1. Үрэвслийг намдаах
Байнга нимбэгтэй ус уух нь өвчин үүсгэх шалтаан болдог бие организм дахь хүчиллэг байдлыг бууруулах ач тустай. Үе мөчин дэх хүчиллэг байдлыг багасгаж үрэвслийг бууруулдаг байна.
2. Хоол боловсруулалт сайжруулах
Нимбэгтэй ус нь эрүүл хоол боловсруулах систем бий болгоод зогсохгүй ходоод доторх хорт бодисыг гадагшлуулах нөлөөтэй байдаг байна.
3. Тураах
Нимбэгтэй ус нь хоол идэх хүсэл бууруулдаг пектин гэх бодис агуулдаг байна.
4. Бие организмыг хорт бодисоос ангижруулах
Нимбэгтэй ус нь элэгний үйл ажиллагааг дэмжиж хорт бодисыг биеэс гадагшлуулах ач тустай.
5. Арьсны толбыг арилгах
Арьсны толбо төдийгүй мөн үрчлээ арилгах ид шид нимбэгтэй усанд агуулагдаж байдаг. Мөн сорви, нүхжилт, толбыг арчих боломжтой. Арьсийг өнгөлөг болгох үйлчилгээтэй.
6. Дархлааг сайжруулах
С витамин хүний дархлааг дэмждэг болохыг хүн бүр мэднэ, тэгвэл нимбэгтэй усанд С витамин ихээр агуулагддаг. Ялангуяа стресстэй үедээ нимбэгтэй усны хэрэглээгээ нэмэгдүүлэх шаардлагатай.
7. Калийн эх үүсвэр
Өмнө хэлсэнчлэн нимбэгтэй усанд калий маш их агуулагддаг бөгөөд энэ нь зүрх, тархи, мэдрэлийн системийг дэмждэг.
8. Амны эрүүл мэнд
Шүдний өвчин болон үрэвслийг намдаах ач тустай байдаг боловч уухынхаа өмнө шүдээ угаахгүй байвал зохино.
9. Эрч хүч бэлэглэнэ
Хоол боловсруулах эрхтнүүдэд хүрэх үедээ эрч хүч нэмж, сэтгэл санаагаар унах, санаа зовох зэргийг бууруулах боломжтой. Нимбэг үнэрлэхэд л тайвшрал мэдрэгддэг.
10. Кафеиний хэрэглээг багасгахад туслах
Өглөөний кофегоо нимбэгтэй усаар орлуулснаар та мэдрэлийн системээ гэмтээлгүйгээр эрч хүчийг олж авах боломжтой юм
11. Вирусын халдвараас сэргийлнэ
Нимбэгтэй ус нь вирусын халдвараас сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг мөн юм.






























































