Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

Харвардын Их Сургуулийн оюутнуудын Хятадад дахь аялал

Харвардын Их Сургуулийн багш, оюутнууд саяхан 2026 оны "Харвардын оюутнуудын Хятадад дахь аялал" Хятад-АНУ-ын соёлын солилцооны зусланд оролцож, Бээжин, Шэньжэнь, Гуйян хотуудаар зочилсон байна. Тэд Бээжин Их Сургуулийн оюутнуудтай хамт шинжлэх ухаан, технологийн инновацийн үйлдвэртэй танилцаж музей, ордноор хүрч Хятадын хэдэн мянган жилийн түүх соёлыг ойлгон, Хятадын хөгжлийг мэдэрч, Хятад-АНУ-ын харилцааны тогтвортой, урт хугацааны хөгжлийг дэмжихэд эрч хүчээ зориулав.

Аяллын явцад хөгжилтийг мэдрэхүй 

Харвардын Их Сургуулийн багш, оюутнууд хамгийн түрүүнд Шэньжэнь хотын өөрчлөлт нээлтийн үзүүлэлгэд хүрч хуучин зураг,хуучин дурсгалт зүйлтэй танилцаж, Шэньжэнь хотын далайн эргийн жижигхэн тосгоноос дэлхийд алдартай том хот болж хөгжсэн 40 жилийн томоохон хөгжил хувирлыг ойлгон мэдэрчээ.

BYD-ийн дэлхийн төв байранд оюутнууд Хятадын шинэ эрчим хүчний автомашины үйлдвэрлэлийн технологийн дэвшлээс дэлхийн манлайлал, иртэй батарейгаас ухаалаг цахилгаан тээврийн хэрэгсэл хүртэлх инновацийн туршлагыг гүнзгий ойлгосон.

Машин ердөө гурван дугуйтай байхад хэвийн явна гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Энэ бол үнэхээр ирээдүйд байгаа зүйл юм гэж Харвардын оюутан Алис хэлэв. Тэрээр Хятадын технологийн бэлгээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахыг хүсэж, барилгын блокийн машиныг бэлэг болгон тусгайлан худалдаж авчээ.

Гуйжөү мужид оюутанууд "дэлхийн хамгийн өндөр гүүр" гэгддэг Хуажян хавцлын гүүрэн дээр гарсан. Тэд энэхүү инженерийн гайхамшигт сэтгэл хангалуун байгаад зогсохгүй Хятадын дотоодын тэнцвэртэй хөгжилд гүн сэтгэгдэлтэй байв.

Энрике 10 жилийн дараа Хятадад эргэн ирсэн тухайгаа:

-Хятадын хөгжил улс даяар тархсан гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй. Нийгэм даяарх хамтын өсөлтийн энэхүү үзэл баримтлал нь баруун бүс нутгуудад хөгжлийн үр шимийг хүртэх боломжийг олгодог гэж ярьж байлаа.

эрч хүчтэй, нээлттэй, хүртээмжтэй Хятадын хөгжил хүмүүсийн  өмнө нээгдэж, залуусын ойлголтыг байнга сэргээж, урамшуулж байв.

Соёл иргэншлийг харилцан ойлгохуй

Хятадын Эртний Хааны Ордонд оюутнууд эртний барилгын гайхамшгийг бахархан зураг авхуулна.Гуйян хотын нэгдүгээр дунд сургуульд оюутнууд соёлын биет бус өвийн уламжлалт бөс нэхмэлд будаг оруулах аргыг ойлгон биечлэн урилсан.Урт цагаан хэрэм авиран Хуангуошү хүрхрээд хүрч хүмүүнлэгийн ухаан ба байгалийн гайхамшгийг мэдэрчээ.

Бээжингийн Их Сургуулийн Урлагийн дээд сургуулийн олон улсын оюутан Лю Зийн хэлэхдээ, Хамтын аянд байгалийн үзэмж сонирхсон төдийгүй соёлын өвийн гайхамшгийг мэдэрч,урлагийн уран бүтээлээр гүүр болгон соёл иргэншлийн ойлголцлын элч болсондоо омогшиж байна гэлээ.

Нөхөрлөө бататгахуй

 Бээжингийн Их Сургуулийн Жыбэйзыюаньд төгсөлтийн баяраа тэмдэглэж,хоёр улсын залуучууд ур авьяасаа гайхуулж хөгжөөн ихтэй байлаа.

-Би Хятад улсад хайртай, эндэх үлгэр учирыг хүмүүст ярьж хуваалцана.Хожим ийм ажиллаагаа олон болоосой гэж оюутнууд баяртайнхан ярьцгаана.

Боловсрол харилцан үйлдэлцдэг,Хятадын хөгжлийг үзүүлэхээр зогсохгүй жинхэнэ харилцан яриаг бүрэлдүүлэхэд буй гэж Бээжингийн Их Сургуулийн профессор Жиа Жиёу хэлэв.Энэхүү удаагийн солилцоо нь улс хороондын нөхөрлөл болон эрдэм шинжилгээний хамтарлцааны шинэ эхлэл болно.

Харвардын Их Сургуулийн профессор Дорис хэлэхдээ:

- Боловсролын салбарт Хятадын мэргэжил нэгтнүүдтэйгээ яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэхийг  хүсэж байна, хоёр улсын боловсролын философийг гүнзгий уялдуулан, илүү олон авьяас чадварыг хөгжүүлж, хамтын ажиллагаагаа улам бүр нэмэгдүүлж, ирээдүйг бүтээхийн тулд үнэхээр хамтран ажиллахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч:Б.САРУУЛ
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:184
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7