Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хотын шинэчлэл: Түүхэн өвийг орчин үеийн амьдралд шингээх нь

“Түүх соёл бол хотын цог жавхаа” хэмээн өгүүлдэг.

Хятад улсад хотын шинэчлэлийг эрчимтэй өрнүүлж буй энэ цаг үед “мянган хот нэг дүр төрхтэй” болох нэгэн жигдчлэлээс хэрхэн зайлсхийж, түүх соёлыг иргэдийн орчин цагийн амьдралтай хэрхэн гүн гүнзгий уялдуулах вэ гэдэг нь зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудал болжээ.

Орон зайн шинэчлэл нь нэгтгэн уялдуулахын үндсэн суурь юм. Бээжингийн Янмэйжү ташуу гудамж нь “микро шинэчлэл”-ийн аргаар дөрвөлжин хашааны өвөрмөц бүтцийг хадгалж, 100 гаруй жилийн түүхтэй байшинд кофе шоп, соёлын бүтээлч студи суурилуулснаар оршин суугчид тоосгон байшин дунд орчин үеийн хэрэглээний таатай байдлыг эдлэх боломжтой болжээ. Шанхайн хотын Юйюань замд “хуучныг нь хуучин хэвээр засварлах” зарчмаар түүхэн барилгуудыг сэргээн засварлаж, үүний зэрэгцээ жижиг цэцэрлэг, үйлчилгээний цэгүүдийг байгуулснаар хуучин хороолол “хуучны амт”-аа хадгалан, “шинэ үйлчилгээгээр” баяжжээ. Ийм “шигтгэмэл” шинэчлэл нь томоохон нураалт, барилгажуулалтаас зайлсхийж, түүх соёлын хэлхээ холбоог хадгалж, оршин суугчид өдөр тутмын амьдралдаа хотын дурсамжийг мэдрэх боломжтой болгож байна.

Аж үйлдвэржилт нь нэгтгэн уялдуулахын гол замнал юм. Чэндүгийн Өргөн ба Нарийн гудамж нь эртний барилгыг энгийнээр хуулбарласан бус, харин Сычуань жүжгийн “нүүр хувиргах урлаг”, Сычуаны хатгамал зэрэг биет бус өвийн төслүүдийг нэвтрүүлж, түүхийн элементийг оролцоотой, хэрэглэж болохуйц соёлын бүтээгдэхүүн болгон шинэчилжээ. Сүжөү хотын Пинжян гудамж усан хотын давуу байдалдаа тулгуурлан өвөрмөц онцлог бүхий жуулчны буудал, уламжлалт гар урлалын зах зээлийг хөгжүүлснээр соёлын өвийг уламжлан үлдэхийн зэрэгцээ оршин суугчдын ажлын байр, жуулчдын хэрэгцээг хангаж байна. Түүх соёл нь “хөдөлгөөнгүй үзмэр”-ээс “амьд үйлдвэрлэл” болон шинэчлэгдэн орчин үеийн амьдралд үйлчилж, өв уламжлалыг тогтвортой хөгжүүлжээ.

Засаглалын уялдаа нь нэгтгэн уялдуулахын тогтолцооны баталгаа юм. Ханжөүгийн Шяохэжы гудамжны шинэчлэлд төр, оршин суугчид, зохион бүтээгчид хамтран “зөвлөл”-ийг байгуулж, иргэд орон сууцны шинэчлэл, үйл ажиллагааны төрөл сонголтод биечлэн оролцох боломжтой болсон. Энэ нь хуучин оршин суугчдын амьдралын орчныг тэр хэвээр нь хадгалж, хэтэрхий арилжаажихаас сэргийлжээ. “Хамтдаа бүтээж, хамтдаа удирдаж, хамтдаа хуваалцах” энэ загвар нь түүх соёлын хамгааллыг зөвхөн төрийн “нэг хүний тоглолт” бус, харин ард иргэдийн хотын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцдог ухамсарт үйл хэрэг болгож байна.

Хотын шинэчлэл бол түүхээс тасрах явдал бус, харин түүх соёлыг уламжлах явдал юм. Зөвхөн орон зайгаар үндэс болгон, аж үйлвэржилтээр гүүр болгож, хамтын удирдлагаар оюун ухаанаа болгож чадвал түүх соёлыг үнэн утгаар нь иргэдийн өдөр тутмын амьдралд шингээж, хотыг цаг үеийн өөрчлөлт дунд өөрийн өвөрмөц дүр төрхийн бэлгэдэл, дулаахан өнгө аястай нь хадгалж чадах болно.

 

Зохиогч:Б.ХУРЦ
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:SLG
Мэдээ үзсэн:88
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7