Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Эрээнээс гарсан жимс, ногоо 24 цагийн дотор Улаанбаатарын ширээнд хүрдэг

Эрээнээс гарсан жимс, ногоо 24 цагийн дотор Улаанбаатарын ширээнд хүрдэг

Эрээн хотоос ачигдсан жимс, хүнсний ногоо ердөө 24 цагийн дотор Улаанбаатарчуудын ширээнд хүрдэг. Өдөр бүр 25 тонн даацтай 30 орчим зориулалтын автомашин хоёр улсын хилийг дамжин хүнсний хангамжийн энэ урсгалыг тасралтгүй үргэлжлүүлж байна.

   Эрээнээс гарсан жимс, ногоо 24 цагийн дотор Улаанбаатарын ширээнд хүрдэг

Үлэг гүрвэлийн олдвороороо алдартай, өнө эртний түүхийн улбаатай, Монгол Улсад нээлттэй Хятадын хамгийн том хуурай замын боомт Эрээн хотод тавдугаар сарын аравны үеэр Хятад, Монголын хамтарсан сурвалжлах багийн бүрэлдэхүүнд ажиллахдаа нэгэн сонирхолтой дүр зурагтай танилцсан юм. Үдийн үед Эрээний гаалиар шалгуулан “мордсон” жимс, хүнсний ногоо ердөө нэг хоногийн дараа Улаанбаатарт хүрч, нийслэлчүүдийн хоолны ширээнд очдог нийлүүлэлтийн сүлжээ эндээс эхэлдэг аж.

Эрээн хот нь Монгол руу нийлүүлдэг зайлшгүй шаардлагатай бараа бүтээгдэхүүний экспортын 80 гаруй хувийг хангадаг төдийгүй Монгол Улсад экспортолж буй жимс, хүнсний ногооны 80 хувь нь энэ хотоор дамжин өнгөрдөг байна. Мөн Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа хот бөгөөд Хятадын “Умард хилийн гэрэлт сувд” гэдгээрээ алдаршжээ. Энэ жил Эрээн хот чөлөөт худалдааны туршилтын бүсийн салбар болж, хөгжлийн шинэ боломжуудыг нээж байна.

2007 онд 10 сая юанийн хөрөнгөөр байгуулагдсан, жимс, хүнсний ногоо, гурил, будаа, хүнсний тос зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт, экспортын үйл ажиллагаа эрхэлдэг Эрээн хотын Хао Ган паркаар сурвалжлах үеэр тус паркийн орлогч захирал Жан Юйчэн Монгол Улсын жимс, хүнсний ногооны импортын 70-80 хувийг Хао Ган парк дангаараа хангаж байдаг тухай танилцуулсан нь манай сурвалжлах багийн анхаарлыг эрхгүй татсан юм.

Энэ тоо баримтыг сонсоод миний хувьд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хятад, Монголын хилийн боомтын хамтарсан сурвалжлагад оролцож байх үеийн нэгэн дурсамж эргэн бодогдов. Тухайн үед Хөх хотын хүнсний дэлгүүрээс ээждээ зориулан үрчгэр мандарин авч явсан сэтгүүлч дүүгээ гайхаж байлаа. Харин одоо Хятадын жимс, ногооны нийлүүлэлт, чанар чансааны талаар мэдээлэл сонсоод яагаад тийм сонголт хийснийг нь ойлгож байна. Монголын сэтгүүлчид жимс, хүнсний ногооны эх үүсвэр, чанар чансааны талаар асууж, сурвалжилж байлаа.

Эрээнээс Монгол руу жимс, ногоо тээвэрлэдэг жолооч Т.Гүнжаргал:

Эрээн хотын энэхүү жимс, ногооны агуулах нь цэвэрхэн, стандартын шаардлага бүрэн хангасан учраас жимс, ногооны чанар маш сайн байдаг.

Хао Ган паркийн агуулахаас Монгол руу өдөрт нэг нь 25 тонн даацтай автомашинаар жимс, ногоог тээвэрлэн 24 цагийн дотор Улаанбаатар хотод хүргэдэг. Жимс, ногоо болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг Монголын стандартад нийцүүлэн боловсруулж, савладаг гэдгийг Эрээн хотын Хао Ган компанийн орлогч захирал Жан Юйчэн хэлж байлаа.

