Шиньжааны Аксу бүсийн Шая шянь нь 125 мянга гаруй га талбайд хөвөн тариалдаг. Сүүлийн хэд хоногт уг шяньд намрын хөвөн хураалтын ажил ид явагдаж байна. Дэвшилтэт технологоор тоноглогдсон хөвөн түүх, хураах, тээх машин техник цагтай уралдан ажиллаж байна. Шиньжаан хөвөнгийн үйлдвэрлэлээрээ Хятад улсад дээгүүрт ордог.