- Өвөр Монголын шар будаа 8000 жилийн түүхтэй. Дэлхийн чухал тариалангийн соёлын өвийн хамгаалалтад орсон Өвөр Монголын Уухан хошууны хуурай тариалангийн систем нь хэдэн мянган жилийн тариалангийн соёлыг хадгалж байдаг.
- Өвөр Монголын Уухан хошуу нь дэлхийн шар будааны чухал эх үүслийн бүс нутгийн нэг, дэлхийн хэмжээнд шар будаа тарьсан, шар будаагаар ам хүнс болгосон хамгийн урт удаан түүхтэй бүс нутаг.
- Өвөр Монголын Уухан хошуу нь “Хятад улсын хамгийн шилдэг үүлдрийн шар будааны суурин”, “Хятад улсын шар будааны өлгий”, “Дэлхийн шар будааны нутаг” хэмээгддэг.
- Өвөр Монголын чанар сайн шар будааны жилийн уналт 1.48 тэрбум жин /2 жин = 1 кг/-д хүрч, тарих талбай нь 4 сая мү /15 мү=1 га/-д хүрч, Хятадын тариан талбайн 15 хувийг эзэлдэг.

Өвөр Монголын Уухан хошууны дарга Юй Баожүнь 03-р сарын 22-ны өдрийн 19:00 цагт интернэт шууд нэвтрүүлэгт оролцон “Шар будааны шингэн ууж” нутгийн онцгой гаралт болох Уухан нутгийн шар будаагаа интернэтээр худалдлаа.
- Энгийн шар будаа биш, мөхлөг бүр нь 8000 гаруй жилийн тариалах соёлтой холбоотой гэж Юй Баожүнь ярьсан нь хүмүүсийг гайхшралд оруулжээ. Хагас цаг гаруйн хугацаанд 700 мянган хүнд хүрч, Уухан нутгийн 6 тонн шар будааг худалдсан байна.
Хүн төрөлхтөн шар будаа тарьж ургуулсан урт удаан жилийн түүхтэй. Өвөр Монголын Уухан хошууг “Дэлхийн шар будааны үүслийн орон”-ы нэг хэмээдэг. Өвөр Монголын чанар сайн шар будааны жилийн уналт 1.48 тэрбум жин /2 жин = 1 кг/-д хүрч, тарих талбай нь 4 сая мү /15 мү = 1 га/-д хүрч, Хятадын тариан талбайн 15 хувийг эзэлдэг.

Тариалах соёлыг хадгалсан нэг мөхлөг шар будаа
Жил бүрийн намрын улирлын ам будааны хураалтын үеэр дэлхийн шар будааны эх үүсэл болон хөгжлийн хурал Өвөр Монголын Уухан хошуунд болдог.
Уухан нутгийн нэг мөхлөг шар будаанаас 5000 жилийн тариан соёлын түүхийг ойлгодог гэдэг. 2002 онд Хятад улсын хууч судлалын салбарынхан Уухан хошууны Шин Лүнгэгийн бууриас 1500 гаруй мөхлөг шар будааны үлгэр хэвийг илрүүлж, судалгаагаар дамжин 8000 жилийн түүхтэй болох, хүний тарьж ургуулсан хэлбэр байдлаар нь хамгийн эртний ам хүнс болохыг тогтоож, одоогоор дэлхийн хэмжээнд он жилээр хамгийн эртний хуурай тарианы бүтээгдэхүүн болжээ.
Шар будааны шим тэжээл маш өндөр бөгөөд хүний бие организмд шаардагдах уураг, чихэр, хүчил, кальц, төмөр, цайр зэрэг амин дэм агуулдаг. Шар будаа нь ам хүнс болох төдийгүй, эмд орж, халууныг тарж, бие бялдар, сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг. Шар будаа бол эрүүл хүнс, шим сайтай учир “Орхоодойн орлогч шөл” хэмээдэг.
Улаанхад хот нь тариалах нутаг, Хятадын умардын мал маллах, тариа тарихыг уялдуулсан бүсэд оршиж, Өвөр Монгол болон урт цагаан хэрмийн дагуу ам будааны бүс ба Хятадын зүүн хойдын шар будааны аж үйлдвэрийн бүсийн гол бүс болно. Өндөр дулаан цаг агаар, таатай хур тунадас, нарны гэрлийн тусгал сайн, өдөр шөнийн дулааны хэмжээний зөрөө их зэрэг нь Өвөр Монголын шар будааны онцгой шинжийг бүрдүүлжээ.
Хавар тарьж намар хураадаг Өвөр Монголын шар будаа нь анхилам сайхан үнэр амттай, байгалийн чанараа бүрэн хадгалж чаджээ. Шар будаагаар төлөөлүүлсэн Уухан хошууны ам будааны ихэнхийг нь уулын хөтөл ба хуурай хөтөл газар тарьдаг. Тариачид үе дамжин залгамжилж, өвс түүх зэрэг уламжлалт тарих арга хэлбэрийг ашиглаж байна. Улаанхад хотын шар будааны үрийн нөөц элбэг, 1000 гаруй нь улсын үрийн нөөцийн сан хөмрөгт орсон байна.