Тус парк нь хүнсний ногоо экспортлох, бэлэн хоол, хөлдөөсөн жимс, ногооны үйлдвэрлэл, жимс, ногооны хатаамал боловсруулах, хөлдөөх, хатаах үйлдвэрлэл, төмсний шарсан бүтээгдэхүүний хагас боловсруулалт, үр тариа, хүнсний тосны импорт, экспорт, ложистик, агуулахын хадгалалт, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлдэг.

Хао Ган компанийн орлогч захирал Жан Юйчэн:

- Манай компани 2025 онд Монгол Улс руу 173,600 тонн жимс, хүнсний ногоо экспортолж, түүхэн дээд амжилт тогтоосон. 2026 онд 180,000 тонн экспортлох боломжтой.

Жолооч Т.Гүнжаргал:

- Монголд жимс, ногоо авдаг 60 гаруй компани байдаг. Бүх жимс, ногоог энэ агуулахаас 200 гаруй жимс, ногоо тээвэрлэх зориулалттай машинаар тээвэрлэдэг. Эрээнээс гараад Улаанбаатар хот хүртэл 10 цаг явдаг. Энд Хятадын гааль шалгалтаа явуулж, Монголын хил дээр гаальд шалгуулаад шууд Улаанбаатарт ачаагаа хүргэдэг. Нэг машинд бүдүүн ногоо 20-25 тонн, нарийн ногоо 19-22 тонн ачиж тээвэрлэдэг. Долоо хоногт хоёр удаа явах тохиолдол бий.

Орлогч захирал Жан Юйчэн:

- Манай компанийн Монгол руу экспортолж буй жимс, ногооны эх үүсвэр нь Хятадын бүх муж, бүс нутгийг хамардаг бөгөөд голчлон Шаньдүн зэрэг муж хангадаг. Өвөр Монголын чөлөөт худалдааны туршилтын бүс батлагдсанаар хүйтэн агуулахын талбайг өргөтгөн байгуулах, Орос руу экспортлох үйл ажиллагаагаа нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.

Мэргэжлийн шинжилгээний лаборатори, жимс, ногооны аюулгүй байдлын хяналт, шинжилгээ хийх орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангадаг Хао Ган компаниас өдөр бүр 30 орчим зориулалтын машинаар Монгол жолооч нар тээвэр хийдэг. Энэ компани нь Хятадын бүх тариаланчдаас авсан жимс, ногоог шинжилгээнд хамруулж, шаардлага хангасныг нь автомат дамжлагаар савлан экспортод гаргадаг байна.

Хятад улс яагаад Монгол Улсын жимс, хүнсний ногооны 80 хувийг нийлүүлдэг том гүрэн болсон бэ

Монгол Улсад хүйтэн сэрүүн уур амьсгал харьцангуй урт хугацаанд үргэлжилдэг зэрэг онцлог нь газар тариалан эрхлэхэд хязгаарлагдмал талтай. Харин Хятадын газар тариалангийн салбарын хөгжил, бүтээгдэхүүний төрөл, нийлүүлэлтийн хэмжээ нь дэлхийд дээгүүрт ордог. Энэ удаагийн Улаанцав дахь сурвалжлах аяллын үеэр Хятадын газар тариалангийн хөгжил, хилийн арилжаа, худалдаа, тээвэр, ложистикийн салбарын хөгжил цэцэглэлт нь Монгол Улсын жимс, хүнсний ногооны 80 хувийг нийлүүлдэг том гүрэн болоход нь гол тулгуур болж байгааг бүрэн ойлгож билээ.

12-ны өдөр Улаанцавын Хунфү хүлэмж, газар тариалангийн компанид зочлоход наргил модны холтосоор хийсэн хиймэл хөрсөнд ногоо ургуулж, дуслын усалгаа хийдэг бөгөөд 10 сарын хугацаанд 40 удаа ургац хураадаг гэхээр үнэхээр гайхалтай байлаа. Тус компанийн ажилтны хэлснээр энэхүү хүлэмжээс 10 сарын турш улаан лооль хураан авдаг. 30 га газарт хүнсний ногоо тариалж, жил бүр 10 мянган тонн нарийн ногоо хураан авч, дотоодын болон гадаадын зах зээлд борлуулж байна.

