Хээрийн салхи сэвэлзэж, хичээлийн шинэ жилийн хонхны дуу хангинасан алтан намрын 09-р сар хонгор халиун морьтой айлчин гийчин шиг бидний хаяанд буулаа. Налайж саатсан намар цаг таван хошуу мал нь тарга хүчээ авч, тариа будаа толгойгоо дааж ядан бөхөлзөх элбэг ургацын цаг яахын аргагүй мөнөөс мөн.
Дорно дахинд айлсан сүндэрлэх Хятад, Монгол хоёр орны хувьд дипломат харилцааны болон эдийн засгийн хамтын ажиллагааны элбэг ургац авсан гэж дүгнэх бүрэн бололцоотой. Энэ оны эхнээс аваад дурдахад хоёр орны Ганцмод-Гашуунсухайтын хилийн боомтын холболтын төсөл амжилттай хэрэгжиж, Хятад, Монголын Z үеийн залуус Хятадад болзон уулзаж, Монгол, Хятадын V экспо амжилт дүүрэн болж, эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны 32 төсөлд гарын зурж, гэрээнд тусгагдсан хөрөнгө мөнгөний хэмжээ 65 тэрбум 860 сая юаньд хүрч, давхардсан тоогоор 325 мянган хүн экспод оролцсон байна.
Саахалт айлын санаа нэг. Айл хүний амь нь нэг гэдгээр Хятад, Монгол хоёр орны харилцаа жилээс жилд жигдрэн хөгжиж, өдрөөс өдөрт өөдлөн хөгжиж байна. Эдгээр сайн сайхан амжилт бүтээл нь Хятад улсын дарга Ши Жиньпин болон Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн стратегийн удирдлагын үр шим болох нь гарцаагүй. Сүүлийн жилүүдэд Хятад, Монгол хоёр орны төрийн тэргүүн нар ШХАБ зэрэг олон талт механизмын хүрээнд олон удаа уулзалт хийж, хаяа хаяагаа дэрлэн оршсон найрсаг хөршүүдийн харилцан холбоог стратегийн шинэ түвшинд түлхэн ахиулсаар ирсэн.
09-р сарын 02-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжингийн Ардын Их Хурлын ордонд 2025 оны ШХАБ-ын удирдагчдын дээд уулзалт болон Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайн болон дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцож буй Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзлаа. Ши Жиньпин дарга:
- Хятад, Монгол хоёр орон бол уул усаараа хаяа нийлсэн найрсаг хөрш, хоёр орны олон салбар дахь солилцоо хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, мега төслүүдээ хөдөлгөж чадлаа. Хоёр тал Хятад, Монголын хувь заяаны хамтын цогцыг бүтээн байгуулж, стратегийн итгэлцлээ бэхжүүлж, хөгжлийн уялдаа холбоогоо гүнзгийрүүлэн, иргэд хоорондын харилцааг нягтруулж, хоёр орны иж бүрэн стратегийн харилцаанд шинэ хөдөлгөх хүч сэлбэх ёстой гэж хэллээ.
Дарга Ши Жиньпин:
- Олон улсын байдал хэрхэн хувьсан өөрчлөгдсөн ч Хятад улс Монголын талын найдвартай, ханилгаа сайтай түнш хэвээр байх болно. Хоёр тал хоёр орны харилцааны улс төрийн үндэс суурийг нандигнан хайрлаж, хөгжлийн стратегиа харилцан уялдуулж, өөр өөрийн орчин үеийн хөгжлийн замдаа гар гараасаа барин урагшлах ёстой. Хятадын талын дэвшүүлсэн дэлхийн засаглалын санаачилга нь дэлхийн чанартай сорилтын улам сайн даван туулахын төлөө юм. Монгол улсын талтай энэхүү санаачилгыг хэрэгжүүлж, засаглалын бэрхшээл асуудлыг шийдэхэд бэлэн байна гэж хэлэв.
Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
- Хятад улстай сайн хөршийн найрсаг харилцаа хөгжүүлж, байнгын харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх нь Монгол улсын дипломат бодлогын тэргүүлэх чиглэл юм. Хятад улсын хэрэгжүүлж буй хөрш орнуудтайгаа чин үнэнч, дотно найрсаг, хүртээмжтэй харилцаа хөгжүүлэх дипломат бодлогыг Монгол улс дээд хэмжээнд сайшаан дэмжиж байна. Монгол улс нэг Хятадын бодлогыг цаашид баримталж, Тайвань, Түвд, Шиньжан, Хонконгийн асуудлаарх Хятадын зарчимт байр суурийг тууштай дэмжих болно. Монголын тал хоёр орны эдийн засаг худалдааны нөөц бололцоог цаашид дайчлахад бэлэн байна гэж хэллээ.
Саахалт айлын санааг нь нэг, айл хөршийн амь нь нэг гэдэг ардын сайхан цэцэн үгийн гүн гүнзгий утга учир нь зөвхөн жирийн иргэдийн дотно сайхан харилцааг өгүүлээд зогсохгүй, хаяа дэрлэн орших хөрш зэргэлдээ улс орнуудын найрамдал хамтын ажиллагааг ч тодотгож байгаа болов уу. Өөрөөр хэлбэл, энэ нь Ши Жиньпин даргын дэвшүүлсэн хувь заяаны нэгдмэл цогцын тухай үзэл баримтлал мөн гэж хэлэв.