Сүүлийн өдрүүдэд, Хятадын олон газарт намрын ургац хураалтын ажил үргэлжилсээр л байна. Тяньжин хотын Жижөү дүүргийн Шя Вотөү суурингийн тариаланчид ч сүүлийн хэдэн хоног цаг агаарын таатай нөхцөлийг ашиглан намрын тариагаа хураах ажилд завгүй ажиллаж байна. Шя Вотөү суурин нь Жижөү дүүргийн хөдөө аж ахуйн том суурин бөгөөд 2600 гаруй гад тариалдаг, эрдэнэ шиш, шар буурцаг, тутарга зэрэг үр тариа тариалдаг.