Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Эрүүл хотыг хамтдаа тохижуулъя

Эрүүл хотыг хамтдаа тохижуулъя

Хотуудад ч хүмүүсийн адил хөгжлийн явцад том жижиг "өвчлөл" үүсэх бөгөөд "өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх" зорилгоор тогтмол үзлэгт хамрагдах шаардлагатай байдаг. Хот тохижилтын  үзлэг нь олон нийтэд тохиолдсон хүндрэл бэрхшээл, гацаа, зовиурыг илрүүлж, хотын өрсөлдөх чадвар, даац, тогтвортой хөгжилд нөлөөлж буй дутагдал, сул талуудыг илрүүлэх зорилготой.

Хот тохижилтын үзлэг нь хотыг хөгжүүлж шинэчлэх үйл ажиллагааны угтвар нөхцөл юм. Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яамны дэд сайд Чин Хайшян саяхан:

- Одоогийн байдлаар улсын хэмжээнд бүх муж, хотууд хотынхоо хот тохижилтын  үзлэгийг бүрэн эхлүүлээд байна. Дараагийн алхамд хот тохижилтын  үзлэгийн цар хүрээг өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хот тохижилтын  үзлэгийн үр дүнг илүү сайн ашиглах, хот тохижилтын үзлэгээр асуудлыг тодорхойлох, асуудлыг шийдвэрлэх арга замыг шинэчлэх, хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх, нэгтгэх, сайжруулахад чиглэсэн ажлын механизмыг бий болгох болно гэж мэдэгдлээ.

Мэргэжилтнүүд хот тохижилтын үзлэгийн дүгнэлт гаргадаг

Хот тохижилтын үзлэгээр юуг шалгадаг вэ?  Хот тохижилтын  үзлэгийг иж бүрэн хийх талаар Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яамны удирдамж саналд: "Хот тохижилтын  үзлэгийн хүрээнд байшин барилга, орон сууцны хороолол, гудамж, хот зэрэг багтдаг" гэж онцолсон. Үүний тойронд "санал"-д хот тохижилтын  үзлэгийн үндсэн 61 үзүүлэлтийг тодруулсан. Тухайлбал, орон сууцны хорооллын хувьд ахмад настны асаргаа, хүүхэд асрах, машины зогсоол, цэнэглэх станц зэрэгт иж бүрэн тохижилт, амьдрахад таатай орчин, оновчтой менежмент тогтоодог. Оршин суугчдын хорооллын хувьд сургууль, спортын талбай, хуучин хороолол зэргийн бүрэн гүйцэд ажиллагаатай, цэвэр, эмх цэгцтэй байгаа эсэхэд  үндэслэн үзүүлэлтүүд тогтоодог.

Хот тохижилтын  үзлэгийг хэн хийх вэ? “Санал”-д: Хот тохижилтын  үзлэгийг хотын захиргаа удирдан явуулж, хотын орон сууц, хот хөдөөгийн барилгын хэлтсүүд манлайлан ажиллаж, холбогдох хэлтэс, дүүрэг, гудамж, оршин суугчдын хороолол хамтдаа оролцож, гуравдагч талын мэргэжлийн багийн ажиллах механизмыг бүрдүүлнэ”.

Хятадын муж, хотуудад ерөнхийдөө хот төлөвлөлт, менежмент, барилгын мэргэжлийн ажилчдыг хот тохижилтын  үзлэгт "мэргэжилтэн"-ээр ажиллуулж, мэргэжлийн "оношилгоо, эмчилгээ" хийлгэдэг.

Хятадын хот төлөвлөлт, дизайны академийн Шанхай дахь салбарын ахлах инженер Жи Ченье сүүлийн жилүүдэд Жэжян мужийн Нинбо хотод болсон хот тохижилтын  үзлэгт хамрагдсан байна.

- Манай баг янз бүрийн арга замаар мэдээлэл цуглуулдаг. Зарим мэдээллийг холбогдох хэлтсээс шууд авдаг, зарим мэдээллийг газар дээр нь судлах шаардлагатай гэж Жи Ченье танилцуулав.

Сычуань мужийн Архитектурын зураг төсөл судалгааны хүрээлэнгийн төлөвлөлтийн инженер Жао Рүн Чэндү хот тохижилтын  үзлэгт оролцов. Жао Рүний хот тохижилтын  үзлэгийн баг нь газар дээр нь судалгаа хийх, мэдээлэл цуглуулах үүрэгтэй инженерүүд, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, асуудлыг оношлох техникч, программ хангамж боловсруулдаг программистууд зэрэг 32 хүний бүрэлдэхүүнтэй багийн гаргасан  хот тохижилтын  үзлэгийн дүгнэлтийг холбогдох мэргэжилтнүүд хянаж, холбогдох албадаар баталгаажуулдаг.

