Далан хар уулаа түшиж Түргэн голоо хөвөөлөн байрлах Хөх хотын тэнгэр 07-р сарын 15-ний өдөр онцын цэлмэг тунгалаг байлаа.
“Хятадад болзъё” Хятад, Монголын Z үеийн залуусын зуслангийн үйл ажиллагаанд оролцож буй оюутнууд Хөх хотын Түмдийн тал дахь Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндийгөөр зочлон дэлхийн сүү, сүүн бүтээгдэхүүний шилдэг таван компанийн тоонд багтдаг Или групптэй танилцаж билээ.
Или группийн Үзэсгэлэнгийн танхимын коридороор алхахад нүд гялбам мультимедиа технологи нь Или брэндийн хөгжлийн түүхийг өгүүлж, хоёр орны оюутнууд “сүүн бүтээгдэхүүний ертөнц”-өөр аялж, сүү, сүүн бүтээгдэхүүний өнгөрсөн ба ирээдүйн тухай ойлгож, Или брэндийн хөгжлийн түүх, ирээдүйн хөгжлийн чиг хандлагын талаар мэдэрсэн билээ.
-Дэлхийн 6 тивийг хамарсан 2000 гаруй түнштэй, 39 оронд тархсан. 11 жил дараалан Азийн сүүний салбарт тэргүүлж байгаа бөгөөд Хятадын сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хамгийн том групп юм.
Судалгаа, боловсруулалт, инновацын 15 төв,үйлдвэрлэлийн 81 баазтай байж, бүтээгдэхүүнээ 60 гаруй улс орон, бүс нутагт борлуулдаг.
-Дэлхийд тэргүүлэгч нялхсын сүү үйлдвэрлэх баазтай бөгөөд 1 минутад 120 лааз сүү үйлдвэрлэж, жилд 60 мянган тонн лааз үйлдвэрлэх хүчин чадалтай дэлхийн хамгийн хурдан лаазлах үйлдвэрлэлийн цехыг нэвтрүүлсэн...
Гэх мэтийн Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндийд хөгжин томорсон Или брэндийн түүх нь алс хол нүүдэл соёлын өлгий нутгаас ирсэн Монгол улсын залуусыг гайхшируулан эрхий гарган шагшин магтгацгаана.
- Би Монголдоо иймэрхүү группийн үйлдвэр дотор явж үзээгүй. Гэхдээ техник технологийн талаар Монголын үйлдвэр компаниудаас хамаагүй хөгжсөн байх нь мэдээж юм. Нэн ч дэлхийд топ 5-т ордог гэхээр нь үнэхээр агуу үйлдвэр оршиж байгааг мэдэж авлаа. Монголд ч жижиг, дунд, үшээ ийм том үйлдвэрүүд ч байгаа бөгөөд малчид ч өөрийн хийсэн сүү,цагаан идээгээ сум,орон нутагтаа борлуулдаг. Харин ийм том оврын үйлдвэр гэж одоохондоо байхгүй байна. Гэхдээ ирээдүйд ийм үйлдвэр ч Монголд байгуулагдах болно гэж бодож байна гэж анх удаа Өвөр Монголд ирж байгаа Дархан Дээд Сургуулийн оюутан Х.Балжмаа ингэж хэлсэн байлаа.
Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндий дэх Шингэн сүүн бүтээгдэхүүний ухаалаг үйлдвэрлэлийн баазад оюутад шингэн сүүний ухаалаг үйлдвэрлэлийн шугамтай танилцаж, шингэн сүү үйлдвэрлэх алхам бүрийг биечлэн харсан билээ.
Шингэн сүүний урьдчилан боловсруулах цехэд шингэн сүүг ялгах, нэгэн төрлийн болгох, мембран технологи, хэт өндөр температурт ариутгах болон бусад үндсэн процессуудын тухай оюутад шилэн цонхоор нэг нэгээр нь ажиглаж, эдгээр үйл явц нь сүүний чанарт үзүүлэх чухал нөлөөллийн талаар гүнзгий ойлголттой болсон билээ.
“Энэ хэдэн хоногт бид маш олон сонин сайхан, гайхалтай зүйлүүдийг харж явлаа. Энэхүү үйлдвэрт ирээд олон сүүн бүтээгдэхүүнийг яаж хийдэг, нэг компани яаж хөгждөг тухай хараад бас олон зүйлийг сэтгэсэн. Монголдоо хариад очвол найз нөхөд, гэрийн хүмүүстээ энэхүү удаагийн аяллын тухайгаа танилцуулах бөгөөд өөрөө Хятадын бусад хот буюу нутгуудаар ч аялж, нэн илүү ойлголттой болохыг хүсэж байна” гэж Дархан Дээд Сургуулийн дөрөвдүгээр дамжааны оюутан С.Баясгалан өөрийн бодлоо хуваалцсан юм.
Сүүн бүтээгдэхүүний худалдааны бүсэд оюутнууд Или брэндийн бяслагийн саваа, зайрмаг, төрөл бүрийн сүү, таргуудаас амталж үзсэн. Тэд Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн хөндийн дэвшилтэт технологи, эрүүл мэндийн салбартай уялдуулан хөгжүүлж байгаа тухай маш их сонирхож, гар утсаараа гайхалтай мөч бүрийг зураглан үлдээж авсаар байлаа.