Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад болон гадаадын хүмүүс ”Сун Чинлин ба Японы түрэмгийллийн эсрэг эсэргүүцлийн их дайн”-ы тухай хэлэлцэв

Хятад болон гадаадын хүмүүс ”Сун Чинлин ба Японы түрэмгийллийн эсрэг эсэргүүцлийн их дайн”-ы тухай хэлэлцэв.

Японы түрэмгийллийг эсэргүүцсэн Хятадын ард түмний дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулан Хятадын Сун Чинлин сангийн ивээн тэтгэсэн "Сун Чинлин ба Японы түрэмгийллийг эсэргүүцсэн их дайн" сэдэвт тусгай семинар саяхан Бээжинд болов. Семинарт Сун Чинлингийн анд нөхдийн үр сад, Японы түрэмгийллийг эсэргүүцэх дайны үеийн олон улсын тусламж үзүүлсэн нөхөрсөг хүмүүсийн үр хойчис, гадаад, дотоодын мэргэжилтэн, эрдэмтэд, тусгай зочид, зохион байгуулагч байгууллагын төлөөлөл зэрэг 100 гаруй хүн оролцов.

Тус семинарт оролцогч "Сун Чинлин ба дэлхийн энх тайвны үзэл бодол", "Сун Чинлин ба Японы эсрэг үндэсний нэгдсэн фронт" зэрэг сэдвээр ярилцаж, харилцан санал солилцов. Эрдэмтэн судлаачид түүхэн материалуудыг өөр өөр талаас судалж, Сун Чинлин болон Японы түрэмгийллийн эсрэг эсэргүүцлийн дайны талаарх сүүлийн үеийн судалгааны үр дүнг солилцов.

Сүн Чинлин Хятадын Коммунист намын Японы эсрэг болон үндэсний авралын саналыг тууштай дэмжиж, дотоод болон гадаад дахь дэвшилтэт хүмүүстэй хамтран ажилласан. Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн, дэлхийн фашизмын эсрэг дайн, Хятадын ардын чөлөөлөх арми болон хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйлсэд гарамгай хувь нэмэр оруулсан. Бид Сун Чинлин болон бусад ахмад үеийн хувьсгалчдын дайны жилүүдэд бий болгосон гүн гүнзгий нөхөрлөлийг цаашид өвлөн авч, урагшлуулах ёстой; Сун Чинлингийн эрхэм дээд оюун санааг өвлөн авч, урагшлуулж, соёл иргэншлүүдийн харилцан суралцах, ард түмний найрамдалт харилцааг хөгжүүлэн, бүх улс орны ард түмэн энх тайван хөгжлийн тугийн дор хамтран ажиллах боломжийг олгож, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулахад тус дөхөм үзүүлэх ёстой гэж семинарт оролцогчид санал нэгдсэн байна.

Зохиогч:ТАН ЖЯНЬХҮЙ
Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:133
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7