Хунфү хөдөө аж ахуйн ХХК нь газар тариалан эрхлэх, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн худалдан авах, боловсруулах, хадгалах, борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Түүнчлэн хөдөө аж ахуйн технологийн хөгжил, техникийн үйлчилгээ, технологи сурталчлах, орчин үеийн ухаалаг хүлэмжийн төслийг амжилттай хэрэгжүүлж, “Үндэсний орчин үеийн хөдөө аж ахуйн инновацын тэргүүний бааз” болсон бөгөөд их, дээд сургууль, орон нутгийн засаг захиргаа, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны платформ байгуулан “үйлдвэрлэл - сургалт - судалгаа, мэргэжлийн боловсон хүчний сургалт”-ын төслийг идэвхтэй дэмжин ажиллаж байна.

Сурвалжлах баг 13-ны өдрийн үдийн өмнө Улаанцавын Хятад-Европын ачаа тээврийн шуурхай түгээлтийн төвд хүрч, Хятад, Монголын хилийн арилжаа, худалдаа, тээвэр, ложистикийн нөхцөл байдалтай танилцсан.

Энэ мэтчилэн Хятадын газар тариалангийн өндөр түвшний хөгжил болон тээвэр, хилийн арилжааны үйл ажиллагаатай танилцсан бол үдээс хойш Улаанцав дахь Хүйтэн цаг агаарт хүнсний ногооны шинэ туршилтыг хөгжүүлэх төвд ярилцлага авч, Хятадын газар тариалангийн судалгааны түвшинтэй танилцлаа.

Сүүлийн 10 жилийн хугацаанд олон төрлийн инновацын ололт амжилт, шинэ технологийг Улаанцав хотод төдийгүй улс даяар өргөнөөр нэвтрүүлжээ. Лууван, сонгины дээд зэргийн эрлийз сорт гарган авч, амжилттай хэрэгжүүлэн нийтээр тариалах шатандаа орсон талаар судлаачдын төлөөлөл танилцуулав. Жүнган 628 сортын төмсийг үржүүлэн, хүйтэн бүс нутагт 70 мянган га талбайд тариалах болсон бөгөөд брокколи, улаан лоолийн үржүүлгийн салбарт томоохон дэвшил гарч, үе шаттайгаар үр дүнгээ өгч байна. Мөн ууж болдог хортон шавж устгагчийг ууж үзүүлсэн нь сэтгүүлчдийг гайхшруулж байсан бөгөөд энэ нь Хятадын газар тариалангийн судалгааны өндөр түвшнийг харуулж байлаа.

2012 онд Хятадын Инженерийн академийн академич Фан Жыюаниар ахлуулсан Улаанцавын Хүйтэн цаг агаарт хүнсний ногооны шинэ туршилтыг хөгжүүлэх төвийг байгуулжээ. Тус төвийн судлаачид хүнсний ногооны шинэ сорт гарган авах, тариалах технологийн дэвшлийг нэвтрүүлэх, хүнсний ногооны хортон шавжтай тэмцэх технологийг хөгжүүлэх чиглэлд анхааран ажиллаж байна.

Судалгааны чиглэл тус бүрт 20 гаруй ахмад мэргэжилтнээс бүрдсэн долоон судалгааны баг байгуулан шинжлэх ухааны үндэслэлтэй, үр дүнтэй судалгаа хийж, бодит үр дүнд хүрч ажиллаж байгаа аж. Судалгааны багийн эрдэмтэд хүйтэн, хуурай сэрүүн бүсэд богино хугацаанд органик аргаар ургах байцаа, улаан лоолийн шинэ сортуудыг гарган авах ажлыг хийж байна.

2018 онд Хятад, Монголын хооронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний “Ногоон гарц”-ыг ажиллуулсан зэрэг бодлогууд нь хоёр орны жимс, хүнсний ногооны салбар дахь хамтын ажиллагаанд үр дүнгээ өгч байгаа нь лавтай.

Зохиогч:Нийтлэл: Ш.ЦОГЗОЛМАА, Б.ХУРЦ
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:90
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7