Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзлаа

Ши Жиньпин дарга Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзлаа.

Есдүгээр сарын 02-ны үдээс өмнө БНХАУ-ын дарга Ши Жиньпин 2025 оны Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний чуулга уулзалт, Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор БНХАУ-д хүрэлцэн ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг Бээжин дэх Ардын Их Хурлын ордонд хүлээн авч уулзав.

Ши Жиньпин дарга:

- Хятад, Монгол хоёр орон бол уул усаар холбогдсон найрсаг хөрш юм. Хоёр орны олон салбарын солилцоо хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, олон томоохон төслүүд эерэг ахицтай байна. Хоёр тал БНХАУ, Монгол улсын хувь заяаны цогц нэгдлийг бүтээн байгуулахаар удирдан чиглүүлж, стратегийн харилцан итгэлцлээ бэхжүүлэн, уялдаатай хөгжлийг гүнзгийрүүлж, ард түмний хэлхээ холбоог ахиулан, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг урагшлах хүчээр тасралтгүй сэлбэх ёстой гэж хэллээ.

Дарга Ши Жиньпин:

- Олон улсын нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөн ч БНХАУ нь Монгол улсын итгэл найдвартай түнш хэвээр байх болно. Хоёр тал хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг сайтар хамгаалж, хөгжлийн стратегийн уялдаа холбоогоо гүнзгийрүүлэн, бие биенийхээ орчин үеийн шинэчлэлийн бүтээн байгуулалтын замналыг дэмжиж, хамтран урагшлах болно. Дэлхийн хэмжээнд тулгамдаж буй сорилтод илүү сайн хариу арга хэмжээ авахын тулд БНХАУ “Даян дэлхийн засаглалын санаачилга"-ыг дэвшүүлсэн. Энэхүү санаачилгыг хэрэгжүүлж, засаглалын алдагдлын асуудлыг шийдвэрлэх талаар Монгол Улстай хамтран ажиллахад бэлэн байна гэж онцлон тэмдэглэлээ. 

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

- БНХАУ-тай мөнхийн хөршийн найрсаг харилцаатай, харилцан ашигтай хамтран ажиллах нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл юм. БНХАУ-ын хөрш орнууддаа хэрэгжүүлж буй эелдэг дотно, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй гадаад бодлогыг Монгол улс өндрөөр үнэлж байгаа бөгөөд нэг Хятадын зарчмыг үргэлжлүүлэн баримталж, Тайвань, Төвд, Шиньжян, Хонконг зэргийн асуудлаарх БНХАУ-ын байр суурийг тууштай дэмжих болно. Монгол улс хоёр талын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог ашиглаж, дэд бүтцийн хэлхээ холбоог эрчимжүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжиж, хоёр орны харилцааг илүү үр дүнтэй хөгжүүлэхийг хүсэж байна. Ши Жиньпин даргын дэвшүүлсэн даян дэлхийн засаглалын санаачилга нь НҮБ-аар гол цөм болгож, хөгжиж буй улс орнуудыг тэгш эрхтэй оролцуулах боломжтой олон улсын засаглалын тогтолцоог бий болгохыг уриалж байгаа тул Монгол Улс өндрөөр үнэлж байна. Хөгжиж буй орнуудын нийтлэг эрх ашгийг хамгаалахын тулд олон улсын тавцанд БНХАУ-тай харилцан дэмжиж, нягт хамтран ажиллахад Монгол Улс бэлэн байна гэж хэлэв.

Хоёр тал мөн гааль, хэмжил зүй, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Ван И уулзалтад оролцов.

 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:167
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7