Шар будааны нутгийн нарлаг үйлс
- Уухан нутгийн шар будаа нь жижиг мөхлөгтэй, шар өнгөтэй, шим тэжээл элбэг агуулагддаг ам будааны охь болно гэж Ли Чүньжан ярина. Өвөр Монгол нь Хятад улсдаа хамгийн сайн чанартай шар будааны нутаг болж, Уухан хошууны ам будааны тариан талбай 1,6 сая мү /15 мү = 1 га/ талбайд хүрч “Дэлхийн шар будааны нутаг” хэмээгддэг.
Сүүлийн жилүүдэд тус хошуу нь шар будааны аж үйлдвэрийг бүх хүчээрээ дэмжиж, холбогдох бодлого боловсруулж, шар будааны аж үйлдвэрийг хүчирхэгжүүлэн, хошууны гол аж үйлдвэр болгосон байна. Өнгөрсөн жил тус хошууны шар будааны уналт 450 сая жинд /2 жин = 1 кг/ хүрсэн бол үйлдвэрийн өртөг 1 тэрбум юаньд хүрч, шар будааны аж үйлдвэр нь 56 мянган тариачин өрхийн орлогыг нэмэгдүүлжээ.
Өвөр Монголын шар будаа тарих талбай жил дараалан нэмэгдэхийг дагаад Өвөр Монголын шар будаа ч хүмүүст танигдсаар байна. Уухан нутагтай тариачин Юй Шяншэн гаднын орон нутгаар 20 гаруй жил ажил хийж яваад нутагтаа буцан ирж шар будаа тарив. Тэрээр 5000 мү /15 мү = 1 га/ талбай нутаг түрээслэн, экологийн тарьж ургуулах суурин байгуулан, чанартай шар будаа боловсруулж, интернэтээр худалдаж, борлуулалт нь 70 сая юанийг давсан байна.
- Уг нь хоёр аж ахуйн нэгж инернэтийн шууд нэвтрүүлгээр борлуулж байв. Хошууны дарга интернэтээр шууд нэвтрүүлснээс хойш найман аж ахуй нэгж борлуулах болсон. Бид нэлээд олон интернэт компанитай гэрээ байгуулан ажиллаж, шууд нэвтрүүлгээр дамжуулан дэлхийн олон бүс нутагт Уухан нутгийн шар будааг таниулан борлуулж, тариачдын орлогыг нэмэгдүүлж байна хэмээн Уухан хошууны Шэнюань ам будааны аж үйлдвэрийн хоршооны ажилтан Ванвэй ярив.
Шар будааны үүлдэр сайн, үнэ ханш тогтвортой, борлуулалт сайн байгаагаас Уухан хошууны Сүнь Шяодүн хэдэн жилийн өмнө 10 гаруй мү /15 мү = 1 га/ талбайд тариа тарьж байгаад одоо 100 гаруй мү /15 мү = 1 га/ талбайд тариа тарих болсон байна. Уухан хошууны 602 мянган хүн амын 548 мянган иргэд хөдөө орон нутагт харьяалагдах ба 520 мянган иргэн нь шар будаа тарьдаг. Хошууны шар будааны тариан талбай 1,25 сая мү /15мү=1га/-д хүрч, Өвөр Монголын хамгийн том шар будааны гол гаралтын бүс болох Улаанхад хотын шар будааны таримлын 60 хувийг эзэлж байна.
Өвөр Монголын Уухан хошууны хуурай тариан систем нь хэдэн мянган жилийн тариан соёлтой юм. 2019 оны 03-р сард Улаанхад хотын шар будааны аж үйлдвэрийн холбоо албан ёсоор байгуулагдаж, шар будааны аж үйлдвэр, экологи, үүлдэр, тарьж бойжуулах, боловсруулах зэрэг есөн стандартыг тогтоов.
Өвөр Монголын нэг мөхлөг шар будаа нь ч тал нутгийн цэнхэр агаар цэвэр хөрсний шимийг шингээн, 8000 жилийн түүхтэй түүхийн үнэр амтыг хадгалан түмэн өрх мянган айлд хүрч, хүн ардаа тэтгэнэ.


































































