Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол-Хятадын V экспо нь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

Монгол-Хятадын V экспо нь харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ

Монгол-Хятадын V экспо нь Хятад, Монгол хоёр улсын засгийн газар хамтран зохион байгуулдаг, дэлхий нийтэд нээлттэй олон улсын үзэсгэлэн юм. Анх 2015 онд нээлтээ хийснээс хойш дөрвөн удаа амжилттай зохион байгууллаа. Монгол-Хятадын экспо хоёр орны эдийн засаг худалдааны түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, Хятадын умард зүгт нээлттэй бодлогод үйлчлэх олон улсын чухал индэр болон хөгжиж байна. Энэ нь Хятад, Монголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг бодитойгоор ахиулах, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулах, "Бүс ба Зам"-ын хамтын бүтээн байгуулалтад оролцогч улс орнуудтай ард иргэдийн харилцаа холбоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.  

Монгол-Хятадын V экспо нь "Харилцан ашигтай хамтын ажиллагааг гүнзгийрүүлж ахиулъя" уриан дор зохиогдож, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөххотод 8-р сарын 25-29-нд болж байна. Уг экспог БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын засгийн газар, Монгол Улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хамтран зохион байгуулж байна. Дээд түвшний солилцоо, эдийн засаг худалдааны хэлэлцээр, соёлын солилцоо, үзэсгэлэн зэрэг дөрвөн хэсэгтэй. Бүсчилсэн байдал, нээлттэй байдал, олон талт байдлыг онцолж, улс орны умард зүгт нээлттэй байх шинэ платформ, бүс нутгийн аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээний хамтын ажиллагааны шинэ холбоос, Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны шинэ тулгуур төвийг бий болгохыг хичээх болно.

Монгол-Хятадын V экспо нь тусгай сэдэв , олон улсын чанар, дижиталжуулалт, чанар гэсэн дөрвөн талд гол анхаарлаа хандуулж байна. Нийт 43200 хавтгай тэгш дөрвөлжин метр талбайд сэдэвчилсэн үзэсгэлэн, бүтээгдэхүүний үзэсгэлэн зэргийг зохион байгуулж, “өвөрмөц, үр дүнтэй, олон нийтэд хүртээмжтэй” үзэсгэлэн гаргахыг хичээж байна.

 

 

Найруулагч:Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:cri
Мэдээ үзсэн:475
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7