Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол гэрийн шинэ домог

Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэдэг. Тэр дундаа барилгын мэргэжил нь малчин монголчуудын оршихуйн гүн ухаанд нөлөөлсөн асар том шинжлэх ухаан байлаа. Түүний хамгийн тод илэрхийлэл нь монгол гэр.

Лондон их сургуульд магистрт суралцаж буй Өвөр Монгол нутагтай Нандин хэмээх залуу 2018 оны 11 дүгээр сард Кембрижийн Их Сургууль дээр болсон илтгэл дээр “Маргаашийн тал нутаг” хэмээх нэртэй, монгол гэрийн шинэчлэл болон орчин ахуйн барилгын уусал сэдвээр илтгэл тавьжээ. Илтгэлийг докторантууд, дэлхийн банкны төлөөлөгч, их дээд сургуулийн пост докторантууд сонссон байна.

- Энэ удаагийн илтгэлд Кембрижийн Их Сургуулийн Төв Азийн ярианы тавцанд урилгаар оролцсон. Тэд монгол нутгийн амьдралд сонирхолтой төдийгүй хөгжлөө олоогүй нийгмийн амьдралыг сонирхдог.

Монгол гэрийн шинэчлэлийн төслийг 2016 оноос эхлэн санаачилсан бөгөөд түүний багт Оюун-Оргил, Сүрт, Нарс, Сайнаа нар багтдаг. Энэхүү төсөл нь монгол гэрийн шинэчлэлээр дамжин өөрийн өртгийг бууруулж, орон зайг томруулан, орчин үеийн нийгмийн амьдралд зохицуулахыг зорьсон аж.

- Монгол гэр бол нүүдлийн амьдралд зохицох шинжлэх ухаанч орон сууц мөн. Гэтэл суурин амьдралд шилжих үед бид түүнийг илүү ихээр нийгмийн амьдралд зохицуулах шаардлагатай болсон. Соёл гэдэг бол өнгөн талын хээ угалзаар уламжлагдах биш, харин тогтсон орон зайд болох үйл ажиллагаагаар дамжин уламжлагддаг. Иймээс монгол гэрийг шинэчлэхэд орон зайг заавал бодох шаардлагатай юм гэж Нандин өөрийн төслөө танилцууллаа.

Нандины бүртгэснээр монголчуудын орон сууцын хэлбэр одоогоор 4 төрлийг бүрдүүлжээ.

Нэг. Нүүдлийн амьдралаа хадгалж байгаа уламжлалт орон сууц.

Хоёр. Суурин амьдралд шилжсэн хөдөөний байшин.

Гурав. Хот дүүргийн хорооллын орон сууц.

Дөрөв. Хотын орон сууцын байшин. Энэ дөрвөн орон сууцын хэлбэрийн аль нь ч орчин цагийн нийгэм ахуйн амьдралтай уусаж чадаагүй нь харамсалтай. Үүнд: Нийгмийн том орчны нөлөөнөөс болсон амьдрал үйлдвэрлэлийн арга хэлбэрийн өөрчлөлт ба эдийн засгийн өөрийн өртгөөс болсон хэрэглээний сонголтын нөлөөг умартаж болохгүй.

Нандин хот газар төрж өссөн хүүхэд. Монгол гэрийг бага насандаа аавыгаа дагаж хөдөө явахдаа харж байсан боловч тийм ч тод санагдахгүй. Тэрээр их сургуулиа барилгын мэргэжлээр суралцаж, харь гүрэнд суралцаж явахдаа ч монгол гэр гэдэг сэтгэлийг барьж, энэ олон төслийг санаачилж биелүүлсэн юм.

Нандин магистр зэрэг хамгаалахдаа монгол гэрийн шалны бүтцийг шинэчилсэн төслөөр дипломын ажлаа бичсэн юм.

- Би монгол гэрийн төслөөр дипломын ажлаа хийнэ гэж төлөвлөж байсан ч цаг давчуу, өртөг өндөр зэрэг шалтгаанаас хийж чадаагүй. Монгол гэрийн бүтцэд шал байхгүй бол шууд газар барьдаг болохоор амьдралын орчин нөхцөлд их нөлөө болдог. Ариун цэврийн асуудал, мөн чийг нойтны асуудал гарна. Нандины бүтээсэн шал нь мод төмрийг ашиглан бүтээсэн амар хялбар, угсрахад тохиромжтой, өртөг багатай юм.

Монгол гэрт шал байх шаардлагатай. Монгол гэр нь мөн гал тогооны өрөө, унтлагын өрөө, ариун цэврийн өрөө зэрэг үндсэн бүхнийг бүрдүүлж чадсан байх хэрэгтэй.

- Дөрвөн төрлийн орон сууцын хэлбэрт тохирох монгол гэдэг орон зайн судалгаа шаардагдана. Бидний санаачилсан төсөл одоогоор бодит биеллээ олоогүй. Зөвхөн туршилтын чанартай ажилласан гэж ойлгож болно. Үүнээс илүү нарийн, бодитой, аж үйлдвэр болон бодит амьдралд ойрхон бүтээлийг хийнэ гэж Нандин ярилаа.

Нандин монгол хүн болж төрсөндөө энэ төслийг санаачилж, малчин түмэн, монгол хүн бүхний орон сууцын хэлбэрт “монгол” хэмээх ухаан суулгахыг хичээн ажилласан эгэл жирийн залуу.

Зохиогч:Нийтлэл: Мөнхбаяр, Цолмон
Найруулагч:Х.AРВИНТАЛ
Эх сурвалж:ӨМӨС
Мэдээ үзсэн:825
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7