Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

 Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) байгуулагдсан Их Зуу хийд ( Цаглашгүй сүм ) нь өнөө хүртэл сүрлэг үзмэртэй эртний барилга байгууламжаараа гадаад, дотоодын жуулчдын анхаарал сонирхлыг татаж, Хөх хотод ирсэн бүгдийн заавал зочлон очих газрын нэг болжээ.

Чин улсын Энх Амгалан хааны үед Их Зуу сүмийг өргөтгөн байгуулах зарлиг болж, Шагжамуни бурхны өмнөх модон багана дээр шараар ширдсэн ороомол хос лууг сийлбэрлэн бүтээсэн байдаг. Энэхүү уран нарийн ур хийцтэй, онцын гойд дүрс бүтээлт бүхий ороомол хос лууны сийлбэртэй модон багана нь Чин улсын үеийн лууны дүрс бүтээлтийн төлөөлөх бүтээл болон өнөөг хүртэл үзсэн бүхний нүдийг хужирлана.

Чин улсын үеийн лууны хээ зураг нь Мин улсын үеийн лууны хэлбэр дүрс ба онцлогийг үндсэндээ залгамжилсан боловч дүр байдал нь нэн илүү бадруун сүрлэг болж, Шан улсын үеийн эчнээ нууцгай, Байлдаант улсын үеийн бадруун жавхаалаг, Чинь Хань улсын үеийн эгэл борогжуун, Сун улсын үеийн гойд ганган, Юань улсын үеийн Чөлөөтэй хүдэр чийрэг байдал харагдахгүй ч төр гүрний далбаан дээр зураглагдан улс гүрний бэлгэ тэмдэг болж дэлхийд мандаж байсан түүхтэй. Тухайлбал, 1862 онд Умардын далайн цэргийн онгоц дээр лууны зурагтай шар далбаа мандуулж байсан юм. Энэ мэтчилэн луу нь Чин улсын бэлгэ тэмдэг болж улсын далбаан дээр илрэн алсад аялах хөлөг онгоцноо намиран мандсаар гадаад далайд зочилж байжээ. Энэ л үеэс эхлээд луу гэдэг эзэн хааны эдэлж хэрэглэх, өмсөж зүүх, унтаж амрах, ажиллаж амьдрахад холбогдсон хамаг бүх зүйл дээр эрхэм дархан эрх сүрийн бэлгэ тэмдэг болж, хааны гэгдэх им тамга болон тамгалагджээ.

Хань улсын үеийн нүүр ваар нь ордон харшийн барилга дээр лууны дүрсийг урлан бүтээж байсныг гэрчилдэг бол Бээжин дэх Хааны ордон нь барилга дээрээ лууны хэлбэр дүрс бүхий сийлбэр баримлыг асар ихээр бүтээж байсны хамгийн бодитой, хамгаас ил тодорхой амьд гэрч болон сүндэрлэсээр байна. Ордоос орд руу хаалганаас хаалга даван өнгөрөн хааны ордонд орохтой зэрэг өөрийн эрхгүй өвөрмөц гайхалтай лууны ертөнцөд очсон мэт болдог. Үүний дотор хамгийн төлөөлөх нь Борхотын гол төв болох Тай Хедянь харшийн дотор гаднах гоёл чимэглэл ба зураг сийлбэр, баримлууд байж, хаашаа ч харсан  лууны хэлбэр дүрс бүхий бүтээлүүд нүд дүүргэн бүхий л ордон харш дотор аварга луунууд бүжиглэн дүүлж байгаа мэт сүрлэг жавхаалаг уур амьсгалтай байдаг. Өнөөдрийн бүртгэлээр энэхүү үе үеийн эзэн хааны эрхэмсэг ордон харш Тай Хедяньд янз янзын хэлбэрээр илэрсэн луу нийт 13844 байх нь тодорхойлогджээ. Хааны ордон дахь лууны хэлбэр дүрсийг ажиглахад эрт оройн лууны хээ зургийн ул мөр тодорхой бус болж, цаг үеэр нь тодорхойлон ялган салгахад  ч амаргүй байж, бүрэг бараг болжээ. Үүнээс балар эртний үеэс Чин улсын үе хүртэлх Хятадын соёл иргэншлийн мянга мянган жилийн түүхийн урт аянд үндэстнүүдийн өргөн дэлгэр харилцаа солилцоо, гүн гүнзгий уусалцал нэгдлийн явцад лууны хэлбэр дүрс бүтээлт нь урт удаан мөртөө будилаантай хувьсалтыг өнгөрүүлснийг ойлгож болно.

