Өнөөдөр буюу 06-р сарын 08-нд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад төрийн айлчлал хийхийн өмнөхөн ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын “Хөдөлмөр” сонинд “Уламжлалаа үргэлжлүүлэн, мөр зэрэгцэн урагшилж, БНХАУ, БНАСАУ-ын уламжлалт найрамдлын шинэ хуудсыг хамтдаа нээе” хэмээх гарын үсэгтэй өгүүлэл нийтэллээ.
Өгүүлэлд дурдсанаар, энэ жил БНХАУ, БНАСАУ-ын найрамдал, хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээ байгуулсны 65 жилийн ой тохиож байна. Хоёр улс бол харилцан түшиг тулгуур болсон, хувь заяагаа нэгтгэсэн социалист найрсаг хөршүүд бөгөөд уламжлалт найрамдал нь хоёр нам, хоёр улс, хоёр орны ард түмний хамтын үнэт өв мөн гэж хэллээ.
Өгүүлэлд, сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга, Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Унтай зургаан удаа уулзаж, стратегийн нягт харилцаа холбоогоо хадгалан, хоёр орны харилцааны хөгжлийг чиглүүлж ирлээ.
Дээд түвшний стратегийн удирдлага нь хоёр орны харилцааны хамгийн том давуу тал бөгөөд социалист үзэл санааны нийтлэг зорилго нь түүний тод өнгө төрх, хувь заяагаа нэгтгэсэн уламжлалт найрамдал нь бат бөх суурь, өндөр түвшний стратегийн хамтын ажиллагаа нь цаг үеийн агуулга мөн.
Түүнлчэн олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед хоёр тал өөр өөрийн улс орны хөгжлийн ажлаа тууштай урагшлуулж, социалист хөгжлийн замаар хамтдаа урагшилж байна. Хятад улс хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг эрчимтэй хэрэгжүүлж байгаа бол, БНАСАУ социалист хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлээд байна.
БНХАУ, БНАСАУ-ын харилцааг хамгаалж, бэхжүүлэн хөгжүүлэх нь Хятадын нам, засгийн газрын тууштай бодлого байс аар ирсэн бөгөөд хоёр орны харилцаа түүхэн шинэ гараан дээр ирээд байгаа энэ үед Хятадын тал БНАСАУ-тай хамтран хоёр талын харилцааг стратегийн өндөр түвшнээс авч үзэж, улам шинэ хөгжилд хүргэхэд бэлэн байна гэж хэллээ. Өгүүлэлд дөрвөн санал дэвшүүлсэн байна. Үүнд:
Нэгдүгээрт. Стратегийн харилцаа холбоог гүнзгийрүүлж, гэрээ байгуулсны 65 жилийн ойг тохиолдуулан нам, төр, армийн бүх түвшний харилцаа, солилцоог бэхжүүлэх;
Хоёрдугаарт. Харилцан суралцах, туршлага солилцох ажиллагааг өргөжүүлж, үндэсний онцлогтоо тохирсон социалист хөгжлийн замыг харилцан дэмжих;
Гуравдугаарт. Бодит хамтын ажиллагааг өргөжүүлж, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлэн, хоёр орны ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэх;
Дөрөвдүгээрт. Олон талт хамтын ажиллагааг бэхжүүлж, НҮБ-аар төв болгосон олон улсын тогтолцоо болон олон улсын дэг журмыг хамгаалж, ноёрхогч үзэл болон хүчний бодлогыг эсэргүүцэн, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг байгуулахыг ахиулах зэрэг болно.
Өгүүллийн төгсгөлд Хятадын тал БНАСАУ-тай мөр зэрэгцэн урагшилж, хоёр орны уламжлалт найрамдлын шинэ хуудсыг хамтдаа нээж, бүс нутаг болон дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

































































