нь бодит болж, Өвөр Монгол "Алтан суваг"-аас "өндөр түвшинд нээлттэй" болж хувирч, “15-р таван жил”-ийн төлөвлөгөөний эхний жилд "Чөлөөт худалдааны туршилтын бүсийн эрч хүч"-ийг сайтар бүтээн байгуулах болно.
Умрад зүгт нээлттэй байх үүд хаалга улам өргөн, тогтвортой нээгдэж байна.






























