Нийгэм төрийн хувирал хөгжил, үзэл ойлголтын улирал хувьсал цаашлан соёл иргэншлийн ахилт дэвшил нь лууны дүрс бүтээлтийн эчнээ гүн утга санаанд асар их нөлөө үзүүлсэн нь яриангүй.

Мин улсын үед луу нь хааны ордон харшийн барилга дээр илрэх үл ойшоож болшгүй зүйл байжээ. Шань Ши мужийн есөн луут хэрэм бол Мин улсын Тайзу хаан Жу Юань Жангийн арван гуравдугаар хөвүүн Жу гүй вангийн ордны өмнөх сүүдэрт хана хэрэм байж, Мин улсын Хун Угийн хорин тавдугаар он. Тухайлбал, 1392 онд байгуулагджээ. Энэхүү есөн луут хэрмийн урт нь 45.5 метр, өндөр нь 8 метр байж, Хятад улсын одоо хүртэл үлдэж байгаа гурван их есөн луут хэрмийн дотор он жилээр хамгийн эрт, хамгийн том, сүр жавхлантай нэг нь болно.

Чинь Шихуангийн үед хааны дээл хувцсан дээр лууны хээ зурагтай болж, эзэн хааны эрхэмсэг эрх сүрийн бэлгэ тэмдэг болж байсан ч хааны дээл хувцас гэдэг л байв. Хожим нь лууг эзэн хаан өмчирхөх тусмаа хувцас дээл нь ч луут дээл гэж нэрлэгдэх болж билээ. Мин, Чин улсын үед хааны угсааны луут хэмэрлэг, луут дээлийг оёж урлахдаа лууны хээ зургийг заавал хааны ордны тогтоосон дэг журмыг чанд мөрдөх хэрэгтэй. Лууг эзэн хааны дээл хувцсан дээр урлаж болохоос биш, бусад энгийн хүн эдэлж болохгүй, эс тэгвэл толгой унах ялд онооно гэсэн тогтоол Мин улсын үед гарч байсан тухай түүх тэмдэглэлд тэмдэглэж байдаг.

Луу буюу лууны хээ зургийг ноёрхогчид эрх мэдлийнхээ бэлгэ тэмдэг болгон эрхшээсний дараа түүнтэй адилавтар домгийн амьтад ардын дунд үргэлжлэн үлдэж, ард иргэд өлзий бэлгэ зөгнөл даатгалаа шившин дэвшүүлдэг байсан. Эдгээр луу шиг атлаа бас луу биш сонин хачин домгийн амьтдыг лууны хөвүүн гэлцдэг. “Луу есөн хөвүүнтэй” гэх домог яриа ардын дунд уламжлагдах болсон. Лууны хөвгүүд ард иргэдийн өлзий бэлгэ амар амгаланг ивээгчийн дүрээр нийгмийн амьдралын өнцөг булан бүрд харагдах болсноор нууц далд мөртөө сүр хүчит луу нь тоост ертөнцийн өнгө төрхтэй болжээ.

1912 оны 01-р сарын 01-ний өдөр Хятад Иргэн улс Наньжинд байгуулагдаж, Хятадын түүхэн дээр 2000 гаруй жил үргэлжилсэн феодалын хаант засаглал эцэслэж луу гэх домгийн амьтан буюу хувилгаан сахиулсан хааны ордноос бүрмөсөн "Чөлөөлөгдөн”, жинхэнээр эгэл ардын дунд эрх дураар “дүүлэн тоглох” боллоо.

