Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хөхүүл ээжүүдийн зөв хооллолт ба турах аргууд

Хөхүүл ээжүүд минь хөөрхөн үрсээ өлсгөхгүй гээд мөн дээрээс нь төрсний дараах их идэх дуршлаас болж хөргөгчинд байгаа, гал тогоонд бэлэн болсон гээд идэх юу л байна түүнийг ам руугаа хийх гээд байна уу? Гэхдээ тэдгээрээс хүүхэддээ шим тэжээл болж очих өөрт чинь эрүүл хоол болох хүнсийг сонгодог юм шүү дээ. Хөхүүл ээжүүддээ зөв эрүүл хоололт хажуугаар нь хүүхдээ өлсгөхгүйгээр өөрөө турах арга “залийг” олон улсад эмч нар хэрхэн зөвлөснийг хүргэе.

 

Байнга ид, гэхдээ бага багаар

Ер нь төрсний дараа ялангуяа хөхүүл ээжүүд хүүссэн үедээ идэж байх хэрэгтэй. Гэхдээ бага багаар. Өдөрт гурван удаа их хэмжээгээр хооллохын оронд 5-6 удаа бага багаар идээрэй. Ингэхдээ хоолны хажуугаар хөнгөн зуушийг сонгох хэрэгтэй. Ийм хоолны дэглэм нь таны хоолны дуршлыг зохицуулахын хажуугаар өдрийн турш эрч хүчээр дүүрэн байлгахаас илүү нь төрсний дараах илүүдэл жингийг тань аажим аажмаар хасч хэвийн байдалдаа эргэн очих эхний алхам байх нь. 

Зөв хооллож 7 хоногт 2-4 кг хасаарай

Эрүүл зөв хооллолттой ээж төрсний дараах эхний саруудад буцаад хэвэндээ орох боломж бүрддэг байна. Нэг дор хэт их идэхгүй, таарсан болгоныг идэхээс татгалзаж бүхэл үрийн бүтээгдэхүүнийг сонгох нь чухал. Өмнө нь байнга хэрэглэдэг байсан цагаан будааг хөц, гурвалжин, шар будаагаар сольж яагаад болохгүй гэж. Мөн өдөр бүр хоолондоо хэрэглэдэг цагаан гурилыг хоёрдугаар гурилаар өөрчилж бор гурилтай лапша, цуйван, бууз мөн л эрүүл хоололтод багтдаг байна. Зөв хооллосноор хөхүүл ээжүүдийн биед хуримтлагдсан шингэн болон жирэмсний турш биед шингэсэн өөх тос хурдан гадагшилдаг гэнэ. Ингэснээр хөхүүл ээжүүд төрснөөсөө нэг сарын дараагаас эхлэн долоо хоногт 2-4 кг хасах боломж байгааг эмч нар онцолжээ.

Уснаас хэзээч бүү татгалз

Их сүүтэй байна гэдэг их идэхийн нэр биш гэнэ. Шингэн зүйл их уух нь хөхөнд сүү орох сүү ихтэй байх эхний алхам болдог байна. Төрсний дараа ам их цангадаг шүү дээ. Эрдэмтдийн судалгаагаар өдөрт хамгийн багадаа 8 аяга цэвэр ус уудаг ээж огтхон ч цангадаггүй.  Мөн тэр хэрээр хөхөнд сүү ордог байна. Тэгэхээр хүүхдээ хөхүүлсний дараа  нэг аяга цэвэр ус ууж заншаарай. Үүнээс гадна ус хүний биен дэх илүү өөх тосыг гадагшуулахад гарамгай шүү дээ.

Кофе хүүхдийг цочимтгой болгож тайван унтахад саад болдог

Ээжийн идэж байгаа бүх бүх хүнс тэжээлийг хүүхэд сүү болгон авдаг. Тиймээс хүүхдэд шим тэжээл, амин дэм болж очих хоол хүнсийг хэрэглээрэй. Жирэмсэн байх үеийхээс ч илүү шимтэй хоол хөхүүл үед хэрэгтэй байдаг гэнэ. Зөвхөн сүү боловсруулахад ээжийн бие өдөрт 1000 калори хүртэл илчлэг зарцуулдаг байна. Шоколад, кофе хэрэглэдэг ээжийн хүүхдийн гэдэсний хана цочирч хүүхдийг цочимтгой тайван унтахад саад болдог байна     

Найруулагч:Энхтуяа
Эх сурвалж:Mongoljingoo.mn
Мэдээ үзсэн:48087
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7