Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятадын ухаалаг үйлдвэрлэл

Хятадын ухаалаг үйлдвэрлэл

Монгол-Хятадын V экспог БНХАУ болон Монгол Улсын Засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд чиглэсэн олон улсын үзэсгэлэн бөгөөд 2015 онд анх зохион байгуулагдсанаас хойш тав удаа амжилттай зохиогдож байна. 

Хятад–Монголын экспогийн тавдугаар удаагийн арга хэмжээ 2025 оны 8 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээг БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар болон Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулав.

Энэ оны ЭКСПО-д ӨМӨЗО-ны Ордосын уул уурхайн салбарт бодит практикаар шалгарч гарч ирсэн ТiеСнеn брэндийн жолоочгүй, дуу чимээгүй— цэвэр цахилгаан хөдөлгүүртэй уулын уурхайн хүнд даацын автомашин оролцсон юм.  Энэ төрлийн хүнд даацын автомашин нь овор хэмжээ ихтэй ч үзэсгэлэнгийн хязгаартай зогсоод маш нарийвчлалтай хөдөлгөөнийг чөлөөтэй хийж байсан нь дотоод гадаадын үзэгчдийг алмайрууллаа. "Энэ машин үнэхээр ирээдүйтэй юм!" хэмээн Монгол Улсаас ирсэн Бат-Эрдэнэ сэтгэгдлээ хуваалцав.

ӨМӨЗО-ны Тиечэн Ухаалаг тоног төхөөрөмж ХХК-ийн Борлуулалт, менежментийн хэлтсийн дарга Гао Хайлун хэлэхдээ:
-Энэ машин байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэлттэйгээс гадна үнэ ханшийн хувьд маш давуу талтай. 136 тонн хүнд даацын автомашин ойролцоогоор хоёр жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө гэв.

Монгол-Хятадын V экспо “Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, хамтдаа хожих, хамтын ажиллагааг урагшлуулах уриан дор зохион байгуулагдав. энэхүү арга хэмжээнд дотоод, гадаадын ойролцоогоор 6000 зочин, 1500 гаруй аж ахуйн нэгж оролцсон юм.

Уг экспод Дрон, ухаалаг робот, жолоочгүй автомашин, ухаалаг алсын зайн удирдлагатай нүүрс олборлох төхөөрөмж зэрэг бүтээгдэхүүнүүд нэгэн зэрэг дэлгэгдэв. мөн зүлэг хадагч, хот хоорондын шуудан хүргэлтийн машин, ачаа тээврийн автомашин зэрэг жолоочгүй тээврийн хэрэгслүүд оролцсон юм. энэ нь үзэсгэлэнд оролцсон дотоод гадаадын үзэгчдийн анхаарлыг татав.

Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөн ирсэн 100uildver.mn платформын үүсгэн байгуулагч Бүрэнбаяр эдгээр ухаалаг бүтээгдэхүүний техникийн нарийн ширийн зүйлийг сонирхож байлаа. Тэрээр Монголын худалдаачдын хүсэлтээр жолоочгүй ачааны автомашин худалдан авахаар иржээ.

-Монгол Улсад сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан хүмүүсийн анхаарлыг маш их татаж байна. Би зарж буй бүтээгдэхүүндээ ухаалаг технологийн шийдэл шингэсэн байхыг илүүд үздэг. зах зээлийн хэрэгцээ өөрчлөгдөж буй тул би ч гэсэн цаг үеийн хөгжлийг дагах хэрэгтэй гэв.

ӨМӨЗО-ны И Хан Технологийн ХХК-ийн үзэсгэлэнгийн талбайд тус компанийн үүсгэн байгуулагч Жэн Жиовэй Монголын үзэгчдэд бүтээгдэхүүнээ танилцуулж байлаа.

-Бид нисдэг төхөөрөмжүүдөө төрөл бүрийн мэргэжлийн тоноглолтойгоор угсарсан тул, цэвэрлэгээ, ургамал хамгаалал, гэрэлтүүлэг зэрэг олон ажлыг гүйцэтгүүлэх боломжтой. Үүнээс гадна таны захиалгын дагуу тусгай зориулалтаар үйлдвэрлэж болно ” гэв. Монгол улсын иргэн Хүсэлт: “Ямар гайхалтай юм бэ! Энэ жижигхэн нисдэг төхөөрөмж ийм олон ажлыг хийж чаддаг гэж үү!” гэхэд  Жэн Жиовэй түүнд цэвэрлэгээ болон гэрэлтүүлгийн зориулалттай нисдэг төхөөрөмжүүдийн бодит хэрэглээг нэг бүрчлэн үзүүлэн тайлбарлаж байлаа. Хараач, нисдэг төхөөрөмж маш их ажлыг хийж чадах бөгөөд байрлалын нарийвчлал ч өндөр гэв.

Статистикийн дүнгээр, энэхүү экспогийн үеэр нийт 32 төрлийн эдийн засаг худалдааны төслүүдийн гэрээ байгуулагдаж, гэрээний дүн 658.6 тэрбум юаньд хүрчээ. энэ удаа Цэлгэртал Олон улсын үзэсгэлэнгийн төвд нийт 325 мянган хүн зочилж, үзэсгэлэнгийн нийт борлуулалт 2.52 тэрбум юань, хийгдэх боломжтой борлуулалтын хэмжээ 2.67 тэрбум юань гэмээн тооцоолж байна.

ӨМӨЗО-ны Худалдааны танхимын холбогдох албаныхан хэлэхдээ:

-ЭКСПО нь эхэндээ зөвхөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, онцлог бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа байдлаар зохиогдож байсан бол цаг үеийн хөгжилтэй зэрэгцэн түвшин ахиулж, Уламжлалт бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс өнөөгийн ухаалаг бүтээгдэхүүний өрсөлдөөнт танилцуулга хүртэл өргөжсөнөөр Хятад–Монголын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч байна, мөн "Хятадад үйлдвэрлэв цаг үеэс Хятадын ухаалаг үйлдвэрлэл"-ийн эрэн рүү шилжиж буй гайхамшигт өөрчлөлтийг гэрчилж байна гэв.

 

Зохиогч:БАЛЖИННЯМ
Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:cctv
Мэдээ үзсэн:1218
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7