Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субиантотой уулзав

Ши Жиньпин Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субиантотой уулзав

Хятад улсын дарга Ши Жиньпин 09-р сарын 03-ны үдээс хойш Бээжин дэх Ардын их хурлын ордонд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн ба дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор Хятадад тусгайлан ирсэн Индонезийн ерөнхийлөгч Прабово Субиантотой уулзлаа. 

Ши Жиньпин дарга:

- Ноён Ерөнхийлөгч та хүндрэлтэй байсан ч Хятад улсад ирэн дурсгалын үйл ажиллагаанд оролцож байгаа нь Хятад Индонезийн харилцааг чухалчилж, Индонезийн ард түмэн Хятадын ард түмэнд хандсан чин сэтгэлийн найрамдлыг харуулж байна. Хятад улс ноён Ерөнхийлөгч таны засаглалын бодлогыг дэмжиж, Индонези дэг журам болон тогтвортой байдлаа түргэн сэргээхийг дэмжиж, Индонезийн хөгжил дэвшлийг дэмжинэ. Энэ жил Хятад, Индонезийн хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой, мөн Индонезийн тусгаар тогтнолын 80 жилийн ой болон Бандунгийн бага хурлын 70 жилийн ой тохиож байна. Олон улсын байдал хэрхэн өөрчлөгдсөн ч Хятад, Индонези хоёр орон тусгаар тогтнол, бие даасан байдлын үзэл санааг хэзээд өвлөн уламжилж, хамтдаа ашиг хүртэх хамтын ажиллагааны зарчмыг баримталж, энх тайвнаар хөгжих талаарх томоохон улс орнуудын үүрэг хариуцлагаа харуулсаар ирсэн юм. Хятад улс Индонезитэй хамтдаа дипломат харилцаа тогтоох үеийн анхны хүсэл эрмэлзэлээ хэзээд баримталж, энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчим болон Бандунгийн үзэл санааг бадруулж, Хятад, Индонезийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг өндөр түвшинд ахиулж, хүн төрөлхтний хөгжил дэвшлийн үйл хэрэгт зохих хувь нэмэрээ оруулахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Прабово Субианто дотоодын нөхцөл байдлынхаа талаар танилцуулж, байдал тогтворжиж байгааг мэдэгдэв. Тэрээр:

- Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг Хятадын ард түмэнтэй хамт тэмдэглэж байгаадаа баяртай байна. Индонез, Хятад хоёр орон бол сайн найзууд, жинхэнэ андууд юм. Хятадтай харилцах нь Индонезийн гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Индонезийн эдийн засаг, нийгмийн хөгжилд урт хугацааны үнэ цэнтэй дэмжлэг үзүүлсэн Хятад улсад талархаж байна. Хоёр орны харилцаа түүхэн дэх хамгийн сайн үедээ байна. Хятад улстай худалдаа, хөрөнгө оруулалт, банк санхүү, дэд бүтэц зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хоёр орны харилцааг ахиулан илүү их ололт амжилт олж, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тус хүртээж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжихэд эерэг хувь нэмэр оруулахыг Индонези хүсэж байна гэж хэллээ. 

Найруулагч: С. САРАНЧИМЭГ
Эх сурвалж:www.xinhuanet.com
Мэдээ үзсэн:106
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7