Эмнэлэгт биеийн үзлэг хийхэд эмч нар хувь хүний бие махбодын байдалд үндэслэн үзлэгийн янз бүрийн төлөвлөгөө боловсруулж өгдөг. Хот тохижилтын  үзлэг ч үүнтэй адил. “Санал”-д: Бүх шатны орон нутгийн Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн хэлтэс орон нутгийн бодит байдалд тохируулж, хот тохижилтын  үзлэгийн үндсэн үзүүлэлтийн системд тусгай үзүүлэлтүүдийг нэмэх хэрэгтэй.

Хятадын хот төлөвлөлтийн нийгэмлэгийн дэд дарга Жан Вэньжүн:

- Байшин барилга, орон сууцны хороолол, гудамж, хотод иж бүрэн үзлэг хийж, хотын суурингийн асуудлуудыг илрүүлж, хотын хөгжлийн янз бүрийн бүлгүүдийн хэрэгцээ, хүлээлтийг гүн гүнзгий ойлгож, хотын хөгжил шинэчлэлийн гол цэгүүдийг тодорхойлон, хот тохижилтын тусгай төлөвлөгөө, дүүргийн төлөвлөлт, төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөөний үнэн зөв, шинжлэх ухааны шинж чанарыг сайжруулах хэрэгтэй гэж хэлэв.

Хот тохижилтын  үзлэгийн дүгнэлтийн дагуу "зөвлөлгөө өгч эмчлэх" болно. “Санал”-д: Хот тохижилтын  үзлэгийн тайланд тусгагдсан асуудлын жагсаалтыг хотоос дүүргүүд, холбогдох газруудад нь задлан шинжилж, нөхөн сэргээх арга хэмжээ авч, тогтсон цагт биелүүлэх ёстой.

Хот тохижилтын талаар иргэдийн саналыг авах ёстой

Хотын иргэд хотын бүтээн байгуулалт, хотын хөгжлийн гол хэсэг бөгөөд хотын "Судасны цохилт"-ыг хамгийн сайн мэддэг. Орон нутгийн засаг захиргаа оршин суугчдад санал, зөвлөгөө өгөх сувгийг нээж, сайн дурын, идэвхтэй хүмүүсийг урьж, Хот тохижилтын  үзлэгт оролцуулдаг.

- Өмнө нь ажлаа тараад гэртээ ирэхэд хамгийн их толгой өвддөг байсан зүйл бол машины зогсоол хүрэлцэхгүй байсан асуудал байв. Би заримдаа хороололдоо машинаар хэд хэдэн удаа тойроод ч зогсоол олдохгүй байсан гэж Шаньдүн мужийн Дүн-Ин хотын Хүнхай хорооллын оршин суугч Юй Жүншя тус орон сууцны хорооллын засварын өмнөх байдлын талаар сэтгүүлчдэд ярьлаа.

2024 онд Хүнхай хорооллыг хуучин орон сууцны засварын ажлын хүрээнд хамруулав. Засварын ажил эхлэхээс өмнө Жүн Ван-Ү дүүргээс Хүнхайн орон сууцны хорооллын цогцолборт гүн гүнзгий, иж бүрэн шалгалт хийсэн. Тус дүүргийн ажилтан Жэн Юнь хэд хоногийн турш оршин суугчдын нөхцөл байдлыг ойлгож, вичат группээр дамжуулан иргэдийн санал бодлыг цуглуулсан байна.

Санал судалгаа болон вичат мессежүүдээр дамжин 162 өрхийн тулгамдсан асуудлуудыг тэмдэглэв. Машины зогсоол муутай, дээврээр борооны ус гоожих, гудамжны гэрэл бүдэг гэх зэрэг оршин суугчдын хүсэлтийг хорооллын хот тохижилтын  үзлэгийн тайланд оруулж, өөрчлөн шинэчилж өгөв. Мөн орон сууцны хорооллын өнцөг булан бүрт байгаа сул газрыг гаргаж, 20 гаруй машины зогсоол нэмж гарган, машины зогсоолын хүндрэлийг хөнгөвчилсөн. Байшингийн ус гоожих, гудамжны гэрэлтүүлэг  муу байсан зэрэг асуудлууд шийдэгдсэн. Үүний зэрэгцээ орон сууцны хорооллын усны хоолой, ногоон байгууламж зэргийг иж бүрэн шинэчилсэн.

Дүн-Ин хот нь хот тохижилтын  үзлэгийн үеэр засгийн газрын 12345 дугаарын утас, онлайн, захидал, ярилцлага зэргээр олон нийтийн санаа бодлыг цуглуулж, олон нийтийн санаа зовж байсан асуудлын талаар мэдээлэл цуглуулав. 2025 онд Дүн-Ин хот хот тохижилтын  үзлэг, засч залруулах шаардлага болон бүтээн байгуулалтын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн, нийт 19 тэрбум 100 сая юанийн хөрөнгө оруулалтаар хот байгуулалтын гол 52 төслийг хэрэгжүүлэхээр шийдсэн гэж Дүн-Ин хотын орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн газрын Хот байгуулалтын хэлтсийн дарга Ли Вэньтао сэтгүүлчдэд мэдэгдэв.

