Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

2026 онд “Хятад руу экспортлоё” цувралын 100 гаруй арга хэмжээ зохион байгуулна

2026 онд “Хятад руу экспортлоё” цувралын 100 гаруй арга хэмжээ зохион байгуулна.

Хятадын Худалдааны яамны 06-р сарын 04-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Хэ Юнчянь танилцуулахдаа, 2026 онд “Хятад руу экспортлоё” цувралын 100 гаруй арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгааг мэдэгдсэн байна. 

Тэрээр хэлэхдээ " Уг арга хэмжээнүүдээр дамжуулан дэлхийн улс орнуудын чанартай бүтээгдэхүүнийг Хятадын аж ахуйн нэгжүүд болон хэрэглэгчдэд сурталчлан таниулахын зэрэгцээ гадаадын компаниудын Хятад руу хийх экспортыг нэмэгдүүлэх индэр, сувгийг бүрдүүлэх зорилготой" гэв.

Хятадын Худалдааны яам 06-р сарын 7, 11-ний өдрүүдэд Беларусь болон Германд тус тус “Хятад руу экспортлоё” тусгай арга хэмжээг зохион байгуулах юм байна. Үүнээс Беларусь дахь арга хэмжээ нь уг цувралын хилийн чанад дахь анхны арга хэмжээ болох бол Герман дахь арга хэмжээ нь Европын Холбооны нутаг дэвсгэрт зохион байгуулагдах анхны арга хэмжээ болох ажээ.

Мөн Хэ Юнчянь танилцуулахдаа " Хятадын тал дэлхийн улс орнуудын аж ахуйн нэгжүүдийг “Хятад руу экспортлоё” цуврал арга хэмжээнд идэвхтэй оролцохыг урьж, мөн Хятадын Олон улсын импортын экспо зэрэг томоохон үзэсгэлэн, худалдааны арга хэмжээнд үргэлжлүүлэн оролцохыг дэмжинэ. Түүнчлэн Хятадын талын байгуулсан индэр, сувгуудыг ашиглан Хятад руу хийх экспортоо нэмэгдүүлж, харилцан ашигтай, хамтдаа хожих үр дүнд хүрэхийг хүсэж байна" гэв.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:194
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7