
“Хүүхдүүд наранд биеэ илүү удаан хугацаагаар шарах нь кальци авч болно”, “наранд бие шарах нь кальци авсантай адил” гэх яриа амьдралд маш түгээмэл байдаг. Тэгвэл эдгээр яриа нь зөв үү? Биеэ наранд хэрхэн зөв шарж жинхэнэ утгаар нь кальци авч болох вэ? Энэ тухай Бээжин Их Сургуулийн Нэгдүгээр эмнэлгийн ерөнхий эмч доктор Вү Янь мэргэжлийн зөвлөмж өгч байна.Вү Янь:
-Наранд шарах үед хүний бие кальци ялгаруулж эхэлнэ. Ингэснээр кальци биед үүсэж ясыг эрүүлжүүлж бэхжүүлнэ. Кальци,салман загас, сүүн бүтээгдэхүүн зэргээс авч болох ч нарнаас авах нь хамгийн оновчтой арга юм. Гэвч наранд биеэ хэтэрхий удаан хугацаагаар шарах нь төдийл зөв биш, шинжлэх ухааны талаас үзэхэд, кальци гүйцэд нөхөхөд шим тэжээлээ зөв зохицуулахын хамт бие бялдраа дасгалжуулах нь илүү чухал байдаг.
Хэтэрхий удаан хугацаагаар наранд шарах нь эрсдэлтэй, онцгойлон хүүхдүүд наранд шарагдаж шархадвал нас гүйцсэн хойноо арсны өвчин буюу хорт хавдар тусах эрсдэлтэй. Ийм учраас биеэ шинжлэх ухаанчаар наранд шарахаыг эмчээс зөвлөж байна.

Томчуул буюу насанд хүрэгчид нар хэт хүчтэй биш цагийг сонгож шууны арьсаа 10-30 минутын турш ил байлгаж болно. Хүүхэд, өсвөр насныханд өдөр бүр наад захдаа 2 цаг гадаа үйл ажиллагаа явуулахыг зөвлөж байна, энэ нь кальцийн шингээлтийг сайжруулахаас гадна бие бялдар, сэтгэцийн эрүүл мэнд, нүдний харааг сайжруулахад ихээхэн тустай. Гэсэн хэдий ч эцэг эхчүүд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, хүүхдүүдээ наранд түлэгдэхээс сэргийлэхийн тулд нарны малгай, хамгаалалтын хувцас өмсгөх эсвэл нарны тос түрхэх хэрэгтэй.
Түүнчилэн наранд шарах нь хүн бүрийн кальци нийлэгжилтийн хэрэгцээг хангаж чадахгүй гэж эмч Вү Янь анхааруулав. Та хэрвээ хэвийн арьстай бол өдөрт 15 минут наранд биеэ шарахад д л хэрэгцээт витаминаа авч чадна. Харин арьс тань бараан байх тусмаа энэ хугацаа нэмэгдэх шаардлагатай, учир нь бараан арьсан дахь пигментийн мөхлөгүүд нь хэт ягаан туяаны нэвтрэлтийг хааж, кальци нийлэгжилтийн үр дүнд нөлөөлдөг.
Удаан хугацаагаар өрөөнд байдаг, гадаа үйл ажиллагаа явуулдаггүй, нарнаас хамгаалах сайн зуршилтай эсвэл кальци дутагдалтай гэж оношлогдсон хүмүүс зөвхөн наранд шарахад л кальци нөхөж чадахгүй бөгөөд эмчийн зааврын дагуу зохих ёсоор кальци нөхөх шаардлагатай.






























































