
Зуны халуун эрчимжин хүмүүс сэрүүн сайхан газар нутгийг эрэлхийлэхэд үзэсгэлэнт Гүйжөү нь хамгийн тохиромжтой нутаг болдог сан. Өвөрмөц уулархаг газар нутаг, онгон дагшин байгальтай Гүйжөү муж нь ногоон уулс, тунгалаг булаг шанд, хүрхрээ, өндөрлөг газрын бэлчээрээрээ Хятадын зуны амралтын газруудын шилдэг сонголт болж байдаг. Гуйянгийн Цяньлин уулын хот доторх ойгоос эхлээд Фаньжиншань уулны үүлээр бүрхэгдсэн оргилууд хүртэл; Хуангуошү хүрхрээний оргилуудаас Мяо тосгоны үзэмж хүртэл есөн үзэсгэлэнт газар нь Гүйжөүгийн зуны сэрүүн уур амьсгалтай нийлээд сэтгэл татам байдлыг бий болгожээ. Энд дундаж температур нь тухтай, тааламжтай, уулс, ой мод нь сэрүүн салхитай, гол мөрөн, нуурууд нь амрахад аягүй тав тухтай. Жуулчид байгалийн гайхамшгийг судлах эсвэл үндэстний соёлыг мэдрэх, ногоон уулс, тунгалаг усны дунд зуны сэрүүн сайханыг мэдрэх, экологийн гоо үзэсгэлэн, соёлын сэтгэл татам байдлыг ойлгохын тулд Гүйжөү нутагтай танилцаарай.


Үзэсгэлэнт Гүйжөүд Чулуун шугай, Чишуйгийн даньшя, Жяншигийн Мяо үндэстний тосгон, Хуан Гуошу хурхрээ, Либо Шяо Чикон, Фань Жиншань уул, Зүлгэт хангай, У Мэнгийн тал нутаг, Цяньлин уулны цэцэрлэгт хүрээлэн зэрэг нь илүү алдартай газар усан болно.







































































