Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

”Даян дэлхийн засаглалын санаачилга” Хятадын хариуцлагатай байдлыг харуулж байна

”Даян дэлхийн засаглалын санаачилга” Хятадын хариуцлагатай байдлыг харуулж байна

"Энэ бол Хятад улс даян дэлхийн гурван том санаачилга гаргасны дараах дэлхий нийтэд үзүүлж буй бас нэгэн чухал нийтийн бүтээгдэхүүн юм", "Энэхүү шинэ санаачилга нь өнөөгийн дэлхийн засаглалын сорилтуудыг шийдвэрлэхэд маш чухал ач холбогдолтой юм" гэх зэрэг.

09-р сарын 01-ний өдөр Тяньжинь хотноо болсон "Шанхайн хамтын ажиллагааны байгууллага+" уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин даян дэлхийн засаглалын санаачилгыг анх удаа дурдаж, олон улсын шинжээчид ихээхэн анхаарал хандуулж байна. Мөн өдөр болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үр дүнгүүд нь тус санаачилгын эрч хүч, нөлөөний тод нотолгоо болж байна.

Ши Жиньпин дарга ШХАБ-ын Тяньжиний дээд хэмжээний уулзалтын үеэр даян дэлхийн засаглалын санаачилгыг анх удаа дэвшүүлж, "Тусгаар эрхт эрх тэгш байдлыг сахин хамгаалах", "Олон улсын хууль дээдлэх ёсыг баримтлах", "Олон талт үзлийг хэрэгжүүлэх", "Хүн төвтэй хандлагыг дэмжих", "Үйл ажиллагаанд чиглэсэн арга барилд анхаарах"-ыг онцлон тэмдэглэв. Эдгээр таван үндсэн үзэл баримтлал нь даян дэлхийн засаглалын үндсэн суурь, үндсэн баталгаа, үндсэн арга барил, үнэ цэнийн чиг баримжаа, үндсэн зарчмуудыг тусгаж, эдгээр нь НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимтай нийцэж, ихэнх улс орнуудын нийтлэг хүлээлттэй нийцэж байна. "Хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх", "Цөөн хэдэн орны "Дотоод дүрэм"-ийг бусдад тулгахгүй байх", "Ганц талт үзлийг эсэргүүцэх" зэрэг саналууд нь өнөөгийн олон улсын улс төр, эдийн засгийн дэг журамд байгаа шударга бус байдал, үндэслэлгүй байдлыг шууд зааж дурдаж байгаа нь асуудалд ихээхэн анхаарал хандуулж, практик ач холбогдолтой болохыг харуулж байна. Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко:

- Даян дэлхийн засаглалын санаачилга"-г бүрэн хүлээн зөвшөөрч, дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ нь өнөөгийн дэлхийн засаглалын тогтолцооны асуудлуудыг шийдвэрлэх түлхүүр юм гэж хэллээ.

Хятадын Олон улсын судлалын хүрээлэнгийн захирал Чэнь Бо:

- "Даян дэлхийн засаглалын санаачилга" нь "Хэн засаглах", "Хэний төлөө засаглах", "Хэрхэн засаглах" гэх зэрэг гол асуудлуудыг системтэйгээр шийдсэн гэж үзэж байна. Энэ нь шинээр эхлэхээс илүүтэйгээр цаг үеийн хэрэгцээг илүү сайн хангахын тулд одоо байгаа дэлхийн засаглалын тогтолцоонд илүү сайн зохицуулалт, сайжруулалт хийхийг дэмжиж байна. Хятадын орчин үеийн олон улсын харилцааны хүрээлэнгийн Эрдмийн зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Дин Шяошин:

- Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалт, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тохиож буй энэхүү онцгой түүхэн жилд "Даян дэлхийн засаглалын санаачилга" нь цаг үеэ олсон хэрэг болж байна. Энэхүү санаачилга нь дэлхийн засаглалд өргөн хүрээтэй зөвлөлдөх, хамтын хувь нэмэр, хамтын ашиг тусыг хүртэх үзэл баримтлалыг өргөжүүлж, орчин үеийн дэлхийн засаглалын сорилтуудыг шийдвэрлэхэд Хятадын шийдэлд улам их хувь нэмэр оруулж байна. Хятадын Гадаад харилцааны их сургуулийн профессор Ли Хайдун:

- Даян дэлхийн засаглалын санаачилга болон Хятадын өмнө нь дэвшүүлж байсан даян дэлхийн хөгжлийн санаачилга, аюулгүй байдлын санаачилга, соёл иргэншлийн санаачилга нь тус бүр өөрийн гэсэн чиглэлтэй, өөрчлөлтөд тулгарч дэлхийд илүү эерэг энерги оруулж, хүний хөгжил дэвшилд өөр өөр өнцгөөс илүү хүчтэй түлхэц үзүүлж байна гэж хэлэв.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь дэлхийн хамгийн том бүс нутгийн байгууллагын хувьд өнгөрсөн 24 жилийн хугацаанд "Шанхайн үзэл санаа"-г тууштай хэрэгжүүлж, олон улсын шинэ хэлбэрийн харилцааг бий болгох, хүн төрөлхтний хувь заяаны цогц нэгдлийг байгуулахад чухал ач холбогдолтой эрэл хайгуул хийж, амжилттай туршлага хуримтлуулсан юм. ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Рашид Алимов:

- ШХАБ нь дэлхийн засаглалын тогтолцоог тасралтгүй сайжруулахын тулд засаглалын дэвшилтэт үзэл баримтлалыг ашигласан. Ийм учраас Хятад улс ШХАБ-ын Тяньжиний дээд хэмжээний уулзалтаар "Даян дэлхийн засаглалын санаачилга" гаргасан нь онцгой ач холбогдолтой, ШХАБ дэлхийн эерэг засаглалыг дэмжихэд илүү их үүрэг гүйцэтгэнэ гэж найдаж байна гэж хэллээ.

Найруулагч:Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж:cri.cn
Мэдээ үзсэн:193
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7