Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хүлээн авалтын арга хэмжээнд Ши Жиньпин чухал үг хэлэв

Хүлээн авалтын арга хэмжээнд Ши Жиньпин чухал үг хэлэв

Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх хүлээлт авалт 09-р сарын 03-нд Бээжин дэх Ардын Их Хурлын ордонд ёслол төгөлдөр болов. ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хүлээн авалтад оролцож, чухал үг хэллээ.

Ши Жиньпин дарга:

- Шударга ёсны итгэл үнэмшил бол гуйвшгүй, энх тайвны төлөөх хүсэл эрмэлзэл бол хориглож болшгүй, ард түмний хүчин чадал бол давшгүй бат бэх юм. Ямар ч үед хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг эрхэмлэн дээдэлж, олон улсын шударга ёс, энх тайвныг тууштай хамгаалах ёстой бөгөөд дэлхий дахинд зөв шударга, амар амгалан байдлыг бий болгох ёстой. Мөн энх тайван, хөгжлийн замыг тууштай баримталж, дэлхийн энх тайван, амар амгаланг хамгаалахын төлөө хичээн зүтгэж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад хувь нэмрээ оруулан, ард түмэн төвтэй, дэлхий нийтийн эрх ашгийг хамгаалж, иргэдэд илүү их үр өгөөжөө хүртээхээр хичээн ажиллах ёстой гэж хэлэв.

Ли Чян арга хэмжээг даргалж, Жао Лэжи, Ван Хүнин, Цай Чи, Дин Шюйшян, Ли Ши, Хань Жэн нар хүлээн авалтын арга хэмжээнд оролцлоо.

Үдээс өмнө 11 цаг 30 минутын орчимд Ши Жиньпин гэргий Пэн Лиюань гадаадын удирдагчид болон тэдний гэргийн хамт "Энх тайван - хувь заяаны хамт цогц" хөгжмийн аяны дор хүлээн авалтын танхимд оров.

Хүлээн авалтын арга хэмжээний үеэр дарга Ши Жиньпин чухал үг хэллээ. Тэрээр юуны өмнө Хятадын засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн эрхэм зочид төлөөлөгчдийг угтаж байгаагаа илэрхийлж, мөн Хятадын бүх үндэстний ард түмэн, дэлхийн улс орны ард түмэнд ялалтыг тэмдэглэх өдрийн халуун баярын мэнд дэвшүүлэв.

Дарга Ши Жиньпин онцлохдоо:

- Шударга ёс, гэрэл гэгээ, хөгжил дэвшил гэдэг хилэнц, харанхуй, урвалтыг ялах нь гарцаагүй. Нэг гараг ​​дээр амьдарч буй хүн төрөлхтөн эв нэгдэлтэй, эе зохицолтой амьдрах ёстой болохоос биш, хүчтэй нь сул доройг иддэг ширэнгэн ойн хууль руу буцаж орж хэзээ ч болохгүй.

Тэрээр мөн:

- Хятадын орчин үеийн шинэчлэл бол энх тайван хөгжлийн замаар замнах орчин үеийн шинэчлэл юм. Хятад улс дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийн хүч хэвээр байх болно. Улс орнууд түүхээр лавлагаа болгож, энх тайвныг эрхэмлэн дэлхийн шинэчлэлийг хамтдаа дэмжиж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг бүтээнэ гэдэгт бид чин сэтгэлээсээ найдаж байна гэж хэллээ. 

Хүлээн авалтын арга хэмжээний үеэр Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюань эрхэм зочид төлөөлөлтэй хамтдаа “Түүхээр лавлагаа болгож, хамтын ирээдүйг бүтээх нь" уран сайхны тоглолт үзэж сонирхжээ.

Тус хүлээн авалтад Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд оролцохоор Хятадад хүрэлцэн ирсэн гадаадын удирдагчид, холбогдох орны өндөр дээд түвшний төлөөлөгчид, олон улсын байгууллагын тэргүүнүүд, Хятадад суугаа гадаадын элчин сайдууд, цэргийн өндөр албан тушаалтан болон олон улсын байгууллагын төлөөлөгчид, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайнд Хятад улсыг ялахад хувь нэмрээ оруулсан олон улсын найрсаг хүмүүс болон тэдний гэр бүлийн гишүүд оролцлоо.

Хүлээн авалтад мөн дотоодын олон салбарын төлөөлөл болон хилийн чанад дахь Хятадын цагаач иргэдийн төлөөлөл оролцов.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:169
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7