Хятад, Орос, Энэтхэгийн харилцааны хөгжлийн асуудлаар Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр буюу 06-р сарын 08-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ Хятад, Орос, Энэтхэг улсууд бүгд хөгжиж буй эдийн засагтай орнууд юм. Сайн харилцаагаа хадгалах нь зөвхөн гурван улсын ашиг сонирхолд нийцэхээс гадна бүс нутаг болон дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд ашигтай юм. Хятад улс гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр Орос, Энэтхэгтэй харилцаа холбоогоо хадгалахад бэлэн байна.

































































