Есдүгээр сарын 01-ний үдээс хойш “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын (ШХАБ) +” хуралдаан Хятадын Тяньжинь хотын Мэйжян хурал үзэсгэлэнгийн төвд болов. Энэ удаагийн хуралдааныг БНХАУ-ын дарга Ши Жиньпин даргалж, чухал үг хэлсэн байна.
Дарга Ши Жиньпин хэлсэн үгэндээ:
- Би Дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлэн, улс орнуудтай хамтдаа илүү шударга, зүй зохистой дэлхийн засаглалын тогтолцоог эмхлэн байгуулж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдэл рүү гар нийлүүлэн урагшлахыг хүсэж байна. Тухайлбал: Нэг. Бүрэн эрхийн эрх тэгш байдлыг хангах.
Хоёр. Олон улсын хуулийн засаглалыг хүндэтгэх.
Гурав. Олон талт үзлийг хэрэгжүүлэх.
Дөрөв. Хүн төвтэй байхыг эрхэмлэх.
Тав. Үйл ажиллагааны удирдамж чиглэлийг чухалчлах эдгээр болно.
Ши Жиньпин дарга:
- Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тунхаглал, дүрэмдээ олон улсын улс төр, эдийн засгийн дэг журмыг улам ардчилсан, шударга, зүй зохистой чиглэл рүү хөгжүүлэхийг тодорхой заасан. Өнгөрсөн 24 жилийн хугацаанд тус байгууллага харилцан итгэлцэл, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцөж, олон янзын соёл иргэншлийг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрмэлзэх "Шанхайн үзэл баримтлал"-ыг дэвшүүлж, бүс нутгийн асуудлаар хамт зөвшилцөн, үйл ажиллагааны механизмыг хамтран боловсруулж, хамтын ажиллагааны үр шимийг хамтдаа хуваалцахыг баримталж ирсэн. Түүнчлэн дэлхийн засаглалын олон шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэн, хэрэгжүүлж ирснээр дэлхийн засаглалын тогтолцоог хөгжүүлэх, шинэчлэхэд эерэг хөдөлгөгч хүч сэлбэсэн гэж хэллээ.
Мөн Ши Жиньпин дарга:
- Зуун жилд тохиогоогүй их өөрчлөлт түргэсгэн өрнөж буй энэ үед Шанхайн хамтын ажиллагааны байгууллага тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, дэлхийн засаглалын санаачилгыг хэрэгжүүлэгчийн үлгэр дууриал болох ёстой. Бид хашаа ханыг цуцлан хашаа хана босгохгүй байх, уялдаа холбоотой байж, харилцааг салгахгүй байхыг үргэлжлүүлэн баримталж, "Бүс ба Зам"-ыг хамтдаа өндөр чанартайгаар бүтээн байгуулахыг идэвхтэй дэмжиж, эдийн засгийн даяаршил илүү хүртээмжтэй, уужуу багтаамжтай чиглэл рүү хөгжихийг урагш ахиулах хэрэгтэй. Хятад улс Бээжин хотноо Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан өргөн цар хүрээтэй ёслолын арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээнд олон улсын найрсаг түншүүд оролцоно гэж хэлэв.
Тэрээр:
- Хятад улс талуудтай хамт түүхэн үйл явцыг үнэн зөвөөр ойлгож, зөв замаар урагшлахын төлөө ажиллах болно гэдгийг тэмдэглэв. Мөн дэлхийн хоёрдугаар дайны түүхийг зөв сурталчлан түгээн дэлгэрүүлэх, дайны ялалтын үр дүнг тууштай хамгаалах, дэлхийн засаглалын тогтолцооны шинэчлэлийг дэмжих, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг бэхжүүлэх замаар хүн төрөлхтөнд илүү их үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэж хэллээ.