Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Цай Дафэн Н.Учрал нар уулзав

Цай Дафэн Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг хүлээн авч уулзав

8-р сарын 24-нд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын Хорооны дэд дарга, Хятадын ардчиллыг дэмжих холбооны дарга Цай Дафэн Монгол улсын засгийн газрын гишүүн, Монгол улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал болон Монгол Хятадын V экспод оролцохоор ирсэн төлөөлөгчдийг Хөххотод хүлээн авч уулзав. ӨМӨЗО-ны  нмын хорооны нарийн Бичгийн дарга Сүнь Шаочэн хуралд оролцов.

Цай Дафэн Н.Учрал болон түүний хамт яваа төлөөлөгчдийг угтан авлаа. Тэрээр хэлэхдээ, Хятад, Монгол хоёр улс  бол уул усаараа холбогдсон найрсаг хөрш юм. Сүүлийн жилүүдэд Ши Жиньпин дарга болон У.Хүрэлсүх ерөнхийлөгчийн стратегийн удирдлаган дор Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой, эрүүл хөгжиж, олон салбарын солилцоо хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, хоёр орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгсөн юм. Хятад улс бол Монгол Улсын худалдааны хамгийн том түнш бөгөөд хоёр орны худалдааны хэмжээ өнгөрсөн онд шинэ дээд амжилт тогтоолоо. Хятад улс Монгол Улстай стратегийн уялдаа холбоо, бодлогын харилцаа холбоогоо бэхжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаагаа тасралтгүй өргөжүүлж, дэд бүтцийн холболтыг эрчимтэй ахиулж, олон талт болон хоёр талын хамтын ажиллагааны салбарыг идэвхтэй өргөжүүлж, илүү бодитой үр дүнд хүрэхийг эрмэлзэж байна гэжээ.

Н.Учрал Монгол Хятадын V экспог өндөр түвшинд зохион байгуулсанд талархаж буйгаагаа илэрхийлэв. Тэрээр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын өндөр дээд хэмжээний солилцоо ойр ойрхон болж, улс төрийн харилцан итгэлцэл нэмэгдэж, олон салбарын ажил хэрэгч хамтын ажиллагаа цэцэглэн хөгжиж байна. Монголын засгийн газар Хятад улс хоорондын хамтын ажиллагаагаа дээд хэмжээнд чухалчилж, эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэж, хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг үргэлжлэн ахиулж, хоёр орны боомтын гаалийн бүрдүүлэлтийн чадавхийг бэхжүүлж, худалдааны бүтцийн олон талт хөгжлийг ахиулахыг хүсэж байна. Монголын Засгийн газар бизнесийн орчныг сайжруулж, гадаадын, тэр дундаа Хятадын аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт, худалдааны таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах болно гэжээ.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар, Д.Пүрэвдаваа, Г.Хосбаяр, Хятадын Худалдааны яамны дэд сайд Янь Дун, Бүх Хятадын Аж үйлдвэр, худалдааны холбооны дэд дарга Ли Бин, ӨМӨЗО-ны удирдлага Хуан Жычян, Юй Лишинь нар оролцов.

Найруулагч:Д.МӨЧИР
Эх сурвалж:Өвөр Монголын өдрийн сонин
Мэдээ үзсэн:478
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7