Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого тогтвортой өссөөр байна

Татварын ерөнхий газраас 08-р сарын 04-ний өдөр нийтэлсэн НӨАТ-ын падааны мэдээллээс үзэхэд, бүх Хятадын аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого энэ оны эхний хагаст тогтвортой өсөлтийг хадгалж байна

Татварын ерөнхий газраас 08-р сарын 04-ний өдөр нийтэлсэн НӨАТ-ын падааны мэдээллээс үзэхэд, бүх Хятадын аж ахуйн нэгжийн борлуулалтын орлого энэ оны эхний хагаст тогтвортой өсөлтийг хадгалж байна.

Аж үйлдвэрийн салбар тогтвортой өсөлтөө хадгалж, чанараа сайжруулсан. Үндэсний татвар, хураамжийн урамшуулал болон бусад холбогдох бодлогын дагуу аж үйлдвэрийн салбарын борлуулалтын орлого оны эхний хагаст үндэсний аж ахуйн нэгжийн нийт өсөлтийн хурдаас 1.5 пунктээр илүү хурдацтай өсч, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах гол дэмжлэг болсон юм. “Дээд зэрэглэлийн” үйлдвэрлэлийн салбар тогтвортой хөгжиж, оны эхний хагаст тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, өндөр технологийн үйлдвэрлэлийн салбарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 8.9 хувь, 11.9 хувиар тус тус өссөн байна.

Өндөр түвшний шинэ бүтээмжийг хөгжүүлэх ажил хурдацтай явагдаж байна. Оны эхний хагаст өндөр технологийн салбарын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеийнхээс 14.3 хувиар өссөн нь хурдацтай өсөлтийг хадгалж, инновацийн салбарын өсөлт үргэлжлж буйг харуулж байгаа юм. Дижитал эдийн засаг болон бодит эдийн засаг нь интеграцчлалаа хурдасгаж, оны эхний хагаст дижитал эдийн засгийн үндсэн салбаруудын борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 10.1 хувиар нэмэндэж, бүх Хятадын хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн худалдан авсан дижитал технологийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар өссөн нь аж үйлдвэрийг дижитал болгох, дижитал технологийг үйлдвэржүүлэх үйл явц тасралтгүй хурдацтай явагдаж байгааг харуулж байна.

“Хоёр шинэ” бодлого тодорхой үр дүнд хүрсэн. Тоног төхөөрөмжийг солих томоохон бодлого хэрэгжүүлснээр бүх Хятадын хэмжээнд аж ахуйн нэгжүүдийн худалдан авсан машин, тоног төхөөрөмжийн хэмжээ оны эхний хагаст өмнөх оны мөн үеийнхээс 11.1 хувиар өсч, өнгөрсөн оноос хойших хурдацтай өсөлтийн эрчийг үргэлжлүүлэв. Өргөн хэрэглээний барааны хуучныг шинээр солих худалдааны цуврал бодлого үр дүнгээ үзүүлсээр байгаа тул хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ хурдассаар байна. Оны эхний хагаст телевизор зэрэг гэр ахуйн дуу, дүрсний төхөөрөмжийн жижиглэнгийн худалдаа, хөргөгч зэрэг өдөр тутмын ахуйн хэрэглээний бараа бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 45.3 хувь, 56.6 хувиар өссөн байна. Мөн орон сууцны засвартай холбоотой гэрийн тавилгын жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар өсч, "Хуучныг шинээр солих” хөтөлбөрт шинээр нэвтэрсэн гар утас зэрэг холбооны хэрэгслийн жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеэс 25.4 хувиар өссөн юм.

Зохиогч:Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч:ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж:http://finance.people.com.cn/
Мэдээ үзсэн:401
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7