Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хөгжилд хөтлөх улс орнуудын хамтын ажиллагаа

Улс орон, бүс нутаг хоорондын харилцан ойлголцол, хамтын ажиллагаа бол олон түмнийг эвсэн нэгдүүлж, улмаар хүн төрөлхтний оршин тогтнох, цэцэглэн хөгжих суурь нөхцөлийг хангагч хүчин зүйл нь мөнөөс мөн.

Түүний нэгэн жишээ нь, олон төрөл салбараар зохион байгуулагддаг экспо үзэсгэлэн худалдаанууд. Сэтгүүлч миний бие 07-р сард Бээжин хотноо болсон Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих гурав дахь яармагт оролцон хамтын ажиллагааны утга учрыг илүү ойлгосон гэхэд болно.

Дэлхийн хүчирхэг 500 компани, салбарын тэргүүлэгч аж ахуйн нэгж нь 65 гаруй хувийг эзэлж, шинээр оролцож байгаа бүтээгдэхүүний төрөл 100-г давсан гэж бахархах Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих гурав дахь яармагт 75 улс орон, бүс нутаг, олон улсын байгууллагын 651 компани, байгууллага оролцож, шинэ технологи, шинэ бүтээгдэхүүн, шинэ үйлчилгээг хүмүүсийн нүдэн дээр гайхуулав.

Энгийн худалдан авалтыг зохицуулахаас авахуулаад барилга, зам гүүрийн бүтээн байгуулалт, мөн сар, ангараг руу аялах тооцоолол зэргийг дэвшилтэт үйлдвэрлэлийн сүлжээ, ухаалаг машины сүлжээ, ногоон хөдөө аж ахуйн сүлжээ, цэвэр эрчим хүчний сүлжээ, дижитал технологийн сүлжээ, эрүүл амьдралын сүлжээ зэрэг зургаан томоохон сүлжээ, ханган нийлүүлэлтийн үйлчилгээний нэг үзэсгэлэнгээр хүргэж буй нь илт байлаа.

Надад анхаарал татсан онцлох үзүүлбэр гэвэл хот хоорондын аялал одоо газраар хэрнээ сэнсэн хөдөлгүүрт хөнгөн онгоцны хурдаар хийгддэг болж буй нь гайхалтай. Эдгээр онгоц хөх тэнгэрт олшрохоор нэг нэгнээ мөргөчих вий гэх болчимгүй бодол толгойд зурсхийхээр инээд ч хүрэх шиг. Энэ л “гайхлууд”-ын нислэгээр өнөө яриад байдаг агаарын богино орон зайн эдийн засгийг хөгжүүлэх байх даа. Гэрэл, лазерын шоунд умбасан үзмэрүүд нь бүхэлдээ технологийн хөгжил гэдэг нь эрсдэлээсээ илүү боломжуудыг хүн төрөлхтөнд авч ирж буй гэх итгэлийг төрүүлэв.

Технологийн илбэ мэт үзүүлбэрүүдээр үргэлжлэх дижитал технологийн сүлжээний танхимд улс орнууд Хятадын томоохон компаниуд өөр өөрийн бүтээгдэхүүн, хүчин чадлаараа өрсөлдөнө. Яг л энэ удаагийн яармагийн уриа болох "Дэлхий ертөнцийг холбож, ирээдүйг хамтдаа бүтээцгээе" гэж байх шиг  улс орон хоорондын эерэг өрсөлдөөн энд чимээгүйхэн өрнөнө.

        Өнөөдөр Хятад улс технологи, аж үйлдвэрийн инновацыг гүн гүнзгий нэгтгэж, шинэ бүтээмжийг эрчимтэй хөгжүүлэн бэхжүүлж, инновацын хөгжил, үр өгөөжтэй үр дүнд хүчтэй түлхэц үзүүлж байна. Хятад улс дэлхийн хамгийн том R&D ажиллах хүч, дэлхийн шилдэг 100 технологийн инновацын кластер, 460,000 гаруй өндөр технологийн аж ахуйн нэгжтэй. Цаашид уламжлалт аж үйлдвэрийг дижитал технологиор өөрчлөх, шинэчлэх, эсвэл хиймэл оюун ухаан, агаарын богино орон зайн эдийн засаг, синтетик биологи зэрэг стратегийн хөгжиж буй салбаруудыг эрчимтэй хөгжүүлэх Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих яармаг нь дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн компаниудад технологийн шинэчлэл, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг дэмжих өргөн боломж олгосоор байх болно.

"Олны хүч оломгүй далай” гэдэгчлэн ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих экспо нь олон улсын шинжлэх ухаан, технологийн солилцооны чухал гүүр болж, илүү хүчтэй, илүү ногоон, эрүүл дэлхийн хөгжлийг дэмжих, харилцан ашигтай хамтын ажиллагааны гэрэлт ирээдүйг бий болгох нь дамжиггүй.

Зохиогч:Нийтлэл: Ц.УРАНТУНГАЛАГ
Найруулагч:Ц,УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж:СОЛОНГО
Мэдээ үзсэн:178
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7