Японы Осака-2025 дэлхийн яармагийн Хятадын үзэсгэлэнгийн "Өвөр Монголын үйл ажиллагааны өдөрлөг" 10-р сарын 9-ний өдөр нээлтээ хийлээ. Энэхүү арга хэмжээ нь “Ногоон хөгжил, эрүүл амьдрал” уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэн худалдаа, эдийн засаг, худалдааны хэлэлцээр, сурталчилгаа зэрэг агуулгатай. ӨМӨЗО-ны гол аж үйлдвэрийн төлөөлөл, биет бус соёлын өвийн төлөөлөгчид, эдийн засаг худалдааны төлөөлөгчид нийт 170 орчим хүн уг арга хэмжээнд оролцлоо. Нээлтийн ёслол болон эдийн засаг, худалдааны хэлэлцээрт Японы 60 шахам төлөөлөгч оролцов.
Арга хэмжээний үеэр монгол арьсан урлал, Чинчэн товч, хаш чулуун бичил сийлбэр зэрэг биет бус соёлын өвийн ур чадваруудыг дэлгэн үзүүлэв. Мөн ӨМӨЗО-ны ухаалаг автомашин, экологийн ногоон байгууламж, ноолуур, ноос, монгол эм, ногоон хүнс, дижитал технологи зэрэг салбарын 14 аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүлж, орон нутгийн соёлын онцлог, эдийн засгийн хөгжлийг харуулсан байна. Хүмүүс Өвөр Монголын онцлогтой аж ахуйн нэгж, аж үйлдвэр, биет бус соёлын өвийн урлагийн бүтээлүүдийг ойроос сонирхож, тэдэнд орон нутгийн эдийн засаг, нийгэм, аж үйлдвэрийн хөгжлийн шинэ нүүр царайг мэдрүүлэв.
Зохион байгуулагчдын танилцуулснаар, ӨМӨЗО болон Япон хоёр тал эрчим хүч, хөдөө аж ахуй, техник технологи зэрэг салбарт харилцан бие биенээ нөхдөг. Энэ өдөрлөг нь Өвөр Монголын гадаадад нээлттэй байлгахыг улам цаашид өргөтгөж, бүс нутгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлсэн чухал арга хэмжээний юм. ӨМӨЗО газар зүйн давуу тал, нөөц баялгийн хишигтээ тулгуурлан, эдийн засаг, соёлын солилцоо, хамтын ажиллагаагаар Зүүн хойд Азитай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Япон улстай найрсаг солилцоо өрнүүлж буй юм.