Лууны соёл нь өдөр ирэх тусам ардын дунд гүнээ үндэслэж луу нь төв ихэмсэг хааны ордноос тоост хорвоогийн бор амьдралд уусан шингэхийг дагалдан, амьдралын эмх дэглэм ба агуулга, хэлбэр айзмыг нөлөөлөн амьдралын өргөн зайд үргэлжлэн өөрийн дүр төрхөөр илэрсээр байлаа.

Орчин үеийн соёл иргэншил нь бидний ертөнцийг таних арга маягийг алхам алхмаар өөрчилж, хүн хийгээд байгалийн харилцаа нэн илүү ухамсартай, нэн илүү хялбар болсон. Эртнээс  бороо хур гуйх, үер уснаас зайлуулах, таван тарианы ургац элбэг хураахын төлөөнөө сахиулсанчлан тахихаа больсон боловч луу нь соёл иргэншлийн им тамга болсны хувьд үргэлжлэн нийгэм амьдралд нөлөөлөн, баяр дурсгалын өдрөөр луу тоглуулах, лууны бүжиг бүжиглэх, луут завины уралдаан хийх гэх мэтийн давтагдашгүй ёслолууд нь үндэстний хөгжил бадралын бэлгэ тэмдэг болсоор байв. Луу нь шүтлэг бишрэлийн тэрхүү гайхамшигт чадвараасаа мултарч, хүмүүний хязгааргүй бүтээлч чадвартай уялдан соёл иргэншлийн урсгалд үргэлжлэн хувиран шинэчлэгдсээр.

Өнөөдөр луу нь Хятадын соёлын чухал бэлгэ тэмдгийн хувиар ардын дунд ямархан янзаар илэрч байгаа бий? Түүнд ямар бэлгэдлийн санаа сэтгэлгээ агуулагдаж байдаг бий? Өнөөдөр монгол айл болгоны авдар хорго дотор лууны хуартай аяга сав байна гэхэд хэтрэхгүй байх. Жил цагаан сараар, хүндтэй гийчин зочин ирэхээр, эсвэл өдөр тусам лууны хуартай аягандаа сүүтэй цайгаа ууж суух нь бүр энгийн явдал болжээ; Хятадын өнцөг булан бүхэнд найман настай жаалаас наян настай буурал хүртэл лууны хээ хуартай өнгө өнгөөр солонгорсон дээл хувцсаар гоёлж гангарч байна; Хятадууд билгийн хоёр сарын шинийн хоёрт “лууны толгой өндийх” хэмээх уламжлалын дагууд хүн болгон үс гижиг засуулж янзлахыг хичээдэг; билгийн таван сарын шинийн тавны өдөр нь үндэсний тогтоосон хууль ёсны амралтын өдөр байж, Байлдаант улсын үе буюу нэн эрт үүсэн бий болсон Луут завын уралдаан нь 1984 онд Хятад улсын  бие тамирын уралдааны тусгай төрөл зүйл болсон бол 2010 онд Азийн наадмын нэг төрөл болж , 2021 онд Токиогийн Олимпын наадам дээр үзүүлээгийн уралдаанаар дэлхийн дэвжээнд гарч Олимпын уралдааны төрөл зүйл болох аян замаа эхлүүлсэн байна.

