БНХАУ-ын дарга Ши Жиньпин есдүгээр сарын 01-нд Тяньжинь хотноо болсон “Шанхайн хамтын ажиллагааны байгууллага +” уулзалтын үеэр Дэлхийн засаглалын санаачилгыг дэвшүүлсэн байна. Энэхүү санаачилга нь дэлхийн гурван том санаачилгын дагуу хүн төрөлхтний өмнө тулгарч буй нийтлэг сорилтуудыг шийдвэрлэхэд Хятад улсын оруулж буй системийн чанартай шийдэл юм. Дэлхий дахин гүн гүнзгий өөрчлөлтийг туулж, засаглалын алдагдал тасралтгүй нэмэгдэж байгаа энэ үед энэхүү санаачилга нь илүү шударга, эрх тэгш дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэх чиг хандлагыг тодорхойлж, үйл ажиллагааны удирдамж болж байна.
Өнөөдөр дэлхий ертөнц энх тайван, хөгжил, аюулгүй байдал, засаглалын алдагдал нэмэгдсэн ээдрээтэй, хүнд хэцүү нөхцөл байдалтай тулгарч байна. НҮБ-аар гол болсон олон талт засаглалын тогтолцооны эрх мэдэл суларч, уламжлалт засаглалын механизмууд үр дүнгүй болсоор байгаа нь шинэчлэл хийх шаардлагыг улам бүр нэмэгдүүлж байна. Иймэрхүү нөхцөл байдалд Ши Жиньпин дарга хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийг ахиулахын тулд Дэлхийн хөгжлийн санаачилга, Дэлхийн аюулгүй байдлын санаачилга, Дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дараалан дэвшүүлж, улс орнуудын ард түмний энх тайван, хөгжил, хамтын ажиллагааны нийтлэг хүсэл эрмэлзэлд хариу тусгал гаргасан билээ. Энэ удаагийн дурдсан дэлхийн засаглалын санаачилга нь өмнө дурдсан гурван санаачилгатай уялдан нэгдэж, харилцан зохицолдож байгаа нь дэлхийн засаглалын талаарх Хятад улсын цогц үзэл бодлыг харуулж байна. Энэ нь мөн "Дэлхий хоорондын асуудал"-ыг шийдвэрлэх онолын болон практик чанартай илүү бүрэн гүйцэд Хятадын шийдлийг хангасан байна.
Энэ онд дэлхийн фашизмын эсрэг дайны ялалт, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож байгаа нь түүхийг дурсан санаж, хамтын ирээдүйг бүтээх чухал цаг мөч юм. Дэлхий ертөнц донсолгоо, өөрчлөлт ихтэй шинэ үе рүү орж, дэлхийн засаглал шинэ гурван замын уулзварт хүрч ирээд байна. Нэг талаар шинээр хөгжиж буй зах зээлийн болон хөгжиж буй орнуудыг төлөөлсөн "Дэлхийн өмнөд бүс"-ийн орнуудын нэгдсэн хөгжил нь дэлхийн засаглалын "Өмнөд бүсийн цаг үе"-ийг харуулж, дэлхийн томоохон өөрчлөлтүүдийн тод бэлгэ тэмдэг болж байна. Нөгөө талаар хүйтэн дайны үеийн сэтгээгүй, дээрэлх үзэл, ивээх үзлийн бараан сүүдэр оршсоор байгаа бөгөөд шинэ аюул заналхийлэл, сорилтууд нэмэгдэж, уур амьсгалын өөрчлөлт, хиймэл оюун ухааны ёс зүй, сансар судлалын хөгжил зэрэг шинэ сэдвүүд гарч ирсээр байна. Гэвч дэлхийн засаглалын тогтолцоо цаг үетэйгээ зэрэг урагшилж чадахгүй болж, дүрэм тогтоолын эрх мэдлийг цөөхөн улс орнууд монопольчилж, хөгжиж буй орнууд урт хугацаанд гадуурхагдсан байдалд ороод байна.
Дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн дэлхийн засаглалын шинэ санаачилга нь өнөөгийн дэлхийн засаглалын тогтолцооны гурван үндсэн зөрчлийг шууд тусгасан байна. Тухайлбал эрх мэдлийн тэнцвэргүй байдал, үнэ цэнийн хуваагдал, үйл ажиллагааны дутагдал юм.
Хятад улс бол "Дэлхийн засаглалын санаачилга"-ыг дэвшүүлэгч төдийгүй түүнийг хэрэгжүүлэх идэвхтэй хүчин юм. Тухайлбал, энэхүү санаачилгыг дурдсан өдөр Ши Жиньпин дарга БНХАУ, ШХАБ-ын эрчим хүч, ногоон аж үйлдвэр, дижитал эдийн засаг гэсэн гурван хамтын ажиллагааны платформ, шинжлэх ухаан, технологийн инновац, дээд боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол гэсэн гурван хамтын ажиллагааны төв байгуулснаа зарласан байна.
Дэлхийн засаглалын санаачилга нь уламжлалт геополитикийн сэтгэхгүйг даван туулж, ганц талт үзлийг эв нэгдэл, хамтын ажиллагаагаар орлуулж, хамтын хөгжлөөр тэг нийлбэртэй тоглоомыг даван туулж байна. Дэлхий дахин зуун жилд тохиож байгаагүй асар их өөрчлөлттэй тулсан энэ үед Шанхайн хамтын ажиллагааны байгууллага удирдах үүрэг гүйцэтгэж, санаачилгаа хэрэгжүүлэхэд үлгэр дуурайл үзүүлэхийг Хятад улс уриалж байна. "ШХАБ+", "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа" зэрэг олон талт механизмын хүрээнд гүнзгий хамтран ажиллаж, улс орнуудтай хамт илүү шударга, эрх тэгш дэлхийн засаглалын тогтолцоог дэмжиж, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг хамтдаа байгуулж, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн гэрэлт ирээдүйг бүтээхийн тулд хамтдаа зүтгэж байна.