Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээнэ

Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээнэ.

Дэлхий дээр 5 хүн тутмын нэг нь амьдралынхаа хугацаанд сэтгэцийн  ямар нэгэн эмгэгт  нэрвэгддэг болох нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогдсон. Бидэнд ажил дээрээ, гадаа гудамжинд, тээврийн хэрэгслээр зорчихдоо, гэр орондоо үргэлж биш ч гэсэн бухимдах үе зөндөө гардаг. Байнга бухимдах, удаан хугацаагаар бухимдлаа тайлахгүй байх нь зүрх судасны өвчинд нэрвэгдэх, ходоодны шархлаа өвчин үүсэх, сэтгэцийн өвчтэй болох зэргээр хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Үүнээс зайлсхийх дараах зөвлөмжийг ашиглаарай.

Өөрийгөө таньж мэд 
Танд олон сайхан чанар бий. Түүнийгээ олж мэдэхийг хичээ. Сайхан хувцсаа өмс толинд хар Та өөрийнхөө сайн сайханд  итгэ.

Ажил амралтаа зөв зохицуул 
Аливаа зүйлийг цаг хугацаанд нь хийж бай. Бүр болохгүй бол завсарла. Сайн бод. Санаандаа багтсан үед хийчих.  Амралтаа ажил шигээ төлөвлө. Ажлаа шаардлагаар ангилж дэс дараалалтай хийж сур.

Бишрэн шүт
Байгаль дэлхий, уул ус, эцэг эх, хань нөхөр, ах дүү, үр  хүүхэд гэх мэт өөртөө байгаа үнэт зүйлсээ бишрэн шүт.

Дуу хөгжим сонирх 
Сайхан дуу сонсох, өөртөө болон, бусад хүмүүстэй  хамтран дуулж бүжиглэж, хөгжимдөх нь хийморийг сэргээж, сэтгэлийг  тайтгаруулна.

Найз нөхөдтэйгээ дотно харьцаатай бай
Та зөвхөн зоримог хүчтэй байх гэж бүү оролд. Найз нөхөд чухал шүү.  Иймээс тэдэнтэй байнга дотно харьцаатай байж, чин сэтгэлээ онгойтол ярилцаж сураарай.

Тусламж авч бай
Хүн бүрт тусламж байнга хэрэгтэй байдаг. Гэр бүлийнхэн, найз нөхөд, хамт  олон, өрхийн эмч сувилагчдаа хандаж тусламж авахыг хичээгээрэй.

Дасгал хөдөлгөөн хий
Юуны өмнө биеэ суллаад хэд хэдэн удаа гүнзгий амьсгал. Идэвхтэй  хөдөлгөөн хийх, усанд сэлэх, явган алхах, бүжиглэх, дугуйгаар явах, морь унах гэх мэт аль боломжтойг нь сонгож хийх. Энэ нь бухимдаж тавгүйтэхийн  үед онцгой тустай байдаг.

Бусдыгаа сонс
Сэтгэлээр бухимдаж, айж түгшсэн хэн нэгнийхээ үгийг анхааралтай сонсож, зөвлөгөө туслалцаа үзүүлэхийг хичээ.

Мэдрэхүйг сайжруул
Хэт их ачаалалтай сэтгэл завгүй үед бие, нүүр, хөлдөө иллэг массаж хийлгэх нь сэтгэлийг тайтгаруулан биеийн чилээг гаргана.

Инээмсэглэж яв
Сайхан инээмсэглэл хүний сэтгэлийг байнга сэргээж байдгийг санаж, Та  өөрөө байнга инээмсэглэж, бас бусдыг инээлгэж яваарай.

Бодлоо хуваалц
Хэнд ч гэсэн ганцаардах, уйтгарлах, тулгарсан бэрхшээлдээ тайтгарч суух  тохиолдол үе үе гардаг. Ийм үед бодлоо бусадтай хуваалц. Танд хэн нэгэн хүн заавал тусална.

Шинэ зүйлд байнга суралц
Шинэ зүйл сурч, ур чадвараа дээшлүүлж байвал таны нэр хүнд өснө. Энэ нь  танд найз нөхдийн хүрээгээ тэлэх, ажлын байр сууриа дээшлүүлэх таатай боломж олгосноор сэтгэл санаанд тань эрч хүч нэмнэ.

Олны дунд орж яв
Шинэ танилуудтай болж олны дунд явах нь танд болон бусад хүмүүст бэрхшээлээс гарахад нь тусалдаг.

Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:zhidao.baidu.com
Мэдээ үзсэн:731
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7