
Шинжааны Алтай бүс нутгийн Фухай шяний Шарбулагын малчид 2026 оны 06-р сарын 05-нд малаа гүн уулын зуслангийн бэлчээр рүү нүүж эхэллээ.

Зуслан нь ерөнхийдөө өндөрлөг газар байрладаг бөгөөд өргөн уудам, чансаатай өвс ургамалтай, даац сайтай, сэрүүн уур амьсгалтай тул малд тохиромжтой. Шинжааны Алтай бол бэлчээрийн томоохон бүс нутаг юм. Жил бүр зун эхэлсний дараа орон нутгийн удирдлагууд малчдыг цаг агаарын өөрчлөлт, өвсний ургалтад үндэслэн малаа үржил шимтэй гүн уулын зуслангийн бэлчээр рүү нүүлгэхээр зохион байгуулдаг байна.




































































