Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өндөр түвшинд хүргэнэ. ”Дөрвөн цагийн Үзэмчин” наадам боллоо. Өвөр Монголын Хөлөнбуйрын тал нутгийн соёл, аялал жуулчлалын наадам боллоо. “Алтан холбоо” 2 – Хилийн Мандал боомт Чэндүгийн FISU-ны дэлхийн эрдэм шинжилгээний бага хурал нээгдэв. Ши Жиньпин Сычуань мужид ажиллав. Чэндүгийн Универсиад наадам залуучуудын спортоор дамжуулан дэлхийн эв нэгдлийг ахиуллаа. Ши Жиньпин Баруун бүсийн байлдааны тойргийн агаарын цэргийн хүчний ажилтай танилцлаа. ”Бүс ба зам өчигдөр, өнөөдөр, маргааш” баримтат кино нээлтээ хийлээ. “Найрамдал 70” хүндэтгэлийн тоглолт боллоо. “Монголын мэдээ” 90 нас хүрлээ. Хятад анагаах ухааны соёлыг НҮБ-ын олон улсын ордонд дэлгэв. Шинэ оюутнуудын улсдаа өргөсөн бэлэг ийм байна. Да Шин нисэх онгоцны буудал хүрэх галт тэрэг нэвтэрлээ. БНХАУ байгуулагдсан өдөр цэргийн парад зохион байгуулна. Да Шин олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад оров. Монгол Улс, БНХАУ-ын харилцаа хамгийн сайн үе шатандаа байна. Ш.Эгшиг: Амьд хэлэнд түүхэн хэлний материал ихээр хадгалагдаж байдаг. Баярын жагсаалд15 мянган цэрэг оролцоно. Хөдөө тосгон, хөдөө аж ахуйн салбарт ажиллаж буй ажилчдад мэндчилгээ дэвшүүллээ.

Хятад улс Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг дэмжин, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж байна

Хятад улс Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг дэмжин, Монгол Улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж байна

2025 оны 5-р сард “Дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-гийн Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг дэмжих төслийг албан ёсоор эхэлүүллээ. Энэ нь Хятадын санаачлан байгуулсан “Дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан”-гийн Зүүн хойд Азийн бүс нутаг дахь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох анхны төсөл бөгөөд Монгол Улсад хэрэгжүүлж буй хоёр дахь төсөл юм. Уг төсөл нь хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд ойролцоогоор 20 мянга орчим Монголын иргэдийг хамрах төлөвтэй байна. Өнгөрсөн онд Хятад улс Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Монгол Улсад энэ сангийн анхны төслийг амжилттай хэрэгжүүлж, Монголын талд ойн түймэр унтраах тоног төхөөрөмж хандивлан, гамшгаас хамгаалах чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлсэн билээ.

Хятадын Засгийн газар тэртээ 1980-аад оны үед олон улсын тавцанд бусад хөгжиж буй орнуудыг уур амьсгалын өөрчлөлтөд илүү үр дүнтэй хариу арга хэмжээ авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг өргөн хүрээтэй, бодитойгоор хэрэгжүүлэхээ олон удаа мэдэгдэж байсан. Хятад улс нь хөгжиж буй хариуцлагатай том нүрний хувьд Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг тууштай санаачлагч, үнэнч хэрэгжүүлэгч байсаар ирсэн.

Нэг талаас, Хятад улс НҮБ-аас Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааг дэмжих бүх үйл ажиллагааг идэвхтэйгээр дэмжиж, НҮБ-тай хамтран олон удаа холбогдох хурал, арга хэмжээг зохион байгуулж, “Хятад-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны итгэлцлийн сан”, “Дэлхийн хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан”, “Уур амьсгалын өөрчлөлтийн Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны сан” зэргийг байгуулсан. Онцлоход, “Хятад-НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад хэрэгжүүлсэн төсөл нь уг хөтөлбөрийн Ази тивд хэрэгжүүлсэн анхны улсын түвшний төсөл болно. Энэ Монголын хөдөө аж ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ, бүтээмжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай техникийн чадавхын дутагдлыг нөхвөрлөх зорилготой юм.

Нөгөө талаас, Хятад улс хөгжиж буй орнуудад чадах хэмжээгээрээ тусламж дэмжлэг үзүүлж, бусад орны хэрэгцээ, хүндрэлтэй асуудалд анхаарал хандуулсаар байна. Бодит байдал дээр уур амьсгалын өөрчлөлт нь Монголын нийгмийн бүхий л салбарт гүн гүнзгий нөлөөлж, олон төрлийн байгалийн гамшиг нь малчдын амьдралд учрах дарамтыг улам нэмэгдүүлж байна. Энэхүү төсөл нь Монгол Улсын гамшгаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээний чадавхыг бэхжүүлэх, малчдын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мөн Монголын Засгийн газарт бодлого боловсруулахад нь холбогдох зөвлөмж өгөхөд чиглэж байна.

Үүнээс өмнө хоёр улс “Тэрбум мод тарих” үндэсний хөдөлгөөнийг дэмжих, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай Хятад, Монголын хамтарсан хэлэлцээр байгуулж, “Хятад-Монголын цөлжилтийн эсрэг хамтын ажиллагааны төв”-ийг байгуулсан билээ. Ногоон хөгжил, тогтвортой хөгжлийн салбарт Хятад, Монгол хоёр улс хамтын хүчээр сорилтыг даван туулахын тулд нягт хамтран ажиллаж байна.

 

/Зохиогч: Ли Чао – ӨМӨЗО-ны Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн “Бүс ба зам” судалгааны газрын дэд судлаач/

 

Зохиогч:Ли Чао
Найруулагч:Б.ХУРЦ
Эх сурвалж:SLG
Мэдээ үзсэн:1503
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой
蒙ICP备10000005号-7