Хятад улсын дарга Ши Жиньпин өнөөдөр буюу 09-р сарын 04-ний өглөө Хятадын ардын Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайн болон дэлхийн фашистын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойн арга хэмжээнд оролцохоор ирсэн Зимбабвегийн ерөнхийлөгч Эммерсон Мнангагватай Бээжингийн Ардын их хурлын ордонд уулзав.
Хоёр орны төрийн тэргүүн нар хоёр орны харилцааг Хятад, Зимбабвегийн хувь заяаны хамтын цогц болгон сайжруулна гэж санал нэгдсэн байна.