Соёлын хамтын мэдрэхүй нь цаг үеийн хувиралтаас болж сулрах биш, харин цаг мөч өнгөрөхийг дагалдан нэн илүү эрчимжин чангарч, Хятад соёл иргэншлийн тасаршгүй уламжлагдахын хөдөлгөгч хүчин болдгийг энэ бүхэн харуулж байгаа биш уу? Өнөөдөр, хаа очсон газар болгонд лууны сийлбэр баримал харагдах төдийгүй, хэн хүн ч гэсэн хамаагүй чаддаг л бол лууны тухай зурж бичиж шүлэглэж байна. Хувирал хөгжлийн урт аянд Хятад улс нь өнө эртний мөртөө үлэмж шинэ дүр төрхөөр дэлхий дахны анхааралд хүрч бий. Хятадын өнөр өтгөн уламжлалт соёлын чухал бэлгэ тэмдэг болсон луу нь соёлын утга учрын гүн гүнзгий улирал хувьслын явцад улс үндэстний бэлгэдэл, хөгжил бадралын бэлгэдлийн бэлгэ тэмдэг болон Хятадуудын амьдралыг чимнэм. Лууны бүжиг нь лууны тахилгаас ирэлттэй гэдэг ч Тан Сунгийн үед өвсөөр лууны дүрс бүтээн луу тоглуулан, эргэх дөрвөн улиралдаа элбэг ургац хураалттай өлзий бэлгэтэй байхыг бэлгэддэг бол өнөөдөр улсын баяраас авхуулаад энгийн баяр дурсгалын өдөрт ч хөгжил бадрал хийморь лундаатай байхын өлзий бэлгэ болгон лууны бүжиг бүжиглүүлж уламжлал ба орчин үеийг золгуулан Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлж бий.

1984 оны Хятад улсын баяраар анх лууны бүжиг бүжиглэж байсан бол 2000 онд Бэрхийн Давааны Урт Цагаан хэрэм дээр дотоод гадаадын 5000 шахам залуучууд хамтаар 3048 метр урт аварга том луу тоглуулан бүжиглэж Гиннесийн дэлхийн тэмдэглэлийг шинэтгэжээ. 2008 оны 8-р сарын 8-ий өдөр 29-р хугацааны зуны улирлын олимпын наадмын эхлэлтийн ёслол дээр огторгуйд аварга лууны идрүүн чийрэг бие бялдар бүхий 3.5 километр урт лууны дүрс бүхий салют гялалзаж, Хятадын үндэстнүүдийн нээлттэй, багтаамжтай, итгэлтэй , эрх чөлөөтэй сэтгэл санааны эрч хүчийг бадраасан билээ.

Уламжлал дундаа шинэчлэгдэж бүхий луу нь Хятадуудын соёлын итгэлийг гайхуулан харуулж урагшлан тэмцэх эрч хүчнийг бадраах итгэл зоригийн бэлгэ тэмдэг болж байнам. Уламжлалын өнөр өтгөн суурьтай лууны соёлыг орчин үеийн соёл иргэншилтэй уялдуулан хэрхэн хөгжүүлэх бий?

 “Соёлын итгэл бол илүү үндэс суурь болохуйц илүү өргөн дэлгэр илүү гүнзтэй итгэл болно”. Зөв түүхийн мэдрэхүй, соёлын мэдрэхүй нь Хятадын шилдэг уламжлалт соёл иргэншлийн үе улиран хөгжин цэцэглэхэд үнэт шим хангаж, Хятадын үндэстний эрхэм нандин оюун санааны хэв чанар болно. Луу буюу лууны соёл бий болсон тэр цагаасаа эхэлж , түүнийг үүдсэн Хятадын үндэстнүүдтэй хамтаар нэлгэр их орон зайд өнө уртын он цагийг туулж , түүхийн мандал буурлыг хамтаар өнгөрүүлсэн юм. Домгийн шидэт хувилгаанаас улс үндэстний бэлгэдлийн бүхий бэлгэ тэмдэг болох явцад луу нь соёл иргэншлийн дэвшилт дунд гүн гүнзгий соёлын эчнээ их хувиралтыг биелүүлсэн нь лавтай. Лууны соёлыг орчин үеийн соёл иргэншил, нийгэм ахуйтай зохицуулан бүтээлчээр шинэчилж хөгжүүлэх нь эртний соёл иргэншлийн гэрэл гялбааг нэн цацруулж, Хятадын үндэстний хамтын цогцын ухамсрыг бататган, сэтгэл нэгдэн Хятадын сэргэн мандалтыг биелүүлэх Хятадын мөрөөдлийг биелүүлэх сүр далайцтай эрч хүчин болох нь дамжиггүй юм.

Зохиогч: Нийтлэл\ Ш.ЦОГЗОЛМАА
Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:СМТ
Мэдээ үзсэн:98
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7