“Санал”-д:  Хот тохижилтын  үзлэгт олон нийтийг оролцуулах янз бүрийн арга хэмжээ авч, олон түмний дуу хоолойг сонсож, олон түмний хүсэлтийг ойлгож, тэдний санал хүсэлтийг цаг тухайд нь шийдэж, "Хотыг иргэд байгуулдаг, хот нь иргэдийн төлөө байдаг" гэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, хот тохижилтын  үзлэгийн ажлыг нийгэм нийтээрээ дэмжиж оролцох сайхан уур амьсгалыг бүрдүүлэх хэрэгтэй.

Хятадын хот тохижилтын  үзлэг, үнэлгээний анхны туршилтын хотуудын нэг болсон Гуанжөү хот нь "Хот тохижилтын  үзлэгийн ажиглагч" системийг байгуулж, олон нийтийн дундаас "Хот тохижилтын  үзлэгийн ажиглагч" элсүүлэв.

Шаньдүн мужийн Жинань хот нь олон нийтийн дундаас хотын тохижилтын төлөөлөгч элсэж, хот тохижилтын  үзлэгт сайн дурын үйлчилгээний багийг бүрдүүлэв. Сайн дурынхан нь хорооллын ажилчид, коллежийн оюутнууд, сайн дурын иргэдээс бүрддэг бөгөөд тэд хамтдаа хотын шинэчлэлийн талаар "зөвлөдөг".

Ухаалаг платформ нь "Нэг сүлжээ, нэг удирдлага"-ыг хэрэгжүүлдэг

Том дата, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан зэрэг шинэ технологиудыг ашигласнаар хот тохижилтын  үзлэгийн ухаалаг байдал, үр ашиг ихээхэн дээшлүүлсэн.

Фүжөү хотын орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн товчооны шинжлэх ухаан технологийн газрын дарга Ван Янлин сэтгүүлчдэд:

- Фүжөү Хот тохижилтын  үзлэг, үнэлгээний мэдээллийн платформ нь янз бүрийн хэлтэс, эх сурвалжаас авсан хотын мэдээллийг нэгтгэж, мэдээллийн нэгдмэл байдалд хүрч байна. Ингэснээр засгийн газар, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд хотын үйл ажиллагааны төлөв байдлыг бодит цаг хугацаанд хянах боломжтой. Энэхүү платформ нь хиймэл оюун ухааны технологийг ашиглан өгөгдөлд гүн гүнзгий дүн шинжилгээ хийж, өгөгдлийн цаадах хэв маяг, чиг хандлагыг судалж, шийдвэр гаргахад үнэн зөв лавлагаа өгдөг гэж хэлэв.

Одоогийн байдлаар тус платформ нь Фүжөү хотын авто замын 119431 мэдээлэл, барилгын 82178 мэдээлэл, паркийн 296 ширхэг мэдээлэл, эмнэлгийн 2164 мэдээлэл гэх зэрэг Фүжөү хотын нийт 35 төрлийн мэдээллийн сантай холбогдсон байна.

“Санал”-д: Хот тохижилтын  үзлэгийн мэдээллийн санд тулгуурлан хот тохижилтын  үзлэгийн мэдээллийн платформ байгуулахаар дамжин мэдээллийн дүн шинжилгээ, хяналт, үнэлгээг бүрэн мэдээлж, хот тохижилтын  үзлэгийн үзүүлэлтүүдийн тогтвортой харьцуулсан дүн шинжилгээ хийх, асуудлыг засч залруулах динамик хяналт, хот тохижилтын үр дүнг тогтмол үнэлэх, хотын хяналт шалгалтын ажлыг удирдан чиглүүлэх чиг үүргийг хэрэгжүүлж, хот төлөвлөлт, бүтээн байгуулалт, менежментэд үндсэн дэмжлэг үзүүлнэ.

Хятадын хот төлөвлөлтийн нийгэмлэгийн дарга Танкай:

- Хот тохижилтын  үзлэгт шинэ үеийн мэдээллийн технологийг бүрэн ашиглаж, ойлголт, дүн шинжилгээ, үйлчилгээ, жолоодлого, хэрэгжилтийг нэгтгэсэн хотын үйл ажиллагааны удирдлагын үйлчилгээний платформын бүтээн байгуулалтыг судалж, "Нэг сүлжээ, нэг удирдлага"-ыг биелүүлж, хотын бүтээн байгуулалт, хөгжлийн тогтолцоо, нэгдмэл байдал, уялдаа холбоог тасралтгүй дээшлүүлэх хэрэгтэй гэж хэлэв.

 

 

 

 

Зохиогч: Нийтлэл: ПАНЬ ШИТАО
Найруулагч:Редактор: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж:СОЛОНГО СЭТГҮҮЛ
Мэдээ үзсэн:389
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7