Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

НҮБ-ын 80 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн болов

НҮБ-ын 80 жилийн ойн гэрэл зургийн үзэсгэлэн болов

НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан "Хамтдаа зэрэгцэн оршиж, ирээдүйг хамтдаа хуваалцъя" сэдэвт дэлхийн гэрэл зургийн үзэсгэлэн 20-ны өдөр Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд болов. Зураг, видео зэрэг мультимедиа хэрэглүүрээр НҮБ дэлхийн өнцөг булаг бүрд амьдарч буй иргэдийн амьдралд хэрхэн гүн гүнзгий нөлөөлсөн тухай түүхийг өгүүлжээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Хэрэв улс орнуудын хооронд яриа хэлцэл, хамтын ажиллагаа байсангүй бол уг үзэсгэлэнд үзүүлсэн ололт амжилт байх боломжгүй юм. Зэвсэгт мөргөлдөөн өдөр ирэх тусмаа даамжирч буй тэгш бус байдал, хяналтгүй технологи, дэлхийн дулаарал зэрэг сорилтууд өөрөө шийдэгдэхгүй, аль ч улс орон дангаараа шийдэх боломжгүй юм. Олон улсын хамтын нийгэмлэг хамтдаа хүчин зүтгэж, ирээдүйгээ цогцлоон байгуулах ёстой” гэжээ.

Уг үзэсгэлэнг НҮБ-ын Глобал харилцаа холбооны газар зохион байгуулсан бөгөөд үзэсгэлэнд 193 орны 240 гаруй гэрэл зургийг дэлгэн үзүүлж, дэлхийн хэмжээнд 40 гаруй талбайд зохион байгуулагдах төлөвтэй байна. 

Найруулагч:Б.АРИУХАН
Эх сурвалж:news.cn
Мэдээ үзсэн:71
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7