Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин дарга Ким Жөн Уны зохион байгуулсан угтах ёслолд оролцов

Дарга Ши Жиньпин Ким Жөн Уны зохион байгуулсан угтах ёслолд оролцов.

Өнөөдөр буюу 06-р сарын 08-ны өдрийн үдэд БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Пхеньяны Ким Ир Сенийн талбайд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг угтан авах өргөн дэлгэр ёслол зохион байгууллаа.

Талбайн төвд БНХАУ, БНАСАУ-ын хоёр нам, хоёр улсын удирдагчдын томоохон хөрөг өлгөсөн байв. Талбайн хоёр талаар хятад, солонгос хэлээр “БНХАУ-БНАСАУ-ын найрамдал мөнхөд орших болтугай”, “БНХАУ-БНАСАУ-ын бат найрамдал мандан бадраг” гэсэн уриа тэмдэглэсэн байлаа.

Дарга Ши Жиньпин болон түүний гэргий Пэн Лиюаний суусан машин талбайд хүрч ирэхэд морьт цэргийн эгнээ угтан авч, цэргийн хөгжим хамтлаг угтлагын аяс эгшиглүүлж, Ким Жөн Ун болон түүний гэргий Ли Соль Жу талбайд угтан авчээ. Ши Жиньпин, Пэн Лиюань нар Ким Жөн Ун, Ли Соль Жу нарын дагалдан явж буй хүмүүстэй мэндэлж, гар барив. Хоёр нам, хоёр улсын удирдагчид хамтдаа тавцанд гарч, цэргийн хөгжмийн хамтлаг хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлэн, 21 удаа ёслолын буудлага үйлдлээ.

Ши Жиньпин Ким Жөн Уны хамт БНАСАУ-ын ардын армийн гурван замын цэргийн ангийн ёслолын эгнээг шалгаж, цэргийн албан хаагчид солонгосоор “Эрхэм Ши Жиньпин дарга танд эрүүл энхийг хүсье” хэмээн мэндчиллээ. Үүний дараа хоёр удирдагч хамтдаа жагсаалтай танилцав.

Пхеньяны олон нийт баярын хувцас өмсөж, далбаа, цэцэг болон бөмбөлөг барин, БНХАУ-БНАСАУ-ын найрамдлын уриан дор уухайлан, гар даллан, алга ташиж, дарга Ши Жиньпинийг угтан авлаа.

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:86
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7