Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Ши Жиньпин дарга Хятад, Орос, Монголын төрийн тэргүүн нарын VII удаагийн уулзалтыг даргалав

Дарга Ши Жиньпин Хятад, Орос, Монголын төрийн тэргүүн нарын VII удаагийн уулзалтыг даргалав.

Өнөөдөр буюу 09-р сарын 02-ны үдээс өмнө Хятад улсын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар Бээжин дэх Ардын их хурлын ордонд Хятад, Орос, Монгол гурван орны төрийн тэргүүн нарын VII удаагийн уулзалт хийв.

Дарга Ши Жиньпин:

- Сүүлийн жилүүдэд Хятад, Орос, Монгол гурван талын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, бодит үр дүнд хүрсэн. Гурван талт хамтын ажиллагааны дунд хугацааны шугамын зураг төсөл амжилттай хэрэгжиж, гурван орны худалдааны хэмжээ тасралтгүй нэмэгдэн, эдийн засаг, худалдаа, технологи, экологи хамгаалалт, соёлын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрсээр ирсэн. Уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөршүүд болсны хувьд Хятадын тал Орос, Монгол хоёр оронтой хамтдаа анхны зорилтоо бат сахиж, гадны хүчний нөлөөллийг арилгаж, гурван талт хамтын ажиллагааны өндөр чанартай хөгжлийг ахиулахад бэлэн байна гэж онцлон хэллээ. 

Ши Жиньпин дарга Хятад, Орос, Монгол гурван талт хамтын ажиллагааг ахиулах талаар гурван зүйлт санаачилга дэвшүүлжээ. 

Нэг. Улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх. Өнөөгийн ээдрээ будлиантай олон улсын нөхцөл байдалд Хятад, Орос, Монгол гурван тал эв нэгдэл хамтын ажиллагаагаа бэхжүүлэн, харилцан дэмжлэг үзүүлэхээ өргөжүүлж, бие биенийхээ язгуур ашиг сонирхол болон анхаарал хандуулж буй томоохон асуудлыг хүндэтгэж, өөрсдийн хөгжил, сэргээн мандлын замнал дахь стратегийн бат бөх тулгуур хүчин байх ёстой.

Хоёр. Харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэх. Дэд бүтцийн харилцан холболтоор чухал чиглэл болгон, гурван улсыг холбосон хил дамнасан дэд бүтэц, эрчим хүчний төслүүдийг идэвхтэй дэмжиж, хамтын ажиллагааны агуулгыг улам баяжуулах ёстой. Мөн “Зөөлөн холболт”-ыг чухал хөшүүрэг болгож, хөгжлийн стратегийн уялдаа холбоог бэхжүүлж, үндэсний мөнгөн тэмдэгтийн төлбөр тооцооны цар хүрээг өргөжүүлэх ёстой. “Сэтгэлийн холболт”-ыг чухал үндэс болгон, гурван улсын хөрш зэргэлдээ муж хоорондын солилцоог бэхжүүлж, аялал жуулчлал, соёлын өвийг хамгаалах хамтын ажиллагааг нэмэгдүүлэх ёстой. 

Гурав. Шанхай хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа улам нятруулах ёстой. ШХАБ нь бүс нутгийн орнуудын аюулгүй байдлыг хамтдаа хамгаалж, хамтын хөгжлийг эрэлхийлэх чухал индэр юм. ШХАБ-ын Тяньжиний дээд хэмжээний уулзалтын үеэр Хятад улсын санаачлан байгуулсан хамтын ажиллагааны олон платформ, төвүүдийг сайтар ашиглаж, хамтын ажиллагааны орон зайг улам илүү өргөжүүлэх ёстой. 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин:

- Орос, Хятад, Монгол гурван улс нь найрсаг хөршүүд бөгөөд удаан жилийн турш хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирсэн. Иймд улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлэх нь маш чухал. Энэ нь гурван талт харилцааны суурийг бэхжүүлэхэд ашигтай юм. Оросын тал Хятад, Монгол хоёр талтай эрх тэгш, харилцан ашигтай, ирээдүйд чиглэсэн стратегийн хамтын ажиллагаа өрнүүлж, гурван талт хамтын ажиллагааг хоёр талын хамтын ажиллагаатай харилцан нөхөж, харилцан ахиулах болно. Гурван тал хөгжлийн стратегиа нягт уялдуулж, хэлхээ холбоогоо бэхжүүлэн, худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөтгөж, санхүү, эрчим хүч, дижитал эдийн засаг, боловсрол, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал зэрэг салбар дахь хамтын ажиллагаа, солилцоог гүнзгийрүүлж, бие биенийхээ эдийн засгийн хөгжлийг дэмжиж, бүс нутгийн эдийн засгийн интегралчлалыг дэмжиж, иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх ёстой гэж хэллээ. 

Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

 - Хятад, Орос хоёр орон бол Монгол улсын чухал хөршүүд. Монгол Улс хоёр талт харилцааг бэхжүүлж, гурван талын хамтын ажиллагааг өргөжүүлэн, улмаар Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг дэмжин, соёлын солилцоог нэмэгдүүлж, гурван орны ард түмэнд үр өгөөжөө өгч, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна. Энэ онд Японы түрэмгийллийн эсрэг Хятадын ард түмний дайн болон ЗХУ-ын Аугаа их эх орны дайнд ялсны 80 жилийн ой тохиож байна. Монгол, Хятад, Орос гурван орны ард иргэд энэхүү түүхэн мөчийг хамтдаа дурсан тэмдэглэж, Дэлхийн 2-р дайны түүхийг зөвөөр сурталчлах ёстой гэж хэлэв. 

Цай Чи, Ван И нар уг уулзалтад оролцлоо. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:174
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7