Солонгосын Хөдөлмөрийн Намын Ерөнхий нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Уны урилгаар ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин 6-р сарын 8-9-нд БНАСАУ-д төрийн айлчлал хийнэ.
Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 6-р сарын 5-нд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ айлчлал нь ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин 7 жилийн дараа БНАСАУ-д дахин хийх төрийн айлчлал болно. Айлчлалын үеэр хоёр нам хоёр төрийн дээд удирдагч хоёр талын харилцаа болон харилцан анхаарал хандуулж буй асуудлаар санал солилцох болно. Сүүлийн жилүүдэд ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жон Уны стратегийн удирдлагаар БНХАУ БНАСАУ-ын уламжлалт найрсаг хамтын ажиллагааны харилцаа үргэлжлэн тогтвортой эрүүл хөгжиж, хоёр орон, хоёр ард түмэнд бодитой ашиг тусаа өгч байна. Энэ жил “БНХАУ, БНАСАУ-ын Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээ”-нд гарын үсэг зурсны 65 жилийн ой тохиож байна. Хоёр тал энэхүү айлчлалын боломжийг ашиглан, БНХАУ, БНАСАУ-ын харилцааг цаг үеийн алхаатай зэрэгцэн урагшлуулж, улам илүү хөгжүүлэн, хоёр ард түмэнд өгөх үр өгөөжийг нь нэмэгдүүлэн, бүс нутаг түүнчлэн дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулахын төлөө хичээн зүтгэх болно гэжээ.

































































